Эрт урьд цагт халхын Аралдай тайж гэж байжээ. Аралдай тайжийг алс газар явж байхад нь өөлдийн шар баатар хаан ирж мал хөрөнгө, авгай хүүхдийг нь дээрэмдэн өөрийн нутагт авч явжээ. Хааны зарц өвгөн эмгэн хоёр дээрэмдсэн үхэр сүргийг нь тууж явж гэнэ. Нэг шөнө үхрээ хурааж хэвтүүлээд унтаж байтал үхэр дотор нь нялх хүхэд уйлахад ихэд гайхан хоёулаа гарч харжээ. Нэг том шарны эвэрт өлгийтэй хүү өлгөсөн байж гэнэ. Өвгөн эмгэн хоёр үр хүүхэдгүй байсан учир их л олзуурхан авч, хүүг тэжээж өсгөхөөр шийджээ. Ингээд уул нутагтаа иртэл өдөр нь үхрийн эвэрт өлгөж, шөнө нь гэртээ оруулж, хуурайлж асарсаар гэртээ авчиржээ.
Зохиогч: Урлаг
Сурагчид энэ сарын 3-наас 9-ны хооронд амарч буй. Энэ хооронд Монгол Улсын Хүүхэлдэйн театр хүүхэд багачууддаа зориулж дараах тоглолтуудыг зохион байгуулж байна. Тодруулбал, энэ сарын 3-наас 9-ний хооронд өдөр бүр “Том хамарт одой” 14.00 цагаас тоглогдож байна. Мөн арваннэгдүгээр сарын 9-нд 11.00 цагаас “Алтан залаат азарган тахиа” жүжиг үзэгчдийн хүсэлтээр нэг удаа тоглогдохоор болжээ.
Калифорниад Олон улсын Азийн кино фестиваль болж байна. Энэхүү арга хэмжээгээр америкчууд Зүүний шинэ уран бүтээлүүдтэй танилцдаг юм. Фестивалийн хүндэт зочноор Анжелина Жоли уригджээ. Жүжигчин бүсгүй тод өнгийн даашинзтай, үс засалт, нүүр будалт нь энгийн байсан нь тун сайхан харагдаж байжээ. Жоли арга хэмжээн дээр ганцаараа ирээгүй гэнэ. Тэрбээр Камбожийн тухай кино хийхэд нь тусалсан Лун Ангийн хамт ирсэн байна. Энэ бүсгүйн дурдатгалаар хийсэн кино нь Азийн киноны фестивалийн үеэр ч өндөр үнэлгээ авчээ. Шилдэг жүжигчний шагналыг тус киноны гол дүрийг бүтээсэн Камбожийн жүжигчин хүртсэн байна.
БСШУС-ын яамны төрийн нарийн бичгийн дарга Ж.Болормаа соёл урлагийн салбарын өмнө хүлээгдэж байгаа асуудал, уран бүтээлчдийн шинэ санал санаачлаг, хөгжил, үндэсний өв соёлыг хадгалах хамгаалах, түгээн дэлгэрүүлэх, дэлхий нийтэд монголоо сурталчлах, энэ салбараар дамжуулан хүүхэд залуусын хүмүүжил төлөвшилт нөлөөлөх боломж гээд олон сэдвийг уулзалтаар хөндөн ярилцаж санал солилцлоо.
Чингис хаан одонт, Монгол Улсын гавьяат жүжигчин Г.Ариунбаатар мэргэжлийн дуурийн дуулаачдын “ВВС Cardiff singer of the world” уралдаанаас хүртсэн цомоо Монгол Улсын Их Хурлын дарга Миеэгомбын Энхболдод гардууллаа. Энэ үеэр дуучин Г.Ариунбаатар: Би энэ онд болсон “ВВС Cardiff singer of the world” гэдэг дэлхийн мэргэжлийн дуулаачдын хүсэл тэмүүлэл нь, уралдаан шалгаруулалтын оргил нь болсон тэмцээнээс 3 цомыг эх орондоо авчирсан. Нийт 4 цомтой уралдаан л даа. Түүнийхээ нэгийг өнөөдөр Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболдод хадгалууллаа.
Салбарын оны шилдгүүдийг шалгаруулан алдаршуулах, сэтгүүлчид, хэвлэл мэдээллийн байгууллагын идэвх санаачлагыг өрнүүлэх, мэргэжлийн сэтгүүлзүйн үнэлэмжийг тодорхойлоход оршино.
Бүжгийн урлагийн бүх төрлөөр өрсөлдөж хүчээ сорин, өөрийгөө нээн бүжгийн урлагийг сурталчлах гайхалтай ертөнцөөр аялах боломжийг “UBS” телевиз олгож байна. Монголын бүжгийн урлагийн шилдгүүд нэгэн тайзнаа өрсөлдөж, цэнхэр дэлгэцээр дамжуулан Төгс бүжгийн хэмнэл, Мэдрэмж, уран тансаг хөдөлгөөнийг харуулах Үндэсний контент -“Perfect Dance” шоу нэвтрүүлэгт бүжиглэх дур сонирхолтой, авьяастай хүн бүхэн оролцох боломжтой.
Монголын Үндэсний Циркийн сурагчдын амралтанд зориулсан тоглолт эхэлжээ. 11 сарын 4-ний өдрөөс сурагчдын амралтанд зориулан олон гайхалтай үзүүлбэрүүд багтсан “Гайхамшигт циркийн тоглолт” тоглоход бэлэн болоод байгаа юм байна. Энэхүү тоглолтонд Монголын жүжигчдийн олон улсад тоглогддог шилдэгийн шилдэг үзүүлбэрүүд багтсан бөгөөд цухас дурьдахад Монте Карло тэмцээний шагналт акробатын үзүүлбэр, дэлхийд цөөхөн тоглогдсон амь дүйсэн агаарын цагираг, аварга могойн үзүүлбэр болон олон жилийн дараа дахин тоглогдож буй хүнд жин, хүч тамирын гайхамшигт үзүүлбэр, хүүхэд багачуудын хайртай алиалагч, хачирхалтай илбийн үзүүлбэр гэх мэт нүд хужирлам олон сайхан үзүүлбэрүүд тоглогдох нь.