Зохиогч: Урлаг

Холливудын жүжигчин Анжелина Жолигийн 2001 онд 26 настай байхдаа авахуулсан нэгэн зургийг дуудлага худалдаагаар зарахаар болжээ. Зураг дээр Жоли цээж нүцгэлж, бор морьтой хамт байгааг дүрсэлсэн юм.

Read More

АНУ-д боловсрол эзэмшиж, эх орондоо ирж уран бүтээлээ хийж буй реппер Цэцэ “Бороонд норсон бор туулай” цомгоо ирэх зургадугаар сард сонсогчдод хүргэх нь. Реппер Gee-тэй уран бүтээлийн “дайсан” болсон тэрээр одоо нэгэн хувийн компанид мэргэжлээрээ ажилладаг аж.

Read More

Тува улсын дуучин Sainkho Namtchylak буюу Сайнхүү Монголд анх удаа тоглолтоо хийхээр товоо зарлаад байгаа билээ. Тэрээр энэ сарын 28-нд 19.00 цагт “iLoft Function house”-д “Mother earth, Father sky” тоглолтоо хийх гэж байгаа юм.

Read More

Соёл спорт аялал жуулчлалын яамны санаачилгаар Үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулгын уран бүтээлчид “Монгол урлагийн гайхамшиг” нэртэй аялан тоглолтоо энэ сарын 20-оос ирэх сарын 5-ны өдрүүдэд хийхээр төлөвлөөд байгаа ажээ.

Read More

“Камертон” хамтлагийн дуучин Мээдээгийн хөтлөн явуулж буй “60 second” хөгжөөнт нэвтрүүлэг.60-хан секундэд зургаан самбар нэгэндээ таалгах даалгавартай энэхүү нэвтрүүлгийн анхны дугаарт “ТВ Коктейл”-ийн жүжигчин Өөскө, Цоомоо хоёр оролцов. Өөскө Цоомоод ламбада бүжгийг тайлбарлах гэж авьяасаа нэлээн гаргасан хөгжилтэй бичлэгийг та бүхэндээ хүргэж байна.

Read More

Соёл спорт аялал жуулчлалын яам, Улсын Драмын Эрдмийн театр, Монголын зохиолчдын эвлэл хамтран мэргэжлийн урлагийн байгууллагын урын санг баяжуулах, зохиолчдын идэвхи санаачилгыг дэмжих, зохиолчдын бүтээл туурвилыг тайзны бүтээл болгон олон нийтэд хүргэх зорилгоор “Орчин үеийн жүжгийн зохиол”-ын уралдааныг зарласан билээ.

Read More

Морин хуурыг анх эртний Хүн улсад үүсэн гэдэг. Шанаган цартай “пи-па” гэдэг нэртэйгээр морин хуурыг анх нэрлэж байжээ. Тэгэхэд гарьд, хун, матар, луу зэрэг амьтны толгойны дүрстэй байв.сүүлд энэ зэмсэг Морины толгойтой болж “Морин хуур” хэмээн нэрлэгдэх болжээ.

Read More

Франкфуртын их сургуулийн эрдэмтэд ирэх оны Нобелийн шагналыг авах нь тодорхой болсон тухай Германы хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр шуугиж эхэлжээ. Учир нь тэдгээр эрдэмтэд алмаз, маргад эрдэнийг үйлдвэрлэж болдогийг батлаж шуугиант нээлт хийсэн байна

Read More

“Vanquish” хамтлаг “Vegas Club”-тай хамтран “R&B” болон хип хоп сонирхогч их хотын залуустаа зориулан “Suit&Tie” нэгдүгээр зэрэглэлийн шоу тоглолтоо энэ сарын 19нд 19:00 цагаас “The Вlue Sky”-ын “Vegas club”-д хийх гэж байна. Тэсрэлт хийх энэхүү тоглолтонд DJ Тамир хэмнэл нэмэн хүрэлцэн ирсэн залуустай доргин нэгэн үдшийг өнгөрүүлэхнээ.

Read More