Өөрийн гэсэн шинэлэг өнгө төрхийг үзэгч олондоо хүргэж эхэлсэн “NB & Sally” шоу нэвтрүүлэг цахим ертөнцөөр аялж буй хэн бүхний талархлыг хүлээгээд байгаа. “NB & Sally” шоу нэвтрүүлгийн эмэгтэйчүүдийн баярын дугаараар жүжигчин О.Долгор оролцжээ.
Зохиогч: Урлаг
Дуунд дуртай дуучин монгол түмний сэтгэлд хоногшсон “Хос залуус”, “Үнэнч хайраа зориулъя”, “Шар цэцэг” зэрэг дуунууд эгшиглэх гайхалтай үдэш 3 сарын 16-ны үдэш “UB Palace”-ийн концертын их танхимд 19:00 цагаас ганцхан удаа тохиох билээ. Тодруулбал: “Харш” хамтлагийн дуучин, хөгжимчин, МУ-ын хөдөлмөрийн гавьяаны улаан тугын одонт Б.Баяртсайхан “Миний аялгуу-2” хэмээх бие даасан амьд тоглолтоо хийхээр болжээ. Тус тоглолтын хэвлэлийн хурал өнөөдөр 12:00 цагаас МҮОНРТ-ийн мэдээллийн төвд болсон юм.
Монгол улсын Засгийн газрын 2003 оны 140 дүгээр тогтоолыг үндэслэн нийтийн номын сангийн сан хөмрөгийг баяжуулах зорилгоор “Шилдэг ном-2013” сонгон шалгаруулалтыг зарлаж байна.
Шинэхэн хосуудын бал сарын аялал, хосуудын өнгөрсөн амьдрал дахь эрээн бараан, мартаж чадалгүй үлдээсэн сайхан дурсамжууд сэдрэх мөч. Улиг болсон хэрүүл, уйтгартай амьдрал дунд үргэлжлэн хоорондоо маргалдан биендээ гар хүрч, загнаж зандарч, хараан зүхэх хэдий ч тэдний татлалцах хүч тэр болгоныг давах гарц болдог аж. Энэ тухай “Хайр” жүжиг өгүүлнэ.
Халуухан бүсгүйчүүд
Миний ажилладаг долоон давхар саарал байшингийн ойролцоо нэгэн эмэгтэй байнга л тамхи ширхэглэн зарж суудаг юм. Ширэлдэж арзайсан ширүүн хар үсээ ширхэг гутлын үдээсээр боосон тэр эмэгтэйн хувьд амьдрал тийм ч нигүүлсэнгүй байгаагүй гэдэг нь илт.
Энэ орчлонгийн утга учир болсон хайрт ээж, халамжит хань, хонгорхон бүсгүйгээ баярлуулахаар эрчүүд маань нэгийг бодон суугаа энэ цаг мөчид нэгэн гайхалтай санааг чухалчлан хүргэж байна. Энэхүү эрчүүддээ чухалчлан хүргэж буй мэдээлэл маань “Номин талст” хамтлагийн дуучин МУ-ын Соёлын Тэргүүн Т.Дэлгэрмөрөн “Гэрэлт үзэсгэлэн гоо” хэмээх хүндэтгэлийн цэнгүүн, шоу тоглолтоо энэ сарын 8-нд “SS CLUB”-т 19.00 цагаас ганцхан удаа хийх гэж байгаа тухай юм. Энэхүү цэнгүүн, шоу тоглолт нь энэ тэндгүй тоглогдож байгаа олон тоглолт, шоу арга хэмжээнүүдээс үнэхээр онцгой юм. Учир нь эр хүн та хайрт ээж, халамжит хань, хонгорхон бүсгүйгээ баярлуулахаар 80.000 мянган төгрөгний тасалбар худалдан авахад л хангалттай.
Энэ удаагийн сонирхолтой видео буоангаараа амьдралдаа маш том мөрөөдөл тавьсан залуу Монголд ганц ч удаа очиж үзээгүй ч алс холын Монгол орны хөгжим, дуунаас мөрөөдлөө биелүүлэх эрч хүчийг олж авдаг Америкийн Луизианагийн их сургуулийн 22 настай оюутан Дастин Трилл Ноэлийн бичлэгийг хүргэж байна.
Залуу дуучин Б.Болд, Э.Чулуунчимэг нар баруун аймгуудаар аялж, очсон аймаг бүртээ заал дүүрэн үзэгчтэй хоёроос гурван удаа тоглолтоо хийж байна. Тэр дундаа Архангай аймагт үзэгчдийн хүсэлтээр нийт гурван удаа тогложээ.
“Хувьсал” продакшнаас гараагаа эхэлж, “Чамайгаа алдмааргүй байна” жүжгийн Сэцэнгийн дүрээр анх үзэгчдэд танил болсон УДЭТ-ын жүжигчин Г.Отгонцэцэгийн өвөрмөц дүр, төрх бүхий зургийн цомгоос хүргэж байна. Харцаараа дүрээ чадамгай илэрхийлдэг тэрбээр богино хугацаанд хэд хэдэн тайз, дэлгэцийн бүтээлд тоглож, чадварлаг жүжигчин болохоо харуулсаар байгаа билээ.
