Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Үндэсний хөгжим»Номондоо уншигдсаар байх уу, ном уншиж сурах уу?
Үндэсний хөгжим

Номондоо уншигдсаар байх уу, ном уншиж сурах уу?

Урлаг Урлаг14/05/2016Сэтгэгдэл байхгүй3 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
989c62be4fb82459original5040458852016-05-14-14-06[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Зарим хүмүүс номыг нойр хүргэх хэрэгсэл, залхуурлын эх үүсвэр гэж боддог. Харин зарим нь ямар ч хамаагүй номыг уншиж байвал сайн гэж боддог. Зарим хэсэг нь ном их уншвал цагаан солио тусна ч гэж ярьдаг. Харин энэ бүхний аль зөв аль нь буруу болохыг тунгаан тогтооход хэцүү биз.
 
Юутай ч энэ удаагийн зөвлөгөөгөөрөө ном уншихад зориулсан мэдээллийг бэлтгэлээ. Бид номноос мэдээлэл авах эцсийн зорилготой байдаг. Энэхүү зорилгодоо тэр бүр хүрч чаддаггүй. Заримдаа өөрөө номоо унших биш номондоо уншуулчихсан байдаг. Тэгвэл та энэ асуудлыг хэрхэн шийдвэрлэх вэ? Жон Стуарт Милл шиг номын бүтэн нүүрийг нэг л харалтаар уншиж, Франклин Д.Рүүзвэлт шиг нүдний нэг 1 цавчилт хооронд 1 параграфийг уншиж дуусгадаг болж, Ванда Норд шиг хурдан унших чадвараараа дэлхийд гуравдугаарт ордоггүй юм гэхэд өөрийн түвшинд хэрхэн сайн уншдаг болох аргуудыг танд хүргэж байна.
 
1.
Хамгийн түрүүнд унших гэж байгаа номоо танд үнэхээр хэрэгтэй эсэхийг тогтоо. Ингэхийн тулд тухайн номын автор, зохиолчийн хүргэх гэсэн гол үзэл санаа, боломжтой бол товчлолтой нь танилцах хэрэгтэй. Номын эхлэл төгсгөлийг нэг гүйлгэж унших хэрэгтэй. Номын гарчгуудтай танилц.Ингэж та тухайн ном үнэхээр хэрэгтэй эсэхийг мэдсэний дараа унших нь цаг хэмнэнэ. Өнөө цагт сайхан нэрнээс цаашгүй хогон мэдээллээр дүүрэн ном элбэг болсон. Тиймээс та номын нэрнээс гадна зарим хэсгүүдийг гүйлгэн уншиж нэрэндээ таарсан мэдээлэл байгаа эсэхийг нягтлах хэрэгтэй. Ууланд хэдий хурдан зөв авирсан ч таны авирсан уул авирах ёсгүй уул чинь байвал ямар ч үр дүнгүйтэй адил.
2. Харин дараагийн удаад хэрхэн үр дүнтэй унших вэ?. Хүний тархинд 2 ой зэрэг ажиллаж байдаг. Эдгээр нь санах болон мартах ой юм. Энгийнээр бид хэрэггүй зүйлээ мартаж хэрэгтэй зүйлээ санаж амьдрах хэрэгтэй. Та номыг уншиж байгаа зорилго нь хэрэгтэй мэдээллийг авч үлдэх юм. Гэтэл уншсан зүйлс чинь дахин санагдахгүй байх магадлалтай. Энэ асуудлыг шийдэхийн тулд та номоо уншихдаа тодруулагч эсхүл бал барьж тэмдэглэл хийж чухал хэсгүүдийг тодруулан уншиж болно. Мөн номын тэмдэглэл хийдэг дэвтэртэй болж түүндээ гол санаануудаа гаргах нь чухал ингэхдээ бичихийг урьтал болголгүйгээр зураглан тэмдэглэх нь илүү таны санаанд үлдэнэ. Гэхдээ энэ бол уншилтын нэлээд доод түвшний арга юм.
3. Анхаарлаа төвлөрүүлэхийн тулд удаан уних хэрэгтэй гэж ихэнх хүмүүс боддог. Үнэндээ энэ буруу юм. Хурдан унших тусам анхаарал сайн төвлөрдөг. Хүн хурдан уншиж анхаарлаа давхар төвлөрүүлж чаддаг бол уншсан зүйлээсээ ойлгож, агуулгыг нь гаргаж, эргэн санах магадлал өндөр. Дээрх зурагт харуулсан байдлаар номыг мөр алгасаж болон товчилж унших боломж бий. Ийн уншиж сурахад гоц авьяас өндөр IQ байхаас илүү хичээл зүтгэл хэрэгтэй. Эхний мөрийг бүтэн уншаад ташуу зураасыг дагаж агуулгаар нь уншихад эхэндээ төвөгтэй агуулга ойлгогдохгүй, Харин хэд дахин уншсаны эцэст хялбархан арга болохыг мэдэрнэ. Ернь номыг хурдан унших дараах аргууд байдаг байна.Үүнд:
 
1.    Skimming=Гүйлгэж унших
2.    Ердийн заагчтай уншилт
3.    Scanning=Гүйлгэж харах
 
"Номын утга тэнгэр мэт агуу, далай мэт гүн…" хэмээн их зохиолч Ц.Дамдинсүрэн хэлсэн байдагчлан энэхүү тэнгэрийн мөн чанарыг таньж, далайн чанадад хүрэхэд арга зүй, хичээл зүтгэл ихээхэн чухал билээ.

 
 Отгонтэнгэр Их Сургуулийн Хуульзүйн сургуулийн багш Ү.Амарбат
 
 

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Үндэсний хөгжим Урлаг

Арилжааны кино хийхдээ банкнаас зээл авч, орлогоосоо төлнө

19/08/2021
Үндэсний хөгжим Урлаг

Э.Цэнд-Аюуш: Соёлын салбарын залуучууд яамныхаа бодлого, үйл ажиллагаанд саналаа хүргүүлэх боломж бүрдлээ

22/06/2021
Үндэсний хөгжим Урлаг

Д.Бямбажав: Утга зохиолын шүүмж судлал хоцрогдсон учраас чанаргүй уран бүтээл олон болсон

04/06/2021

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Boyband хамтлагууд нэгдэж задгай талбайн шоу хийсэн нь дэлхийд ч байхгүй жишиг

06/06/2025

Хүн ам статистикийн цуглуулгууд нь чухал баримт

06/06/2025

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилгаар “Дэлхийн адууны өдөр”-ийг долдугаар сарын 11-нд тэмдэглэнэ

06/06/2025

“Хурд” хамтлаг энэ сарын 21-нд “Бүсгүй” тоглолтоо хийнэ

06/06/2025

“Blackpink”-ийн 2025 оны “Deadline” аялан тоглолтод Азийн найман хот багтлаа

05/06/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.