Монгол Улсын Филармонийн Морин хуурын чуулга үүсэн байгуулагдсаны түүхт 25 жилийн ой энэ 2017 онд тохиож байгаа билээ. Тус чуулгын уран бүтээлчид, хөгжимчид ойн баяраа угтан олон тоглолт, төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж байгаагийн нэг нь орчин цагийн Монголын хөгжмийн зохиолчдын дан хөгжмийн бүтээлүүдээс бүрдсэн “Монгол хөгжмийн зохиолчдын бүтээлүүд” концертыг 2017 оны 06-р сарын 22-нд 19:00 цагт Улсын Филармонийн концертын танхимд зохион байгуулах гэж байна.
Зохиогч: Урлаг
Яруу, уянгалаг ятга хөгжмийн хатан хаан гэж нэрээ дуудуулах нь ямар ч гавьяа, өргөмжлөлөөс эрхэм алдар юм. Утсыг ус шиг зөөлөн, уул шиг хүчирхэг, уянга эгшиглэнт болгон чимээлж чадах түүний авьяас Ч.Мөнх-Эрдэнэ гэж эмэгтэйг “Ятгын хатан хаан” хэмээх хүндэтгэлд аваачиж чадсан.
Эрин цагийн дүрслэх урлагийн чиг хандлагыг тодорхойлогч, дэлхийд нэр хүндээрээ тэргүүлэx Венецийн олон улсын дүрслэх урлагийн биеннальд ерөнхийлөгч Паоло Бараттагийн урилгаар Монгол улс 2 дахь удаагаа албан ёсоор оролцож байна. Энэ удаа эх орноо төлөөлөн Монгол улсын төрийн соёрхолт зураач Ш.Чимэддорж, уран бүтээлч О.Энхтайван, Г.Мөнхболор, Ж.Болортүвшин, Ц.Даваажаргал нар “Lost in Tngri” буюу “Хөх тэнгэрийн дор төөрөгсөд” нэртэй хамтарсан үзэсгэлэнгээ Италийн Венец хотын төв хэсэгт байрших Istituto Santa Maria della Pietà-д 5-р сарын 11-ны өдөр албан ёсоор нээлээ.
Энэ жил хүй долоо худагт наадамчин олонд зориулж том хэмжээтэй хоёр ЛЕД дэлгэцийг суурилуулж, төв цэнгэлдэх хүрээлэнгээс наадмын нээлт болон хүчит бөхийн барилдааныг үзүүлэхээр НЗДТГ-аас бэлтгэж байгааг дуулгалаа. Мөн долоодугаар сарын 11, 12-ны өдрүүдэд хүй долоо худагт наадамлах наадамчин олныг уйдаахгүй соёл урлагийн олон арга хэмжээг зохион байгуулах салбар хороо бэлтгэж байгааг талаар Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
Хүүхэд эх орны ирээдүй бөгөөд хүнйи амьдралын утга учир, гэр бүлийн хамгийн том аз жаргал билээ. “Үртэй хүн жаргадаг, үндэстэй мод нахиалдаг” гэдэг. Гэвч хүүхэд хүссэн зарим гэр бүлүүдэд үргүйдэл гэх асуудал сүүлийн үед нэлээдгүй тулгарах болжээ. Тиймээс үргүйдлийн гол шалтгаан, хэрхэн урьдчилан сэргийлэлх, цаашид үүнийг хэрхэн эмчлэх, ямар арга хэмжээ авах ёстой талаар Эмэгтэйчүүдийн эмнэлгийн их эмч Н.Энхтайвантай уулзаж ярилцлаа.
Pirelli-ийн алдарт хуанлийн уламжлал ёсоороо оддын нүцгэн зургаар хуудсаа чимдэг. Тэгвэл ирэх жилийн хуанлид нүцгэн зургаа авахуулах оддын зураг авалт эхэлсэн байна. Хуанлид дэлхийн хамгийн өндөр зэрэглэлийн загвар өмсөгчид нүцгэн зургаа авахуулдаг билээ. Удаад Кейт МОСС, Мила ЙОВОВИЧ тэргүүтэй сайхан бүсгүйчүүд бие бялдраа гайхуулсан аж.
Монгол гэрийг өнөө цагт дэлхийн өнцөг булан бүрт аж амьдралдаа ашиглах болжээ. Үүнийг дагаад монгол гэрийг тохижуулах маш олон санаа буй болсоор байна. Уншигчиддаа зориулж энэ удаад дараах санаануудыг нийтэлж байна. С.Баяр Эх сурвалж: ZINDAA.MN
ЛОНДОН. /ВВС/. Америкийн нэрт жүжигчин Жорж Клунигийн эхнэр Амал Клуни нярайлжээ. Тэрбээр хоёр ихэр хүүхэд төрүүлсэн байна. Ихрийн эмэгтэйд нь Элла, эрэгтэйд нь Александер гэдэг нэр өгчээ. Ж.Клунигийн хэвлэлийн төлөөлөгчийн ярьснаар, Амал өчигдөр өглөө Лондон хотод амаржсан байна.
Загал минь Сайхан загал морьтой байлаа Санааны зоргоор үүрд ханилсангүй Найман чимэгт эмээл юугаан өргөж Насан турш зоо нуруунд нь тааруулсангүй. Салхин урсах их талаа Саруулхан хөх тэнгэр гэвээс Одод шиг мяралзсан сүрэг дундаан Саран мэт содон морь минь Залуу нас дуу наргиан хөөж Загал мориороо алсхан найранд очдог байжээ. Зайлуул гэргий минь өнжүүд хонууд зовохдоо Загалаа унаж яваадаа гэж амсхийдэг байжээ. Харлах харгуйн дов дэрлэн унаж Халамцуу бие хөдөөд ганцаар хэвтэж үзсэн. Тэгэхэд миний Загал эмээлтэйгээ дэргэд хүлээж Тэнгэр газрын хооронд тэр минь л аварсаан. Дөрвөн өртөөд жолоо таталгүй Дөрөө жийн сайхан загалаараа давхиж "Өөд болох нь ирээч" гэсэн…
-Яагаад урлагийн замыг сонгов. Багаасаа дуулдаг хүүхэд байв уу?
-Тийм ээ. Таван настайгаасаа дуулж эхэлсэн. Өвөрхангай аймгийн Баян-Өндөр суманд төрсөн. Зуны амралтаараа хөдөө явдаг. Тэр сайхан уул усны дэргэд бага нас маань өнгөрсөн. Анхны тайз маань 1994 онд “Дэлбээ” наадмын тайз байв. Тухайн үед зургаан настай байсан. Ер нь бол тэр цагаас хойш урлагийн салбарт тэр дундаа дуучин болох хүсэл мөрөөдөл маань урган гарсан даа.