Зохиогч: Урлаг

Энэ жилийн Үндэсний их баяр наадмын нээлт, хаалтын урлагийн тоглолтын найруулагчаар УДЭТ-ын ерөнхий найруулагч, төрийн соёрхолт Н.Наранбаатар дахин шалгарсан билээ. Н.Наранбаатар өнгөрсөн жил мөн л найруулагчаар сонгогдон ажилласан бөгөөд хөгжмийн зохиолч МУСТА Б.Чинбаттай хамтран ажилласан юм.

Read More

-Энэхүү ярилцлагыг эхлэхийн өмнө танд томоос том баяр хүргэе. Хэдхэн сарын өмнө та гурван ихрийн эцэг болсон. Энэ мэдээг сонсоод надаас гадна олон хүн гайхсан. “Ээ бурхан минь Фаррелл Уилъямс гурван ихэртэй болчихсон байна” гэх үгс хаа сайгүй сонсогдож байсан?

Read More

Монголын анхны усны хувцасны “Алтжин” брэндийн бикини загварын шоу болоход хоёрхон хоног үлдээд байна. Охид бүсгүйчүүд, загварын ертөнцийнхөнд хүлээлт үүсгээд буй уг шоу маань олон онцлог, давуу талтайг энд задлах дэмий биз.

Read More

Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт дуусч дахин санал хураалт болох нь нэгэнт тодорхой боллоо. Харин энэ сонгуулийн үеэр нэр дэвшигчдээс дутахгүй баалуулсан хүмүүс бол урлагийнхан. Тэднийг үзэл бодлоо худалдаа энээ тэрээ гэсэн зэвтэй үгээр өнөөх “мэргэн цагаан ард”-ууд нь хайр гамгүй сүлбэв. Гэвч ганц л зүйлийг ойлгох хэрэгтэй. Ямар ч хүн илүү үнийн санал хэлсэнд нь бараагаа зарна, үйлчилгээ үзүүлнэ.

Read More

Их Британи, Умард ирландын нэгдсэн вант улсын Уэлсийн нийслэл Кардиф хотноо зохион байгуулагдсан “BBC Cardiff Singer of the World” тэмцээнд тэргүүн байр эзэлж, дэлхийн шилдэг таван дуучны нэгээр тодорсон Чингис хаан одонт, МУГЖ Г.Ариунбаатар өнөө өглөө эх орондоо ирлээ. Тэрбээр өглөөний 06.30 цагт Чингис хаан нисэх онгоцны буудалд буусан бөгөөд үргэлжлүүлэн цагдаагийн “Сүлд” чуулга хүлээн авч хүндэтгэл үзүүлсэн байна. Түүнийг мөн Төрийн ордонд Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат, УИХ-ын дарга М.Энхболд хүлээн авч уулзсан бол БСШУС-ын сайд Г.Чулуунбаатар дэлхийн сонгодог урлагийн ноён оргил болохыг ерөөж, алд цэнхэр хадган дээр мөнгөн аяга дүүрэн ааруул барьж хүндэтгэл үзүүлсэн юм.

Read More

Тэрбээр өнгөрсөн дөрөвдүгээр сард ОХУ-ын нийслэл Москва хотын Чайковскийн нэрэмжит консерватурын их танхимд Ж.Вердийн “Трубадур” дуурийг концерт хувилбараар дуулсан. Үргэлжлүүлэн тавдугаар сард Израйлийн шинэ театрт, Италийн Салерно хотын театрт дуулсан билээ.

Read More

Итали, Монгол улс хоорондын соёл урлаг, сонгодог хөгжим болон сонгодог урлагийг дэмжих, харилцаа холбоо тогтоон хөгжүүлэх зорилгоор “Барокко: Итали болон Eврoп” гала тоглолт энэ сарын 29-нд СТӨ-нд болох гэж байна. Үүнийг улсын Филармони, Монгол Улсын гадаад харилцааны яам, Хилийн чанад дахь Монголчуудын зөвлөл хамтран зохион байгуулах юм.

Read More