Хүннү гүрэн байгуулагдсаны 2222 жилийн ой, Их Монгол улсаа нэгтгэсний 807 жил, Ардын хувьсгалын 92 жилийн ойн баяр наадмын босгон дээр зарим зохиолчид төрийн дээд одон медаль болон МЗЭ-ийн шагналаар шагнагдсан баяртай үйл явдал боллоо.
Зохиогч: Урлаг
Монголчууд бидний хиймор бахдалын бодит шүтээн болсон “Түмэн хишигтэн” төсөлд зориулан бүтээгдсэн “Түмэн хишигтэн” хэмээх симфони туульсыг эрхэм хүмүүн бид ёслол хүндэтгэлтэйгээр угтан авлаа.
Монгол Улсын Засгийн газрын 2007 оны 280-р тогтоолоор батлагдсан “Хүүхдэд зориулсан уран бүтээл туурвихад төрөөс дэмжлэг үзүүлэх журам”-ыг үндэслэн ССАЖЯ-наас хүүхдэд зориулсан уран сайхны болон хүүхэлдэйн киноны зохиол шалгаруулах уралдаан зарлажээ. Энэхүү уралдаанд оролцогчдын бүтээлийг есдүгээр сарын 3-ны өдрийн 17:00 цаг хүртэл Соёл, урлаг хөгжүүлэх сангийн 405 тоотод хүлээн авах ажээ.
Хөгжмийн зохиолч, төгөлдөр хуурч, “Sweetymotion” хамтлагийн продюссер, Соёлын тэргүүний ажилтан Б.Чинбат өчигдөр УДЭТ-ын гадна талбайд шинэхэн өөрийн шинэхэн болох “Түмэн хишигтэн” симфони туульсаа өлгийдөн авсан юм.
ШӨХТГ нь кино театруудаар гарч байгаа киноны орлогын мэдээллийг долоо хоног бүрийн 5 дахь өдөр олон нийтэд зарладаг уламжлалтай билээ. Гарсан цагаасаа хойш үзэгчдийг байлдан дагуулаад байгаа “Лардьма” хэмээх уран сайхны кино одоогоор “Тэнгис” кино театрт гарч байгаа бөгөөд өнгөрсөн долоо хоногт 12,029,460 төгрөгийн орлого олсон бол “Ганц оноо” уран сайхны кино 1,242,167 төгрөгийн орлого олжээ.
Дэнж хотойтол дэлгэр сайхан нааддаг миний Монголын үндэсний их баяр наадам эхэлж байна. Дуутай хууртай наадаж, эрийн гурван наадмаараа дэлхийд гайхагддаг бид хурдан мориныхоо шанадас хурдыг үзэж, эрхий мэргэн харваачынхаа цэц мэргэнийг сориж, хүчит бөхчүүдийнхээ эр бярыг бахдаж хотол олноороо сайхан нааддаг билээ. Үндэсний их баяр наадмаар өнгөрсөн жилээс эхлэн МЗХ-ноос санаачилан “Залуусын наадам”-ыг зохион байгуулж, дуутай хууртай, уралдаант хөгжөөнт тэмцээнтэй баяр наадмын үйл ажиллагааг эхлүүлсэн билээ.
МЗХ-ноос санаачилан Хөдөлмөрийн яам, МЗХ-ны дэргэдэх Залуучуудын Хөдөлмөрийн Төв Биржтэй хамтран хэрэгжүүлж буй “Ажилтай, орлоготой Монгол залуу” хөтөлбөрийн нээлт саяхан болж хөдөө орон нутагт ажиллах “Сумын залуус” төсөлд хамрагдсан “Дөрвөн бэрх” багийн гишүүдэд ажлын үнэмлэх, тугийг гардуулан өгсөн. Тэгвэл “Сумын залуус”, “Ажлын гараа”, “Цагийн ажил” гэсэн 3 төслийг хэрэгжүүлж байгаа “Ажилтай, орлоготой Монгол залуу” хөтөлбөрийн “Ажлын гараа” төслийн нээлт маргааш буюу 07-р сарын 09-ний 12 цагт Сүхбаатарын талбайд болох юм байна.
Ардын язгуур урлагийн “Хөгсүү” чуулгаас санаачлан Бий биелгээг “Гиннесийн номон”-д бүртгүүлэх их үйлсийг сүүлийн хэдэн жилийн турш үргэлжлүүлэн хийсээр ирсэн билээ. Уг ажил биеллээ олж энэ сарын 10-нд Сүхбаатарын талбайд Халх, буриад, барга, үзэмчин, дарьганга, цаатан, дархад, хотгойд, дөрвөд, баяд, урианхай, хотон, тува, захчин, торгууд, өөлд, мянгад, казак гэсэн 10 ястаны 5000 бийлээчид нэгэн зэрэг бийлж их өв соёлоо дэлхий нийтэд тунхаглан зарлахаар өдөр бүр Сүхбаатарын талбайд бэлтгэлээ хийсээр байна.
МҮОНТ-ийн захирал Ч.Даваабаяр: Энэ жилийн баяр наадмыг өмнөх жилүүдийнхээс илүү ололт дэвшилттэй, шинэлэг санаагаар баяжуулсан хүртээмжтэй, шуурхай дамжуулан үзүүлнэ. МҮОНТ-ийн яг одоо ажиллаж байгаа үндсэн техник хэрэгсэл болох Аналог тоног төхөөрөмжүүдийг бүрэн хүчин чадлаар нь энэ наадмын үйл ажиллагааг шууддамжуулахад ашиглана.
Их хотын залуусын хүсэн хүлээдэг “Silence white 2013” шоу “Эрх чөлөө, Энхтайван, Эв нэгдэл” уриатайгаар үүрд мөнхийн хязгааргүй эргэх билэгдлийг ерөөж найм дахь жилдээ энэ сарын 12-нд Үндэсний соёл амралтын хүрээлэнд 10 мянган залуучуудад зориулагдан зохион байгуулагдахаар товоо зарласан билээ.
