Зохиогч: Урлаг

Дэлхийд таашаагдсан Tiger брэндээс зохион явуулдаг гудамжны хөл бөмбөгийн Tiger Street Football 2013 олон улсын тэмцээний хүрээнд 2006 оны дэлхийн аварга хөлбөмбөгчин Фабио Каннаваро Улаанбаатар хотноо хүрэлцэн ирлээ.

Read More

Норвегийн алдарт Ylvis хамтлаг есдүгээр сарын 03-нд YouTube-д “The Fox” нэртэй клип байрлуулсан нь Gangnam Style-иас дутуугүй шуугиан тарьж байна. Долоон хоногийн дотор уг клипийг 11 сая хүн үзсэн бөгөөд дуучид дөрвөн минутын турш үнэгний авиаг гаргадаг аж.

Read More

Өчигдөр 2013 оны 9 сарын 5-нд нээлтээ хийсэн “Шогшоо Аялал” нэртэй эртний Монголын сүм хийдийн этүдний үзэсгэлэн “Blue Moon” арт галлерэйд үргэлжилж байна. Уг үзэсгэлэнг “Blue Moon” арт галлерэйд болон “Шогшоо ” арт групп хамтран зохион байгуулсан бөгөөд өнгөрсөн долоо хоногт маршрут гарган тус маршрутаар зураачид аялан сүм хийдүүдийг зурсан юм.

Read More

Буудлага спортын 12 дахь удаагийн “АЗИЙН МАСТЕРУУДЫН АВАРГА” шалгаруулах тэмцээн эх оронд маань энэ сарын 12-16 өдрүүдэд зохион байгуулагдах гэж байна. Монгол, Япон, Солонгос, Хятад зэрэг орнуудын 100 гаруй шилдэг тамирчид өрсөлдөж буй уг тэмцээний ерөнхий зохион байгуулагчаар “Соёл Спорт Аялал Жуулчлалын Яам”, зохион байгуулагчаар “Монголын Буудлага Спортын холбоо”, хамтран зохион байгуулагчаар “Монголын Буудлага Спортын Мастеруудын холбоо”, “Батлан хамгаалах туслах нийгэмлэг”, “БХТН-ын Техникийн Спортын Төв” нар ажиллаж байгаа бол Ерөнхий ивээн тэтгэгчээр “Монгол Глобал” ХХК дэмжин ажиллаж байна.

Read More

ОХУ-ын Сочи хотноо ирэх онд болох өвлийн олимпийн нээлтэд оролцох урлагийн бүтээлүүдийн сонгон шалгаруулалт явагдаж байна. Тус шалгаруулалтад манай улсаас ардын хөгжмийн “Домог” хамтлагийн “Түмэн агтны төвөргөөн” аялгуу, уран нугараач Г.Нямгэрэлийн дэглэн найруулсан есөн уран нугараачийн үзүүлбэр оролцон, өрсөлдөж байгаа юм. Шалгаруулалтын эхний шатны санал асуулга онлайнаар явах тул Монголынхоо уран бүтээлчдийг дэмжин, олимпийн нээлтийн ёслолыг монгол хүний авьяасаар чимэхийг уриалж байна.

Read More

МУГЖ У.Уранчимэг, СТА Д.Ганцэцэг, А.Ганчимэг нарыг нээлтээ хийх гэж буй “Зэрлэг цэцэгсийн хүлэмж” киноныхоо зураг авалтаас болж Драмын театраас хөөгдсөн, арга хэмжээ авахуулсан гэх яриа нэг хэсэгтээ л олны чихийг сортойлгоод байсан.

Read More

Тэртээх 1999 оноос хойш “ТЕХНИКИЙН ДЭВШИЛД ХАМТДАА” уриатайгаар тасралтгүй үйл ажиллагаагаа явуулж буй “Форвард Моторс” компани нь намрын урамшууллаа зарлаж япон авто машины үнэгүй оношлогооны 1 сарын аян зарлалаа.

Read More