Нийтийн тээврийн газраас Олон улсын хүүхдийн эрхийн өдөрт зориулан 16 хүртэлх насны хүүхдүүд тухайн өдөр үнэгүй зорчих юм байна. Мөн “Том оврын автобус үйлчилгээ эрхлэгчдийн холбоо”, “Нийслэлийн тээврийн газар”, “Монголын сурагчдын холбоо” хамтран “Инээмсэглэл” хөтөлбөрийг өнөөдрөөс эхлүүлж байна.
Зохиогч: Урлаг
Зууны манлай хослон дуулаач Вандан, Дуламсүрэн нарын “Ижил заяа” энэ сарын 30-нд тоглогдох юм байна. Олон жил хамтдаа уран бүтээл туурвисан дуучдын маань Ижил заяа дуу сүүлийн үед хит болоод байсан бөгөөд ёстой л ханилж суусан хүмүүсийн дуулж баймаар сайхан дуу болсон билээ. UB place -ийн концертийн их танхимд энэ сарын 30-нд ганцхан удаа тоглогдох энэхүү тоглолтонд хүрэлцэн ирж ухаарал, уяралаар дүүрэн нэгэн үдшийг өнгөрүүлээрэй. www.URLAG.mn
Fast and the Furious франчайзын 6 дахь бүтээл Fast and Furious 6 киноны найруулагчаар уг франчайзын 4, 5-р ангийг найруулсан Justin Lin мөн ажилласан байна. Уг Кино 160$ сая ам.долларын өртөгөөр бүтээгдсэн байна. Нэлээд өндөр төсөвтэй бүтээгдсэн уг анги эхний 7 хоногтоо ашигтай ажиллаж олон улсын кино зах зээлээс нийт 275$ сая ам.долларын ашиг олоод байна.
Өнгөрөгч баасан гарагт буюу 5-р сарын 25-нд нээлтээ хийсэн “Хориотой загвар” уран сайхны киноны бас нэгэн дууг хүргэж байна. Загварын гэх тодотголтой уг киноны ерөнхий найруулагчаар Б.Батбаатар ажилласан бол кино зохиол дээр Л.Энхбаатар ажилажээ. Киноны дүрүүдэд Д.Бямбацогт, Б.Навчаа, Б. Цэрмаа, Д.Баттөмөр, Б.Батзаяа, О.Бат-Өлзий, Д.Гүрсэд, Б.Эрдэнэчимэг нар тоглосон байна.
Мэргэжлийн урлагийн байгууллагууд Төрийн шагналт, ардын жүжигчин С.Гончигсумлаагийн нэрэмжит мэргэжлийн төгөлдөр хуур, чавхдаст хөгжимчдийн улсын уралдааныг жил бүр зохион байгуулдаг уламжлалтай.
Бороо шивэрсэн зуны орой “Сувд арт” галерейг зорив. Зураач, сийлбэрч Б.Мөнхцэцэг “Сийлбэрийн увидас” хэмээх гайхалтай үзэсгэлэнгээ тэнд дэлгэжээ.
ОХУ-д суугаа манай элчин сайд Д.Идэвхтэн Оросын зохиолч Виктор Слипенчукт Чингисийн одон гардуулжээ. Одон гардуулахдаа тэрбээр “Улс орны хөгжилд оруулсан чин сэтгэлийн хувь нэмэр, монгол үндэсний уламжлал ёс заншлыг сэргээн хадгалах, нүүдлийн соёл иргэншлийг хамгаалахын төлөө гаргасан нөр хөдөлмөр”-ийг нь үнэлж байгаагаа онцлон тэмдэглэсэн байна.
“Шинэ цирк” төвөөс зохион байгуулж буй Монгол, БНХАУ, ОХУ-ын циркийн жүжигчдийн хамтарсан “Хөрш гурав” тоглолтын нээлт өнгөрсөн баасан гаригт Үндэсний циркт боллоо. Танхимын суудлыг ихэвчлэн цэцэрлэгийн багачууд дүүргэсэн байв
Энэ удаагийн “Mobile news”-ээр “МАСК” продакшны жүжигчин А.Гэрэлцэцэгтэй холбогдож тодруулга авсан юм. Учир нь түүнийг “тоглолтоос хоцорч ирэн, үзэгчдээ хүндлээгүй хэмээн хамтлагаасаа хөөгдсөн” гэх мэдээлэл цахим ертөнцөөр дуулиан тариад байгаа билээ.
МҮОНТ-ийн уран бүтээлчдийн хийсэн олон ангит хоёр дахь кино болох “Тусгай салаа” цэрэг эрсийн амьдрал, хайр сэтгэлийн тухай өгүүлсэн нь үзэгчдийн сэтгэлд хүрсэн төдийгүй цэргийн албанд эрчүүдийг дуудсан бүтээл болж чадсан.
