Зохиогч: Урлаг

“Хувьсал” продакшнаас гараагаа эхэлж, “Чамайгаа алдмааргүй байна” жүжгийн Сэцэнгийн дүрээр анх үзэгчдэд танил болсон УДЭТ-ын жүжигчин Г.Отгонцэцэгийн өвөрмөц дүр, төрх бүхий зургийн цомгоос хүргэж байна. Харцаараа дүрээ чадамгай илэрхийлдэг тэрбээр богино хугацаанд хэд хэдэн тайз, дэлгэцийн бүтээлд тоглож, чадварлаг жүжигчин болохоо харуулсаар байгаа билээ.

Read More

“Харш” хамтлагийн дуучин, хөгжимчин, МУ-ын хөдөлмөрийн гавьяаны улаан тугын одонт Б.Баяртсайхан “Миний аялгуу-2” хэмээх бие даасан амьд тоглолтоо хийхээр болжээ. Тус тоглолтын хэвлэлийн хурал өнөөдөр 12:00 цагаас МҮОНРТ-ийн мэдээллийн төвд болох юм.

Read More

Үзэгчдийн дунд хэдийнэ хүлээлт үүсгэж, нээлтийн өдрүүдийн тасалбар нь дуусаад байгаа “Хязгааргүй” уран сайхны кино өнөөдөр 18:00 цагаас “Тэнгис” кино театрд албан ёсны нээлтээ хийнэ. “Гэрэлт медиа” групп, Нямгаваа фильм, Логик студын хамтын бүтээл “Хязгааргүй” уран сайхны кино нь зохиолч С.Баярсайханы “Дээд хэмжээ” зохиолоос сэдэвлэн бүтээсэн бөгөөд уг киног бидний сайн мэдэх “Би чамд хайртай”, “Гарын таван хуруу”, “Гэрлэж амжаагүй явна” зэрэг гайхалтай кинонуудыг найруулан дэлгэцийн бүтээл болгосон нэрт кино найруулагч, МУУГЗ И.Нямгаваа найруулан өөрийн шавь нартайгаа хамтран бүтээсэн юм.

Read More

Ард түмэндээ “Тогдгор” хэмээн өргөмжлөгдсөн Монгол улсын Гавъяат Жүжигчин “Дашзэвэг овогтой Галсантогтох”

Битүү амьсгаагаар Лимбэдэх уламжлалт арга барил нь дэлхийд Монголоос өөр аль ч улсад байдаггүй зөвхөн Монгол хүнд бурхан заяасан билээ. Иймд одоо Монголд битүү амьсгаагаар Лимбэдэж тоглож байгаа ердөө арав гаруйхан хүн байгаа бөгөөд одоо хамгийн өндөр настай гурван хүн бол МУГЖ Д.Галсантогтох, МУГЖ Ө.Батжаргал, МУГЖ Л.Сүхбаатар нар байгаа билээ. Ийм учраас Монголын Соёлын биет бус өвийг ур чадварын өндөр түвшинд өвлөсөн.

Read More

“Ах дүү Гримм”-ийн зохиолоос сэдэвлэсэн “Анхны үнсэлт” мюзикл, МУСТА, Буриад Улсын Гавъяат Жүжигчин Б.Амархүү, дуучин М.Сонор нарын гол дүрд нь тоглосоноор өнөөдөр буюу 3 сарын 7-нд 19:00 цагаас Нийслэлийн Улаанбаатар чуулгын тайзнаа нээлтээ хийх юм.

Read More

Монголын үндэсний олон нийтийн цахим хуудас MNB.mn, Олуулаа клуб, Иргэний нийгэм, Хүний хөгжлийн хорооноос санаачлан, Монгол Улсын Жендэрийн Үндэсний хороо, Хүний Эрхийн Үндэсний комисс, Хүчирхийллийн эсрэг үндэсний төв, Нийслэлийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл нарын байгууллагууд хамтран “Гэр бүлийн хүчирхийллийн эсрэг нэгдэцгээе” сэдэвт хэлэлцүүлгийг өнөөдөр зохион байгууллаа.

Read More

Байгалийн түүхийн музей 2013 оны тавдугаар сард хаалгаа барьсан. 1956 онд ашиглалтад оруулсан, зориулалтын бус энэ барилгад ажиллах боломжгүй болсон тул өнгөрсөн тавдугаар сараас үйл ажиллагааг нь зогсоосон.

Read More

Монголд үндэсний сэтгүүлзүй үүссэн энэ өдөртэй давхцан сэтгүүлч Хүрэлбаатарын Эрдэмбилэгийн “Миний аав Бурхан биш: Лондонгийн бичлэгүүд” эссэ нийтлэл, богино үгүүллэгийн ном хэвлэгдэн худалдаанд гарчээ.

Read More