Өвөрмөц онцлог хэв маягаараа дэлхийн олон үзэгчдийг байлдан дагуулаад буй “Кабаре цирк”-ийн үзүүлбэрийг Монголд анх удаа есдүгээр сарын 22-30-ны өдрүүдэд 19.00 цагаас “Баянгол” ресторанд тоглох гэж байна.
Зохиогч: Урлаг
УДЭТ-ын Ерөнхий найруулагч Н.Наранбаатар тун удахгүй тайзнаа Английн алдарт зохиолч Рэй Кунигын “Эцсийн зогсоол зөвхөн чи” жүжгийг амилуулахаар болжээ. Тус жүжгийн клип бэлэн болсон бөгөөд жүжгийн клипийн дууг хэн нэгэн дуулсангүй. Харин жүжигчид нь бүжигээр бүхнийг илэрхийлсэн нь онцлог юм.
Дуурь, бүжгийн эрдмийн театрын гоцлол дуучин нэр шигээ уянгалаг цээл хоолойтой, сопрано Ө.Уянга Ардын хувьсгалын 93 жилийн ойн үндэсний их баяр наадмаар Монгол улсын гавъяат жүжигчин хэмээх хүндтэй цолоор энгэрээ мялаасан.
АНУ-д Creative Direction, User Experience Design чиглэлээр суралцаж буй Батзаяа (Zack Batsaikhan) гэх залуугийн бүтээсэн “Never Let You Go” богино хэмжээний киног хүргэж байна.
Энэхүү кино нь ерөнхийдөө хүмүүсийн сэтгэл хөдлөл, дурсамж, мэдрэмжүүдийн тухай өгүүлж байгаа аж. Цугтаа байгаа, бие биедээ хайртай хүмүүсийн дунд юу болдог, яаж төгсдөг, мөн яаж төгсөж болох, эсвэл яаж төгсгөж болох вэ гэсэн эрэгцүүлэл, асуултыг үзэгчдэд үлдээж байна.
Монголын урчуудын эвлэлийн гишүүн, зураач Д.Түвдэндорж, Н.Одонбаяр нар “Гал голомт” хамтарсан үзэсгэлэнгээ гаргахаар болжээ. Зураачдын “Гал голомт” үзэсгэлэнгийн нээлт маргааш буюу есдүгээр сарын 13-ны өдрийн 17.00 цагаас “Маршал арт” галерейд болох юм.
Британийн хөгжмийн дээд шагналын эзэн, залуусын зүрх сэтгэлд “Sorry Seems To Be The Hardest Word”, “All Rise” “Fly By” “One Love” зэрэг олон сайхан хит дуунаараа хоногшуулж үлдээсэн алдарт BLUE хамтлаг EVENTO компанийн урилгаар Монгол улсад айлчлахаар болсон билээ.
Дэлхий дээрх хамгийн өвөрмөц амжилтуудыг бүртгэж байдаг Дэлхийн гиннесийн номын 2014 оны шинэ дугаар гарсан байна. Тус номонд дэлхийн олон шинэ рекордууд бичигдсэнээс гадна Холливуудын одод болох дуучин Тэйлор Свифт, Рианна, Жастин Бибер нар өөрсдийн уран бүтээлийн амжилтаараа бичигдэж чаджээ.
Сайхан хайр гэж байдаг юм бол
Санаандгүй учирна харгуй зам дээр
Салаа замыг эргүүлж чадах хүчтэй
Саваагүй зандаа би зөтлөгджээ
Кристен Стюарт Ойрхи Дорнодын нэгэн нууцлаг ханхүүтэй ердөө 15 минутын болзоонд явжээ.
УИХ-ын гишүүн Ц.Нямдоржийг дуурайн элэглэж, Чапи нэрээрээ олонд танигдсан жүжигчин Ихбаяр цахим ертөнцтэй хөл нийлүүлэн алхаж, чамлахааргүй жиргээчин гэгддэг.
