Зохиогч: Урлаг

Төрийн соёрхолт яруу найрагч , төр нийгмийн зүтгэлтэн О.Дашбалбарын мэндэлсэний 57 жилийн ойд зориулсан “Эх орон оюун санаа” яруу найргийн наадам энэ жил түүний төрсөн нутаг Сүхбаатар аймагт амжилттай болж өндөрлөлөө. Дөрөв дэх жилдээ амжилттай зохион байгуулж буй уг наадмын хүрээнд “Эх орон-оюун санаа-яруу найраг” яруу найргийн наадам, “Наранбулаг-Миний бага эх орон” уран уншлагын наадам мөн “Зохиолч уншигчдын уулзалт” зохион байгуулсан бөгөөд “Uvertura” хамтлаг “Төгсөшгүй эхлэл” уран бүтээлийн тайлан тоглолтоо үнэ төлбөргүй өргөн барьж нутгийн зон олныг баярлуулсан байна.

Read More

ССАЖ-ын сайд Ц.Оюунгэрэл өнгөрсөн жил телевизэд ярилцлага өгчээ. Монголын соёлын сайдын ярилцлага солонгос киноны тухай хөндсөн нь нэн олзуурхууштай байв.

Гэвч энэ ярилцлагаас гол сэдэв болох Монгол дахь “солонгос соёлын үр дагавар”-ын талаарх сайд хатагтайн ойлголт тун маруухан болох нь харагдсан юм. Тэрээр хөндий хоосон онол, гадаад орны телевизүүдийн тухай баахан айлдав. Тэр ийн ярихдаа соёлын “дарангуйлал” буюу колоничлолын тухай цухас дурдсан боловч гол нь Монголд ямар нөхцөл үүсээд байгаа талаар дэлгэрүүлж олигтой юм дуугарсангүй.

Read More

“Гэнэтийн бэлэг” ,“Зүүдэнд ч оромгүй явдал” , “Амьдралд тавтай морил” гээд олны ташаалд нийцсэн олон сайхан кино зохиол бичсэн залуу зохиолч Ж.Оргилын бас нэгэн кино бүтээл тун удахгүй нээлтээ хийх гэнэ. Энэ удаагийн “Хүүгүй ломбард” хэмээх инээдмийн киноны гол дүрд “Маск” продакшны жүжигчин Э.Алдар тоглож байгаа аж.

Read More

“ETHNOSPHERE” төслийн нээлтийн үйл ажиллагаа 2014 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр МҮХАҮТ-нд 19:00 цагаас зохион байгуулагдана.

“ETHNOSPHERE” ҮНДЭСТНИЙ СОЁЛ УРЛАГИЙН НЭГДЭЛ төслийн нээлтийн үеэр “Mongolian Brand” хувцас загварын шоу зохиогдох бөгөөд та бүхэндээ “MONGOLIAN BRAND” хувцас загварын шоунд оролцогчидыг танилцуулж байна.

Read More

ETHNOSPHERE гэх шинэ нэршил хүмүүсийн дунд яригдах болов. 2001 оноос олон улс, дэлхий дахинд дэлгэрч, улс үндэстний түүх, уламжлал, соёл урлагийн нэгдэл гэсэн ойлголтыг илэрхийлж буй уг нэршил манай улсад төсөл болон хэрэгжиж буй нь энэ аж. “ETHNOSPHERE” төсөл нь Монголын уламжлалт хөгжим, хувцас загвар, уран зургийг нэгтгэсэн “Үндэстний соёл урлагийн нэгдэл” юм. Уг төслийн нээлт дөрөвдүгээр сарын 28-нд зохион байгуулагдах бөгөөд тус арга хэмжээ гурван хэсгээс бүрдэх аж.

Read More

Эгдүүтэй төрх, гайхалтай хоолойтой Монголын дайчин уран бүтээлчдийн нэг бол яах аргагүй дуучин А.Хишигдалай. Мөрөөлдөлдөө хүрэхийн төлөө өөрийгөө дайчилж чадсан дуучин бүсгүйн шинэхэн зурагнуудаас хүргэж байна.

Read More

Боловсрол суваг телевиз, Эмоци продакшны хамтран хаврын налгар өдрүүдэд үзэгчдэд хүргэж буй “Гурван найз” инээдмийн цуврал (Situation Comedy) кино өнгөрөгч баасан гарагын оройноос эхлэн үзэгчдэд хүрч эхлээд байгаа билээ. Уг киног солонгосын Гурван найз цувралаас сэдэвлэн бүтээж байгаа бөгөөд найруулагчаар нь Herub Entertaiment-ын С.Баттулга ажиллаж байна. “Гурван найз” инээдмийн олон ангит киног нийт 40 ангитай байхаар төлөвлөн ажиллаж байна.

Read More

Улсын драмын эрдмийн театрын жүжигчин Цэрэндоржийн Баясгалан Косово улсад зохиогдсон Моно драмын Олон Улсын театрын МонАкт-2014 фестивальд Монгол улсаа төлөөлөн “Эдит Пиаф байна” моно драмын жүжгээрээ атмжилттай оролцоод ирсэн.

Read More

Хүүхэд залуусын дунд хэдийнэ танил болсон дуучин Анхууш буюу Ц.Анхбаяр өөрийн “Facebook”-дээ “хайр сэтгэлд гарал үүсэл үндэс угсаа, шашин шүтлэг хамаардаггүй юм” хэмээн бичиж, гадаад бүсгүйн зураг оруулжээ.

Read More