Зохиогч: Урлаг

УДЭТ-ын уран бүтээлчид энэ сарын 9-21-ны өдрүүдэд орон нутагт аялан тоглолт хийхээр бэлтгэлээ базааж байна. Тус театрынхан есдүгээр сарын 9, 10-нд Архангай аймгийн Цэцэрлэг хотод, 12-нд Тосонцэнгэл суманд, 14, 15, 16-нд Завхан аймгийн Улиастай хотод, 19, 20, 21-нд Хөвсгөл аймгийн Мөрөн хотын үзэгчдэд уран бүтээлээ хүргэх аж.Аялан тоглолтын хөтөлбөрт зохиолч, найруулагч Н.Ганхуягын “Бүүвэй”, “Красногоров-7” төслийн хүрээний шилдэг бүтээл “ Би ч гэсэн жаргамаар байна”, хүүхэд багачууддаа зориулж Драгунская “Онц сурлагатнууд орохыг хориглоно” жүжгүүдийг тоглох юм.

Read More

XIII зууны үе бол монгол үндэстний хувьд нийгмийн бүхий л талаар сэргэн мандаж хүчирхэгжсэн цаг үе байлаа. Тухайн цагт дэлхийн бүх хуурай газар хэмээн ойлгогдож асан Евразийн өргөн уудам эх газрыг нэгэн төрийн дор нэгтгэн захирсан монгол үндэстэн энэ их газар нутаг дээрх олон улс гүрэн, үндэстэн ястантай нийгмийн бүхий л чиглэлээр өргөн хүрээтэй харилцах болсноор олон салбарт, түүний дотор соёл, урлаг, хэл бичиг, уран зохиол, шинжлэх ухааны харилцаа, солилцоо тогтож, тэр чинээгээр харилцан нөлөөлөлцөж ирсэн билээ. Энэ түүхэн их үйл явцын хүрээнд, түүнд татагдан орсон олон улс үндэстний хооронд харилцаа солилцоо, харилцан нөлөөлөл идэвхтэй явагджээ. Хөрш зэргэлдээ оршиж, энэ Догшин эриний дуулиант хэрэг явдалд татагдан оролцсон Монгол, Хятад хоёр үндэстний харилцааны түүхийг үзэхэд л ямаршуу их далайцтай судалгаа хийх боломж болоод шаардлага буй нь илхэн.

Read More

Нийслэлийн Соёл, урлагийн газар, Д.Нацагдоржийн нэрэмжит Улаанбаатар хотын нийтийн төв номын сантай хамтран “Номоо солилцъё” өдөрлөгийг өнгөрсөн 1 дүгээр сараас эхлэн сар бүрийн эхний долоо хоногийн Бямба гаригт Сүхбаатарын талбайд амжилттай зохион байгуулсаар байгаа билээ.

Read More

Эх орноо Дэлхийн мисст төлөөлөх охидын сонгон шалгаруулалт өнөөдөр дуусч, үндэсний ялагч тодорлоо. Есөн гоо бүсгүйгээс Цэвээндашийн Энхжин шалгарч Монгол Улсыг “Дэлхийн мисс-2017” тэмцээнд төлөөлөхөөр боллоо.

Read More

“Ocean pictures” студийн авьяаслаг уран бүтээлчид сүүлийн таван Монголын нууц товчооноос сэдэвлэн “Чингис хаан” хүүхэлдэйн киног хийж байгаа билээ. Тэгвэл тус киноны танилцуулгыг үзэгчдэд ил болгожээ. Уг киног дэлхийн стандартад нийцүүлэн, 2D болон 3D формат хослуулан хийсэн бөгөөд бүрэн хэмжээний анхны анхны хүүхэлдэйн кино болж байна.

Read More