Холливудын нэрт жүжигчин Брэд Питт “Дэлхийн дайн Z” кинонд орлон тоглогчоор нь ажилласан Дэвид Паттерсоныг гомдоожээ. Дэви тус кинонд Брэдтэй төстэй будалт хийлгэж, яг адилхан хувцас өмсөн олны хэсэг болон зарим аюултай хэсгүүдэд тоглосон байна.
Зохиогч: Урлаг
Залуу жүжигчин Б.Болорчулууныг “Мөрөөдлийн театр”-ын уран бүтээлийн гараа болох “Миний нууц хүү” жүжигт жүжигчин Оюундарьд дурладаг Можуулагийн дүрээр уншигчид сайн мэднэ. Түүнийг Можуулагийн дүрийг амьдруулж, чадварлаг ирээдүйтэй жүжигчин болохоо харуулж чадсан гэдгийг Драмын театрын ахмад уран бүтээлчид дүгнэдэг юм. Жүжигчин Б.Болорчулуун дан ганц жүжиглэхээс гадна хөтлөх, дуулах авьяастай. Шаггүй дуучин маань “Mount” хэмээх хамтлагтай. Оюутны ширээнээс олонд танигдаж, тайз дэлгэцийн бүтээлд тоглоод байгаа “Мөрөөдлийн театр”-ын залуу жүжигчин Б.Болорчулуунтай уран бүтээл, ажил амьдралынх нь талаар ярилцлаа. -Чука багадаа ямар хүүхэд байв даа, багынхаа хамгийн хөгжилтэй дурсамжаасаа хуваалцахгүй юу? -Миний хүүхэд нас Дорнод аймагт өнгөрсөн. Дорнод аймгийн Улсын тэргүүний тавдугаар…
Шөнө дундын яриа киногаа үзэгчдэд хүргэсэн “Очир Фильм Студи” Mongolian media group-тэй хамтран удаах бүрэн хэмжээний уран сайхны киноныхаа ажилд ороод байна. “Хамгийн сайхан нь” нэртэй уг киноны зохиол, найруулга дээр О.Батзориг ажиллаж байгаа бөгөөд продюсераар Б.Амгалан, Ш.Мөнгөндуулга нар, ерөнхий зураглаач А.Мягмар ажиллаж байгаа ажээ.
976 галерей долдугаар сарын 25-наас наймдугаар сарын 15-ны хооронд зураач Ж.Болортүвшингийн “Өдрийн тэмдэглэл III” үзэсгэлэнг зохион байгуулах гэж байна.
Дуучин Деми Ловато “Made in the USA” шинэ уран бүтээлээ гаргажээ. Уг дууны клип нь youtube сайтад 7 сарын 17-ний өдөр тавигдсан бөгөөд одоогийн байдлаар 10,872,864 хүн үзээд байна.
Бахархмаар ч юм шиг. Тэнгэрийн зурагтаар миний тухай гарч байна. Гяндангийн хаалга хахиран нээгдэх үед “ Одоо л намайг дуудах нь.” хэмээн зүрх рүү ёгхийн хатгадаг цаазын ялтны тухай шүү. Очиж очиж үхлийн ялтай над шиг амьтны тухай тэнгэрийн зурагтаар гараад байхдаа ч яахав дээ.
Баян нөхрөөсөө салаад дуучны биш жүжигчний карьер хөөж байгаа дуучин Мино өөрийн “нүүрний номоо” идэвхитэй хөтөлдөг нэгэн. Тэрбээр өөрийн цахим ертөнцийн найзууддаа өдөр бүр тайлангаа тавьдаг бөгөөд тэрбээр өөрт нь хайр заралсан тухай хүртэл найзууддаа дуулгав.
“Blue moon” арт галерейд Гандантэгчинлэн хийдээс анх удаа “Монголын сүм хийдүүд XX зууны эхэнд” нэртэйгээр эртний сүм хийдүүд ямар дүр төрхтэйгөөр гэрэл зурагт мөнхрөн үлдсэнийг нийтэд дэлгэн харуулах үзэсгэлэнгийн нээлт боллоо.
“Номтой нөхөрлөе клуб” энэ сараас эхлэн Монголын хойч ирээдүй болсон залуус, хүүхэд багачуудын оюунд зохих хувь нэмэр оруулах үүднээс “21 аймаг 21000 ном” хэмээн төслийг эхлүүлээд байгаа аж.
Монголын загварын ертөнцийн шилдгүүд төрөн гарсаар байгаа “Шилмэл загвар”-ынхан Өмнөд Хятадын Наннинь хотноо өнгөрсөн 6–р сарын 28-аас 07-р сарын 14-ний хооронд болсон олон улсын мэргэжлийн супер моделийн тэмцээнд амжилттай оролцоод иржээ. Азийн супер моделийн тэмцээн нь олон улсын загварын ертөнцийн томоохон арга хэмжээнд тооцогддог бөгөөд Азийн орнуудаас тухайн улсуудаасаа тус бүр хамгийн шилдэг 3 модель оролцож, ур чадвараараа өрсөлддөг.