Зохиогч: Урлаг

Японы нэрт мангака Hiroshi Takahashi-н бүтээл "Crows" дэлгэцийн бүтээл болоод чамгүй хугацаа өнгөрч байна. Хоёр ч цуврал бүтээл гарсан тус төслийн ээлжит нэгэн анги ирэх онд "Crows EXPLODE" нэртэйгээр дэлгэцнээ гарахаар болжээ. Шинэ ангийг өмнөх ангиудын найруулагч Takashi Miike найруулаагүй бөгөөд харин түүний оронд залуу найруулагч Toshiaki Toyoda ажилласан байна.Төслийн багийн танилцуулга өнгөрөгч 4 сарын 2-ны өдөр Японд болсон байна. Шинэ ангийн үйл явдал Сузуран ахлах сургуулийн Гэнжигийн бүлэглэлийн гишүүд сургуулиа төгссөнөөр эхлэх бөгөөд дараагийн атман болохыг хүсэгчдийн тулаанаар үргэлжлэх аж. Ингээд та бүхэнд тус төслийн анхны трайлэрийг хүргэе. www.URLAG.mn

Read More

Монголын Үндэсний Кино Урлагийн Академиас уламжлал болгон зохион явуулдаг “Academy awards Mongolia -2013” наадам гурав дахь жилдээ зохион байгуулагдах гэж байгаа билээ. Кино урлагийн дээд шагнал гардуулах, шилдгүүдээ шалгаруулах тус наадам ирэх сарын 15-18-ны өдрүүдэд зохион байгуулагдах юм. Үүнтэй холбогдуулан МҮКУА-ын тэргүүн, найруулагч Б.Цогтбаяртай ярилцсанаа уншигчиддаа хүргье.

Read More

Хошин урлагийн “Х түц” продакшнаас даль жигүүрээ ургуулан нисч буй нэгэн цоо шинэ хамтлаг байгуулагдсан. Тус хамтлагийн жүжигчин Төөтөө, Нарансолонго, Тэмка нар нэгдэн “Эмоци”-ыг мэдрүүлэхээр шинэ уран бүтээлдээ оржээ.

Read More

“Харанга” хамтлагийн гитарчин Я.Одсүрэн гитар тоглохоос гадна олон сайхан ая зохиодгоороо олонд танигдсан нэгэн.Тухайлбал “Харанга” хамтлагийн “Энэ бол дурлал биш”, “Насаа хайрла ээж минь”, “Он жилүүд”, “Оддын тоогоор наслаасай”, “Их хаадын сүнс” гэх мэт.

Read More

Монголын рок поп урлагийн ертөнцөд өөрсдийн гэсэн орон зайгаа хэдийнэ бий болгож 15-н жилийг ардаа үдсэн “Sweetymotion” хамтлагийн бүсгүйчүүдийн хамгийн сүүлийн үеийн уран бүтээл болох “Наддаа эргээд ирээч“ дууны клипний зураг авалтын үеийн фото зурагнууд өнгөрсөн долоо хоногт цацагдсан билээ.

Read More

Эмэгтэй хүний бачимдан хашгирах дуунаар шөнө дөл болтол “айпад”-аа “тэврэн” хэвтэж байсан би цочин бослоо. Халаадаа нөмрөөд үүд рүү очиход хаалганы цаана эмэгтэй хүний арга ядсан дуугаар мэгшин уйлах дуу сонсогдоход хаалганд чихээ нааж, хэрэгт дурлав. Уйлах эмэгтэйтэй хамт нэг эмэгтэй хүн, нэг эрэгтэй хүн ярилцаад байгаа сонсогдов. Дурангаараа харах гэтэл хэн нэгэн байрны дэггүй багачууд бохь наагаад “бөглөж” орхижээ.

Read More

Монголын рок поп урлагийн хар азарга хэмээгддэг “Харанга” хамтлагийн дуучин Х.Лхагвасүрэнгийн бие даан гаргасан “Тэнгэрлэг андууд”, “Харанга Лхагваа”, “Нарыг хайрла”, “Замбатив” хэмээх дөрвөн цомог нь дэлхийн хөгжмийн хамгийн том цахим хуудас болох itunes-т байршин эх орондоо төдийгүй гадаадад суугаа түүний үнэнч шүтэн бишрэгчдэд хүрч эхэллээ.

Read More