Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Үзэсгэлэн»Зураач Ж.Болортүвшингийн “Өдрийн тэмдэглэл III” үзэсгэлэн тун удахгүй
Үзэсгэлэн

Зураач Ж.Болортүвшингийн “Өдрийн тэмдэглэл III” үзэсгэлэн тун удахгүй

Урлаг Урлаг24/07/2013Шинэчлэгдсэн:20/02/2026Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
.png2757394262013-07-23-15-12[www.urlag.mn].png
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

  976 галерей долдугаар сарын 25-наас наймдугаар сарын 15-ны хооронд зураач Ж.Болортүвшингийн “Өдрийн тэмдэглэл III” үзэсгэлэнг зохион байгуулах гэж байна. Энэ нь түүний гурав дахь бие даасан үзэсгэлэн бөгөөд нийт 25 бүтээлийг дэлгэх юм. Ж.Болортүвшин “Өдрийн тэмдэглэл I”-ийг 2007 онд, “Өдрийн тэмдэглэл II”-оо 2010 онд хүргэж байсан. Түүнчлэн тэрбээр дотоод, гадаадын 23 хамтарсан үзэсгэлэнд оролцсоны дотор 2012 оны Шанхайн 9-р Олон Улсын Бенальд шалгаран оролцож байсан юм.

Зураачийн бүтээл бүр нь тухайн үе, агшны мэдрэмж, сэтгэгдэл, бодлуудыг шингээдэг учраас үзэсгэлэнгүүдээ ийн нэрийджээ. Түүний өмнөх үзэсгэлэнгүүдийн зургууд хувь уран бүтээлчийн онцгой бөгөөд ганцаардмал ертөнцийг голдуу тусгасан шинжтэй байсан бол энэ удаагийн үзэсгэлэнгийн ажлуудын цөөнгүй хэсгээс хувийн амьдралд орсон өөрчлөлт, хөдөлгөөнүүд анзаарагдана. Түүнчлэн түүний Итали, Чехэд өнгөрүүлсэн өдрүүдийн тэмдэглэл ч бий.

 Тэрбээр СУИС-ийн Дүрслэх урлагийн дээд сургуулийн театрын зураачийн ангийг 2003 онд төгсчээ. Мэргэшсэн чиглэлээрээ 2003-2010 онд УДЭТ-д ажиллаж, “Тайчигч хөвгүүд ба саарал гудамж”, “Солиотой жүжиг” , “Эхнэрээ зээлээч”, “Би ч гэсэн жаргамаар байна”, “Аюултай туршилт” жүжгийн тайзыг урлажээ. Түүний бүтээлүүд дэх баялаг өгүүлэмж, янз бүрийн бэлгэдлүүд, нарийн ажиллагаа нь театрын зураачийн мэргэжил эзэмшсэнтэй нь ч холбоотой биз. Түүний “Өдрийн тэмдэглэл”-ийг уншиж, хувь ертөнцийн нь үүдээр шагайхыг хүссэн та бүхнийг MaxMallтөвийн тавдугаар давхарт орших 976 галерейд энэ сарын 25-нд 18,00 цагт тохиох үзэсгэлэнгийн нээлтэнд ирэхийг урьж байна.

www.URLAG.mn

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Үзэсгэлэн Урлаг

Монгол дархчуудын ухаан, мэлмий, гарын ураар бүтээсэн шилмэл 205 бүтээлийг дэлгэлээ

09/07/2026
Үзэсгэлэн Урлаг

“Монгол наадам: Морин эрдэнэ” үзэсгэлэнд адууны соёлтой холбоотой археологийн ховор олдворуудыг дэлгэжээ

08/07/2026
Үзэсгэлэн Урлаг

“Now Art 2026” үзэсгэлэн дэлгэлээ

08/07/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Дуучин BX буюу Ц.Батбаатар урт хугацааны дараа өөрийн шинэ уран бүтээл болох “Цэцэн уул” дуугаа сонсогчдын хүртээл болголоо

10/07/2026

“Хаадын хаан Чингис хаан” физикл перформансыг ганцхан удаа толилуулна

10/07/2026

Сурагчид “Special Venue Music Awards”-ын гуравдугаар байрт шалгарлаа

10/07/2026

Алдарт дуучин Бонни Тайлер 75 насандаа таалал төгслөө

09/07/2026

Жүжигчин Юн Ё Жон “Эмми”-гийн шилдэг туслах дүрийн жүжигчний төрөлд нэр дэвшжээ

09/07/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.