“Х-Түц” продакшны шинэ уран бүтээл “Сэрүүн хасын нууц” эмгэнэлт драмын жүжгийн тоглолтын зурагнаас та бүхэндээ хүргэж байна.
Зохиогч: Урлаг
Канадын их сургуулийн эрдэмтэд харах мэдрэхүй сексийн чадвартай салшгүй холбоотой болохыг тогтоожээ. Сексологич эрдэмтэн, профессор Жеймс Каули өөрийн гурван жилийн уйгагүй хөдөлмөрийн үр дүнд харах мэдрэхүй нь тухайн хүний сексийн чадварыг тодорхойлдог гэдгийг судалгаагаар баталжээ.
Хөгжмийн зохиолч яруу найрагчдын олон гайхалтай уран бүтээлүүдийг чадварлагаар дуулан амилуулж монголын ард түмэндээ хэдийнэ танил болсон нийтийн дууны нэгэн төлөөлөл болсон дуучин Пүрэвжавын Жимсээ “Таван эрдэнэ” хэмээх гайхалтай дууны нэрээр нэрлэсэн уран бүтээлийн анхны тоглолтоо ирэх 05 дугаар сарын 01-нд 19:20-н минутаас Монгол бөхийн өргөөнд ганцхан удаа толилуулах ажээ.
Дэлхийн хамгийн нөлөө бүхий 100 хүнийг тодруулдаг “TIME 100” шалгаруулалтын дүн гарч, 2013 оны алдартнууд тодорчээ. Улс төр, бизнес, урлаг, спорт гээд нийгмийн бүхий л салбарын 100 шилдэг алдартныг дэлхийд нэр хүндтэй “Time” сэтгүүл жил бүр шалгаруулдаг.
Эх хэлний боловсрол, соёлыг дэмжих зорилгоор Завхан аймагт төвлөн, баруун бүсэд сүүлийн жилүүдэд тогтмол, идэвхтэй ажиллан 180-аад сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийгээд буй “Лхагважав сан”-гийн Удирдах зөвлөл сая хуралджээ. Түүгээр үйл ажиллагааныхаа чиглэл, агуулгын хүрээг өргөтгөн өөрчилж “Үлэмж эгшиглэн” нэрээр шинэчлэн байгуулсан байна. “Үлэмж эгшиглэн” сан нь эх хэлээ төгс эзэмшиж, эх орноо хайрлан дээдлэх үзэл санааг хүүхэд, залууст шингээхийг зорин хичээнгүйлэх үндсэн үүрэгтэй ажээ. Түүний Удирдах зөвлөлд яруу найрагч, зохиолч Д.Урианхай, Д.Цоодол, Г.Мэнд-Ооёо, Б.Батхүү, Б.Золбаяр, утга зохиол, хэл бичгийн доктор Д.Галбаатар, Д.Баттогтох, “Шинэ Ази” группын ерөнхий захирал Л.Төрбаяр, хөгжмийн зохиолч Т.Сэр-Од, дуучин Ц.Түвшинтөгс, Завхан аймгийн Идэр сумын сургуулийн…
Монгол үндэстнээ дэмжин тэтгэгч байгуулагууд хамтран оролцож байна. Тэдний нэг “Буян” ХХК “Academy Awards 2013” кино наадмын улаан хивсний ёслол, шагнал гардуулах тайзны засал болон техник хэрэгсэлийг бүрэн хариуцан ажиллахаар боллоо. Тэд тайз заслаа ямар шийдлээр хэрхэн яаж хийх бол …
Хоолоор урласан урлагийн бүтээлээс та бүхэндээ хүргэж байна.Сонирхолтой, санаанд оромгүй зүйлсээр урлагийн бүтээл болгон олонд танигдсан бүтээлийн эзэн бол Хонг Вай юм
Солонгос улсын урлагийг дэлхийд таниулж яваа нэрт дуучин PSY-ийн шинэ дуу болох Жентлэмэн дууны клипийг өөрийн телевизийн сувгаараа нийтэд үзүүлэх боломжгүй гэсэн шийдвэрийг KBS телевиз гаргалаа.
Дуучин Рианна Даллас болон Хьюстонд тоглох байсан “Diamonds World” аялан тоглолтоо цуцлах болсонд фэнүүдээсээ албан ёсоор уучлалт гуйсан. Учир нь Рианнагийн тоглолтын багийн төлөөлөгчдийн мэдээлснээр нэрт дуучин залгиур хоолойн үрэвслийн улмаас аргагүйн эрхэнд дээрх тоглолтуудаа цуцалсан байна.
МУИС-ийн “Утга зохиолын нэгдэл”, СУИСийн Театр урлагийн факультетийн “Тайзны ярианы тэнхим”-тэй хамтран уламжлал болгон зохион байгуулдаг “Давалгаа” богино өгүүллэгийн наадмын 9 дахь удаагийн уралдааны шилдгүүд өнөөдөр тодорно.
