Гэр бүлийн хүчирхийллийн хар бараан сүүдрийг харуулсан “Ларьдма” кино нээлтээ хийсэн цагаас үзэгчдийг шуугиулсан. Одоогоос дөрвөн жилийн өмнө уг киног Ж.Сэнгэдорж найруулж, гол дүрүүдэд жүжигчин Д.Пүрэвсүрэн, Б.Навчаа нар тоглосон. Тэгвэл тус киноны уран бүтээлчид дахин нэгдэж “Амьдрал” нэртэй шинэ уран бүтээлээ толилуулах гэж байна. Сонирхуулахад топ модель, жүжигчин Д.Пүрэвсүрэн нэгэн хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Амьдрал” бол “Ларьдма” киноны хоёрдугаар анги биш. Өөр нэгэн эмэгтэйн амьдралыг хүүрнэсэн тэс өөр зохиол. Хамгийн гол нь сайн уран бүтээл туурвихад л гол анхаарлаа хандуулж байна. Киногоо гарсны дараа олон улсын фестивальд сойх бодол бий” гэжээ.
Зохиогч: Урлаг
Хөгжмийн зохиолч, ая зохиогч, уран бүтээлчдийн оны шилдгүүдийг тодруулдаг “Морин хуур 2017” наадам энэ сарын 12-нд болно. 31 дэх удаагаа зохион байгуулагдаж буй “Морин хуур” наадмын шилдэг бүтээлийг мэргэжлийн, нийтийн, эстрадын /поп, рок, хип хоп/ дуу гэсэн гурван төрлөөр шалгаруулж, тэргүүн шагналтнуудаас оны шилдгийн шилдэг “Гранпри” шагналт хөгжмийн зохиолч тодруулах юм байна.
‘Гэгээн Муза’ 14 дэх удаагийн олон улсын театрын наадам 2018 оны тавдугаар сарын 7-13-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо болохоор товлогджээ. Энэ удаагийн наадмыг уламжлал ёсоор драмын жүжиг, дуулалт жүжиг, хүүхдийн жүжиг, нэг хүний жүжгийн төрлөөр зохион байгуулна. Одоогоор олон улсын театрын наадмын нэгдүгээр шатны үзлэг Сүхбаатар аймагт үргэлжилж байгаа аж.
УИХ-ын гишүүн Д.Гантулга өнгөрсөн жилийн намар хаврын чуулганы завсарлагаар “Залуу малчдаа дэмжих аян”-ыг Монгол орны 21 аймагт амжилттай зохион байгуулсан. Тэгвэл 2018 оны намрын чуулган завсарлах үеэр “Биднээс хамаарна” нэртэй Донорын аяныг 2 сарын хугацаанд Улаанбаатар хот болон дүүргүүд, хөдөө орон нутагт зохион байгуулахаар болж өнөөдөр аяны нээлтээ хийлээ.
Учир нь хэдхээн өдрийн өмнө нүүр номоор тарсан найруулагч М.Дорждэрэмтэй авахуулсан зураг бүхий түүний постоос үүдэлтэй. Тэнд “Бид тусдаа амьдраад нэлээд хэдэн жилийг үджээ… Харамсалтай нь нэг нэгэндээ тийм ч их цаг, анхаарал хандуулж чадаагүй бөгөөд хайраар дутааж, гундааж байснаа ч анзааралгүй, тусдаа амьдраад нэлээд хэдэн жилийг үджээ…” гэж бичсэн байв. Уншсан гэнэн нөхөд хэзээ нэгэнтээ тэдэнд хайр дурлал байгаад бүтэлгүйтэж дээ гэж “тайлна”. Харин хашир суусан зарим нь залууст /Аюуш, Дооёо/ хандаж чат бичиж шалгана. Би хоёрдугаар хэсэгт багтсан юм.
ҮУИТ-ын хамт олон “НАРАН МАНДАХ ТАЛЫН МОНГОЛ” бүрэн хэмжээний концертыг Монгол улсын урлагийн гавьяат зүтгэлтэн, Төрийн шагналт С.Сүхбаатарын найруулгаар бүтээж байна. Монгол түмний өв соёл, ахуй амьдрал, түүхэн уламжлалыг дүрслэн харуулж, байгаль эх дэлхий Говь, Тал, Хангайг магтан дуулсан үндэсний урлагийн тайзны шинэхэн бүтээлийг толилуулах гэж байна.
Монгол Улс ирэх 2019 онд “Торгоны замын олон улсын загварын 7 хоног”-ийг зохион байгуулах эрхийг авчээ. Тодруулбал, БНХАУ-ын Чунчин хотод өнгөрөгч арванхоёрдугаар сарын 3-ны өдрөөс 10-ны хооронд Ази тивийн загварын олимп гэгдэх “Торгоны замын загварын 7 хоног” болж, тус загварын долоо хоногт Монголын Олон улсын моделийн холбоогоор ахлуулсан баг хамт олон маш амжилттай оролцоод ирсэн байна.
Хэдэн зууны туршид ардын аман зохиолын хэлбэрээр хөгжиж, богино хэмжээний аялгуутай дуулагдаж ирсэн зохиогч нь үл мэдэгдэх дууг ардын богино дуу хэмээн нэрлэж иржээ. Ардын богино дуу нь үндэстэн ястан, нутаг усныхаа онцлогийг тусгаснаараа үг, аялгуу нь ялгаатай байдаг. Халх, буриад, үзэмчин, баяд, халимаг, хотгойд, баруун монгол, дарьганга, цахар ардын дуунаас гадна хүрээ дуу гэж бий. Хүрээ дуу нь 1900-1930-аад оны үед түгээмэл дэлгэрсэн. Хүрээ дууг ихэвчлэн шанздаж, дуулдаг байжээ. Говь хээрийн дууны аялгуу уужим тавиу байхад баруун Монголын юмуу уулархаг нутагтай ард түмний дуу богинохон, түргэн айзамтай байх жишээтэй. Зарим ардын богино дуунууд үг нь ижил боловч хэд хэдэн аялгуутай байх нь ч бий.
