Зохиогч: Урлаг

Морин хуурын үүслийн тухай олон домог, түүх байдаг ч чухам хэдэн онд хэрхэн бий болсныг нь эцэслэн тогтоогоогүй л байгаа.

“Аргасун хуурчийн домог”, “Эр хоёр загал”, “Гэсэр”, “Жангар” зэрэг домог туульсын бүтээлд хөгжийн зэмсэг болон морин хуурын тухай өгүүлсэн цөөнгүй жишээ бий.

Read More

Монгол Улсын гэрэл чимэг, өнгө зүс, ухаан тэвчээр, энэрэнгүй бүхний бэлгэдэл болсон эхчүүд, эмэгтэйчүүдийнхээ баярт зориулж урлаг соёлын уран бүтээлчид маань олон сайхан тоглолт, шинэ уран бүтээлээрээ бэлэг бариад байгаа. Тэгвэл дахин нэгэн шинэ уран бүтээл мэндэлсэн нь МУГЖ Э.Бүрнээбаяр болон Nuans группын хамтын бүтээл “Ээж минь” хэмээх сайхан дуу юм.

Read More

Энэ удаад “Мобайль Ньюс” буландаа Дуучин Нарагийн яриаг онцолж байна.

Дуучин болох багын мөрөөдөлдөө хөтлөгдөн дуучин болж нэгэн үе залуусын харцыг булаасан сайхан бүсгүйчүүдийн нэг нь Нара. Урлагийнхан дундаа шулуун яриатай, чөлөөт хувцаслалтаараа ялгардаг тэрбээр шоу ертөнцөд хөл тавьсан. NTV-ийн “Showbuzz” хэмээх нэртэй танин мэдэхүйн нэвтрүүлгийн хөтлөгчөөр ажиллаж байсан юм.

Read More

Монгол Улсаас Чех улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д.Зүмбэрэллхам, Чех улсын Соёлын сайд Д.Херман нар “2014-2016 онд Соёлын салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Соёл, спорт, аялал жуулчлалын яам болон Бүгд Найрамдах Чех Улсын Соёлын яам хоорондын хэлэлцээр”-т энэ сарын 4-нд Прага хотноо гарын үсэг зурлаа.

Read More

Уулзалтынхаа товыг тогтохын тулд бид хоёр нэлээд хугацаанд ярилцсан юм л даа. Түүнээс хамааралтай, хамааралгүй зүйлс бидний “болзоо”-г хэд хэдэн удаа хойшлоход хүргэсэн ч надад огт хэцүү санагдаагүй. Тэр бүрт нь “Өө, за” гээд л инээмсэглэн хүлээж авч байсан. Миний хүлээцтэй хандлага бол Анугийн баргийн хүнээс ажиглагддаггүй зөв цэгцтэй яриа, ажил хэрэгч, хариуцлагатай хийгээд эелдэг харилцаа нь надад гүн сэтгэгдэл төрүүлснийх.

Read More

Өнгөрөгч Ням гарагт буюу монголын цагаар Даваа гарагийн өглөө болсон 86 дахь удаагийн Academy Awards наадмын үеээр хөтлөгч Ellen пицца захиалж олныг хөгжөөгөөд авсан. Ихэнх хүмүүсийн хувьд пицца хүргэгч залууг жүжигчин гэж төсөөлсөн байж болох юм. Тэгвэл А зэрэглэлийн оддын дунд гарч ирсэн хэний ч танихгүй, улаан малгайтай, пицца хүргэгч залууг Edgar Martirosyan гэдэг ажээ. Түүнийг ямар нэгэн төлөвлөгөөний дагуу дуудаагүй бөгөөд тухайн үед ажиллаж байсан Big Mama’s and Papa’s Pizzeria газрын хүргэгч залуу тусгай үйлчилгээний дуудлага аван ирсэн нь энэ ажээ.

Read More

Хамтлагийнхаа 25 жил ойг тохиолдуулан Харангийн Лхагваа өчигдөр “Монгол ээж” хэмээх бие даасан тоглолтоо Монголын үндэсний циркийн тйазнаа толилууллаа. Өнөөдөр дахин тоглогдох тус тоглолтонд “Харанга” хамтлаг бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцож үзэгчдэд сюрприз барьсан бөгөөд МУГЖ Т.Ариунаа болон МУСТА Х.Оюунбилэг нар урилгаар оролцож ээжүүд эмэгтэйчүүдийг магтан дууллаа. Ийнхүү “Монгол ээж” тоглолтонд Харангийн Лхагваагийн шинэ шинэ цомогт орсон гайхалтай дуунууд болоод хит болсон тэр л сайхан уран бүтээлүүд эгшиглэсэн юм.

Read More

Асар их тэсвэр тэвчээр, сэтгэлийн хатуужлаараа хүнд хэцүү үеийг даван туулсан загвар өмсөгч А.Пүрэвмааг хүмүүс нэгэн цагт өрөөсөн далавчтай сахиусан тэнгэртэй зүйрлэж байсан. Тэгвэл тэрбээр хос далавчтай болжээ.

Read More