“Ice top” хамтлагийн реппер Хаагий нойр булчирхайн хорт хавдар туссаны улмаас биеийн байдал нь тун хүнд байгаа ажээ. Түүнийг Японд улсад яаралтай хагалгаанд оруулахад 200 орчим сая төгрөг шаардлагатай байгаа гэнэ.
Зохиогч: Урлаг
Их Британийн жүжигчин Эмма Уотсон “GQ” сэтгүүлд содон хувцас өмсөж зургаа авахуулсан гэнэ. Энэ гоёл нь “Хөөрхөн хүүхэн” кинонд Жулия Робертсийн өмсөж байсантай адил хувцас аж. 1990 онд дэлгэцнээ гарсан “Хөөрхөн хүүхэн” кино нь тухайн үедээ хит кино болсон юм.
Америкийн реалити-шоуны од Ким Кардашьян рэп дуучин Канье Уэстээс жирэмсэн болсон. Тэрээр жирэмсэн болсон ч өндөр өсгийтөөсөө буулгүй олны анхааралд өртөж ихээхэн шүүмжлэлд өртөөд байсан ч тоохгүй явсаар гэдэс томорч, улмаар жирэмсний асуудлуудтай тулгарч эхэлсэн байна.
Лос-Анжелесийн цагдаа нараар наадагчид тоглоомоо зогсоохыг хүсэхгүй байгаа бололтой. Хэдэн хоногийн турш утсаар худал мэдээлэл өгөгчид 911-ийнхнийг бүр бухимдуулж орхиод байна. “Оддын хот” гэгддэг Лос-Анжелесийн цагдаагийн газар руу байсхийгээд л оддын гэрт аймшигтай хэрэг гарсан тухай дуудлага өгөх утсаар наадагчид олон болоод байна.
1983 онд зохиогдсон Ц.Дамдинсүрэн, Б.Осор нарын “Монгол үсгийн дүрмийн толь” номыг “Ангууч” програмын гарын авлага дотор оруулсныг бүрэн эхээр Windows-1251 тэмдэгтээс Unicode-руу Бадаа-гийн хөрвүүлэгчийг ашиглан хөрвүүлж, дор хүргэж байна.
Нэрт соён гэгээрүүлэгч, Төрийн шагналт, яруу найрагч О.Дашбалбарын нэрэмжит “Эх орон-Оюун санаа-Яруу найраг” наадмын тов гарчээ. “Дашбалбар судлал” төвөөс жил бүр уламжлал болгон явуулдаг тус наадмын гол зорилго нь залуу авьяастнуудыг хөхүүлэн дэмжих, тэднийг эрдэм судлалын ажилд дур сонирхолтой болгох мөн “Дашбалбар судлал”-ыг хөгжүүлэхэд оршдог юм. Яруу найргийн наадам, эрдэм шинжилгээний бага хурал, уран бичлэгийн уралдаан гэсэн гурван төрөлд оролцогчдын бүтээлийг энэ сарын 19-ны 18:00 цаг хүртэл [email protected] хаягаар болон 96658808, 99993758 дугаарын утсаар авах ажээ.
Хийх ёстой зүйлээ хийж чадаж л байвал Монгол Улсын гавьяат жүжигчин Б.Жаргалсайхантай уран бүтээлч хийгээд хувь хүнийх нь орон зайн талаар ярилцлаа.
Монголын залуучуудын холбооноос санаачлан ССАЖЯам, МЗЭ, Төрийн хэлний зөвлөл нарын дэмжлэгтэйгээр 15 дахь жилдээ зохион байгуулсан “Цагаан Уул” яруу найргийн наадам өнөөдөр “Улаанбаатар” чуулгын тайзнаа болж шилдггүдээ тодрууллаа. Энэ удаагийн наадамд хот, хөдөөгийн 48 яруу найрагч шүлгээ сойсон юм. Наадмын ерөнхий шүүгчээр Д.Нацагдоржийн нэрэмжит шагналт яруу найрагч А.Эрдэнэ-Очир, шүүгчдээр “Болор цом”-ын эзэн яруу найрагч Ж.Баяржаргал, Н.Гантулга, МЗЭ-ийн шагналт ахмад яруу найрагч О.Содномпил болон залуу яруу найрагч С.Начин нар ажилласан юм.
“Ромео Жульетта” сонгодог мюзикл ирэх 5 сарын 3-ны өдөр “UB palace”-ийн концертын их танхимд тоглогдохоор болжээ.Монгол улсын Ерөнхийлөгчийн ивээл дор Францын хөгжмийн нэрт төлөөлөгч ,хөгжмийн найруулагч Жерард Пресгурвичийн хөгжмийн найруулгаар тавигдсан “Ромео Жульетта” сонгодог мюзикл Азид анх удаа тавигдаж байгаа билээ.
Уран зохиолын “БИШҮБИ” төвөөс Хайку шүлгийн чөлөөт уншлага хийхээр болжээ. “Тогоруун дуун” нэртэй уг чөлөөт уншлага энэ сарын 12-ны 16:00 цагаас “Их Монгол” дээд сургуулийн лекцийн танхимд болох бөгөөд Төрийн шагналт зохиолч Д.Батбаяр, МЗЭ-ийн шагналт яруу найрагч Т.Эрдэнэцогт, МЗЭ-ийн шагналт зохиолч П.Батхуяг нар оролцож өөрсдийн хайку шүлгээсээ сонирхуулах юм байна.