Хэдхэн хоногийн дараа оны шилдэг клип, уран бүтээлчдийг тодруулах “UBS MUSIC VIDEO AWARDS-2013” наадам болох гэж байгаа. Энэ жил “UBS MUSIC” хөгжмийн телевиз зохион байгуулж байгаа төдийгүй шинэ соргог, содон байлгахыг зорьж байгаа гэнэ.
Зохиогч: Урлаг
“Монгол Бадарчин” төсөлийг Амай нэрээр алдаршсан DJ, аялагч Д.Золбаяр 2005 оны арваннэгдүгээр сарын 4-нд эхэлсэн. Одоогийн байдлаар 2000 гаруй өдөрийг хүний нутагт судалгаа хийж өнгөрөөн гурван боть номоо олон нийтэд хүргээд байгаа юм. Харин тэрбээр энэ удаад энэ сарын 26 буюу “Улс тунхагласны баяр”-аар Баянгол зочид буудлын зааланд дөрөв дэх боть болох “Дэлхийн Нэг Өдөр” номоо албан ёсоор танилцуулахаар болжээ.
“Мөрөөдлийн театр”-ын жүжигчин О.Дөлгөөн хөл хүнд болсноосоо хойш нам гүм болсон билээ. Тэгвэл жүжигчин бүсгүй найз залуугийн хамт “Modern zaluus” ТББ байгуулсан байна. Улмаар эхний үйл ажиллагаагаа “Verbis” асрамжийн газарт зохион байгуулжээ.
TV5 телевизээр 12 сараас гарч эхлэх “Өмнө зүгийн хатан хаан” олон ангит уран сайхны кино нь 2011 оны хамгийн өндөр үнээр бүтээгдэгдсэн шилдэг кино юм. 2011, 2012 оны Спанийн кино наадамд хэд хэдэн удаа нэр дэвшсэн
“PLAYBOY MONGOLIA” сэтгүүлийг эмэгтэй хүний төгс бие, ур чадвар, гоо үзэсгэлэнгээрээ чимсэн халуухан Playmate-уудынхаа зургийг та бүхэндээ толилуулж байна.
Шинэ жил дөхөхтэй зэрэгцээд шилдгийн шилдэг уран бүтээлчдийн “Виртуозо” гала тоглолтын зар түгж хөгжмийн урлагийн сонин сайхнаас хоцрохыг хүсдэггүй үзэгчдийг баярлуулдаг уламжлалтай болоод буй.
Рок попын “ажаа мама” МУГЖ Б.Сарантуяа залуу дуучдад их элэгтэй, нэр сүрээрээ дараад байдаггүй нэгэн. Анх Минжээ, Номин хоёр дуулж эхлэхэд “Номин гэж хөөрхөн дуулдаг охин байна” гэж магтаж байсан.
Монголын дууны урлагийнхан, тэр дундаа нийтийн дуучид бүгд цуглан нэгэн жижигхэн тайзнаа ээжийн тухай дууг хоолой нийлүүлэн дуулцгаасан сонирхолтой бичлэг олон нийтэд цацагдаж эхэллээ. Энэхүү бичлэг нь “Анир” дуу бичлэгийн студийн 10-н жилийн ойн хүндэтгэлийн цэнгүүнд эрхэм дуучид маань хүндэтгэл үзүүлэн ирцгээж “Анир” студийн захирал, продюссер МУСТА Б.Алтанхуяг удирдаачаар нь ажиллан ийнхүү дуулцгааж буй бичлэг аж.
МУСТА Б.Амаржаргал МУСТА Г. Мягмарсүрэн нарын шинэ уран бүтээл “Зүрхэнд уяатай хайр” дууны клип гарлаа. Шинэ жилээр эгшиглэдэг “Жаргалтай шинэ жил” дууг амилуулсан дуучид 4 жил уран бүтээлээ завсарласны дараа гаргаж буй дуу аж. “Зүрхэнд уяатай хайр” шинэ дууны аяыг нь дуучин Г.Мягмарсүрэн өөрөө зохиосон байна. Г.Мягмарсүрэн дуучин төдийгүй сайн ая зохиогч билээ.
“Sweetymotion” хамтлагийнхан арван нэгдүгээр сарын 18-нд ОХУ-ын Улаан-Үд хотын Н.Бестужевийн нэрэмжит драмын театрт өөрсдийн бие даасан тоглолтоо хийлээ.Тоглолтын үеэр Буриадын үзэгчид алгаа харамгүй ташиж, зарим нь бүжиглэж байлаа. Эерэг энерги тайзнаас үзэгчдэд хүрч мөн эргэн очиж байх шиг санагдсан. Магадгүй энэ л ямар ч уран бүтээлчийн амьдралын утга учир байх.
