Зохиогч: Урлаг

Бүжиг дэглээч Д.Дашлхагвын санаачилгаар байгуулсан “Их эзэн хааны театр”-ынхан жил бүр шинэ модерн балетаа үзэгчдийн хүртээл болгож байгаа билээ. Тэд энэ удаа “Бодлын үнэр” модерн балетийг ирэх сарын 20-нд Соёлын төв өргөөнд үзэгчдийн хүртээл болгохоор бэлтгэж байна. Уг тоглолт нь хоёр хэсэгтэй бөгөөд эхний хэсэгт дэлхийн алдарт сонгодог бүжгэн жүжгийн хэсгээс толилуулах бол хоёрдугаар хэсэг нь модерн балетаар үргэлжлэх аж.

Read More

Энэ зураг дээрх эрхэмийг Хишигбаярын Оюун-Эрдэнэ гэдэг. Тэрбээр Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр сумын уугуул. 1992 онд наймдугаар анги төгсөж, Улаанбаатар хотод ажил хийхээр ирсэн. Нутгийнхаа ахынд амьдарч арга буюу Хүнсний 20-ийн ойролцоо хийжүүлсэн ундаа зарах болжээ. Хажууд нь аав, хүү хоёр гутал тосолно. Аав нь гутал тосолж олсон мөнгөөрөө архи ууж, согтохоор хүү нь үргэлжлүүлэн тослох ч олсон хэдээ кинонд зориулна. Хүүг кино үзэх хооронд гутлын тос, бас бус зүйлийг нь харж үлдсэн түүн дээр гутлаа тослуулах гэсэн хүмүүс ирж хоёр цагийн дотор өдрийн орлогоо олох болсон тул гутал тослохоор шийдсэн гэдэг.

Read More

Дэлхийгээр нэг тарсан монголчуудаа нэгтгэх том зорилго өмнөө тавьсан увс нутгийн уугуул хүү гавьяат жүжигчин, дуучин С.Жавхлан саяхан өөрийн төрсөн өдрийн баяраа сонсогч, фенүүдтэйгээ хамт тэмдэглэн өнгөрүүлсэн. Олон сайхан дуунуудаараа үзэгч түмнийхээ хайр хүндэтгэлийг хүлээсэн дуучин маань ээлжит бэлгээ фенүүддээ барих гэж байна. Түүний дараагийн бэлэг бол “Нутгаа санасан Монгол” хэмээх шинэ цомог нь ажээ.

Read More

МУГЖ дуучин Төмөрийн Ариунаагийн төрсөн өдөр гуравдугаар сарын 15-нд тохиосон. Хэзээ ч гандан буурахгүй цоглог, эрч хүчтэй дуучин гэдгээрээ бусдаасаа онцгойрдог тэрбээр “Universe Best songs” 2014 наадмын шүүгчээр эргэн ажиллаж байгааг уншигч та бүхэн мэдэж байгаа биз ээ.

Read More

Монголын үе үеийн миссүүд болох “Мисс монголиа аялал жуулчлалын холбооны тэргүүн мисс Б.Гантогоо, “Андра модель агентлаг”-ийн захирал, мисс Х.Бадамгэрэл нарын санаачлагаар эмэгтэйчүүд, хүүхдүүдийн хүчирхийллийн эсрэг аян өрнүүлж туй талаараа өнөөдөр хэвлэлийн хурал хийж сэтгүүлчдэд мэдээлэл хүргэлээ. Тус хэвлэлийн хуралд тухайн аяныг дэмжинэ оролцохоор Энэтхэг улсаас уригдан ирсэн, Дэлхийн миссийн 2008 оны дэд байрын шагналт, Энэтхэг улсын Гоо бүсгүй, Дэлхийн Миссийн 2008 оны “Топ Модель” номинацийн эзэн, Болливүүдийн кино жүжигчин, дуучин “Парвати Оманакуттан” нарын төлөөлөгчид оролцлоо.

Read More

Халдах ёсгүй сөөм газрынхаа өмнө халуун амиараа сөхөрч чадах офицер манай улсад цөөнгүй. Тэдний төлөөлөл болох яруу найрагч, Хошууч генерал С.Гүржав, хөгжмийн зохиолч, удирдаач, Хурандаа, МУСТА Б.Ганхуяг, хөгжмийн зохиолч, удирдаач, дэд хурандаа, МУУГҮ Г.Энхбаяр, хөгжмийн зохиолч, Дэд хурандаа, МУУГЗ Т.Сэр-Од, хөгжмийн зохиолч, удирдаач, Дэд хурандаа, МУСТА Т.Ганболд нар хамтран “Офицерууд” тоглолтоо хийхээр төлөвлөжээ.

Read More

Хоёрхон чавхдастай морин хуураар Монгол Улсын нэрийг гаднын улс оронд өргөж яваа Дэлхийн ардын урлагийн их наадмын гранпри, Шубертийн нэрэмжит уралдааны тэргүүн байрын шагналт, Соёлын тэргүүний ажилтан, морин хуурч Д.Шинэцог хөгжмийн дөрвөн зохиолчийн морин хуурт зориулж бүтээсэн сонгодог бүтээлүүдийг энэ сарын 21-ний 19.00 цагт Төрийн ордонд эгшиглүүлнэ.

Read More

“Харанга” хамтлагийн дуучин МУСТА Х.Лхагвасүрэн тун удахгүй “Монгол Улсын Гавъяат Жүжигчин” хэмээх цол тэмдгээр энгэрээ мялаана хэмээн хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдаад авсан. Тэгвэл түүнийг МУГЖ цол тэмдгээр шагнууллаа гэх мэдээлэл зарим цахим сайтуудаар цацагдаж эхэлсэн юм.

Read More

Өвлийн нэгэн цагаахан єдєр… Эргэн тойрон бүх зvйл цагааран нэг л сайхан санагдана. Би бол CУИC-д хувцас загварын мэрэгжлээр 2-р курст сурдаг Энхиймаа хэмээх бусдын л адил нэгэн охин байлаа. Хэтэрхий сонин нэртэй ч юм шиг санагдах үе гарна. Энэ жил уг сургуульд элсэн сурч буй миний хувьд энэхүү хичээлийн жил ямар онзцгой байхыг би мэдсэнгүй л явсан юм. Найз залуу ч байсангүй.

Read More