Зохиогч: Урлаг

“Люмино” хамтлагийн шинэхэн дуу “Сэнбий” клиптэй болжээ. Хамтлагийн ахлагч, продюсер МС, “Би хамтлагтаа зориулж дөрвөн шинэ дуу хийсэн. Хамгийн эхлээд “Сэнбий” гэсэн нэртэй цоглог бөгөөд доргио өнгө аястай дуугаа клипжүүлэн хүргэж байна. “Сэнбий” дууны хөгжим дээр бүтэн сар ажилласан. Удаан ажилласан зүйл мэдээж чанартай болдог. Сонсогчид өөрсдийн дүгнэлтээ өгөх биз ээ” хэмээжээ.

Read More

“Мөрөөдлийн театр”-ын уран бүтээлчид тайзны найм дахь бүтээл болох “Гээсэн хайраа аваарай” шоу драм тоглолтоо үзэгчдийн хүсэлтээр 11 сарын 20-29-ыг хүртэл ердөө 10 хоног дахин тоглохоор болсон байна. Шоу драм Тусгаар тогтнолын ордонд өдөр бүр 19.00 цагаас тоглогдоно.

Read More

“UBS MUSIC VIDEO AWARDS” наадам олон намар дараалж хамтлаг, дуучид, урлагийнхныг хийх юмтай, хэлэх үгтэй болгосон гэхэд хилсдэхгүй. Ямарсайндаа “AWARDS дөхөөд ирэхээр оройхон гарч ширүүхэн дайрч, видео клипийг ёстой л нэг үйлдвэрлэх шиг болдог. Энэ жилийн “UBS MUSIC VIDEO AWARDS” наадмыг “UBS” телевизийн хурган компани “UBS MUSIC” хөгжмийн телевиз албан ёсны эрхтэйгээр анх удаа зохион байгуулах гэж байгаа.

Read More

Дуунд дуртай дуучин монгол түмний даган дуулдаг олон сайхан хит дуунуудыг бүтээсэн “Анир” дуу бичлэгийн студийн 10-н жилийн ой энэ онд тохиож байгаа билээ. Ойн хүрээнд олон гайхалтай ажлуудыг санаачлан хэрэгжүүлж байгаа бөгөөд онцолж мэдээлэх нэгэн зүйл нь монголын дууны урлагийн гурван үеийн төлөөлөл болсон шилдэг уран бүтээлчдийн зөвхөн “ХИТ” дуунууд эгшиглэх “…Өчигдөр Өнөөдөр Маргааш…” супер шоу тоглолт 11-р сарын 22-ны өдөр 19:00 цагаас “Монгол бөхийн өргөө”-нд,11-р сарын 24-ны өдөр 19:00 цагаас”UB PALACE”- т тус тус тоглогдох юм.

Read More

Драмын жүжгийн төрөлд зургаан номинацид шилдгээр шалгарч, 2011 оны тайзнаа мэндэлсэн хамгийн шилдэг бүтээлд олгосон “Гран-при” шагналын эзэн “Тэнгэрийн хүү” түүхэн туульсын жүжиг 11 дүгээр сарын 23, 26 нд УДЭТ-т тоглогдох гэж байна.

Read More

Майкл Жексон нас барахаасаа тав хоногийн өмнө олон нийтэд танигдаагүй Ленни Родригес хэмээх сэтгүүлчид ярилцлага өгсөн аж. Попын хаан сүүлчийн ярилцлагаа хүмүүсийн сайн та нихгүй хүнд өгөхийг хүссэн тул тэр азтай залууг сонгосон гэх.

Read More

Шинэ жилийн баяраар дэлхийн сонгодог урлагийн театрууд “Цөмөөхэй” балетыг тоглодог жишиг тогтоод уджээ. Монголын уран бүтээлчид ч гэсэн жил бүрийн арванхоёрдугаар сард П.И.Чайковскийн энэ бүтээлийг үзэгчдийн хүртээл болгодог. Өнгөрсөн жил ДБЭТ-ынхан Тяньжиний “Гранд” театрт “Цөмөөхэй”-г тоглосон бол энэ жил театртаа ирэх сарын 21,22-нд шинэ жилийн тоглолтоо хийж үзэгчдээ угтах юм.

Read More

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор “Салхиар дуулагч” нэртэй Монгол туургатны хөөмийн анхдугаар уралдаан энэ сарын 19-22-нд Улаанбаатар хотноо болох гэж байна. Тус уралдаанд зургаан улсын 100 гаруй хөөмэйч оролцохоор бүртгүүлжээ. Энэ талаар Монголын хөөмэйн холбооны гишүүн Б.Хосбаяртай ярилцлаа.

Read More

“Click click boom” бүлгийн залуус шинэ цомгийнхоо нээлтийг тун удахгүй хийх нь ээ. Тэдний “Нүүдэл” цомогт урьд нь огт цацагдаагүй 14 дуу багтсан бөгөөд “Нүүдэл” нэрний утгийг реппер Gee-ээс лавлахад “Нүүдэл” шатраар ярьвал энэ цомог маань “Click click boom”-ын дараагийн нүүдэл гэсэн утгийг агуулна.

Read More