Түүхэн 15-н жилийн ойн тохиож буй “СИТИ” дээд сургуулийн харьяа “Урлагийн сургуул”-ийн багш оюутнууд хамтран бүтээсэн алдарт хөгжмийн зохиолч Андрев Лойд Веббер-ийн /Andrew Lloyd Webber/ алдарт “Муурнууд” буюу “Cats” мюзиклээ өнөөдөр маргааш хоёр УДЭТ-ын тайзнаа 19:00 цагаас тоглох гэж байна. Тус мюзиклыг монголын рок поп урлагийн загалмайлсан эцэг хэмээгддэг “Соёл-Эрдэнэ” хамтлагийн анхдагчдын нэг “СИТИ” дээд сургуулийн дуулаачийн тэнхимийн багш дэд профессор Ж.Батсайхан анхлан санаачлаж багш оюутнуудтайгаа хамтран толилуулж байгаа юм.
Зохиогч: Урлаг
Арав дахь удаагаа болж буй драмын урлагийн шилдгүүдийг тодруулах “Гэгээн Муза” олон улсын наадам шилдгүүдээ тодрууллаа.Тус наадамд хүрэлцэн ирсэн урлагийнхны үе үеийн төлөөлөл болох үзэсгэлэнт хатагтай нарын зургийг та бүхэндээ хүргэж байна.
Япон аним хүүхэлдэйн бодит амьдрал дээрх “төгс хувилбар” болох чинхүү хүсэлтэй Настя охин багаасаа нүүр будалт, мэйк ап артист болох сонирхолтой байсан бөгөөд өдөр бүрийн 3 орчим цагийг нүүр будалтаа хийхэд зарцуулдаг гэнэ.
Америкийн реалити-шоуны од Ким Кардашьян дуучин Канье Уэстийн хүүхдийг хэвлийдээ тээж буй тухай мэдээлэл өнгөрсөн нэгдүгээр сард анх цацагдсан. Гэвч Ким Кардашьян хөл хүндтэй боллоо гээд өндөр өсгийтөөс буухыг яарахгүй байгаа аж. Харин ч бүр улам ганган загварууд сонгож, олны нүдэнд байнга гарахыг эрмэлзэх болжээ.32 настай реалити шоуны хөтлөгч бүсгүй хувцаслалтын хэв маяг сайн, муу шүүмжлэлүүдийг аль алийг нь дагуулаад байгаа билээ.
Ийнхүү “Гэгээн муза Х” наадмын шилдэгийн шилдэг “Гран-при” шагналыг УДЭТ-ын бүтээл “Эсрэг дурлал” жүжиг хүртэж наадмын ерөнхий ивээн тэтгэгч “Макс” групын нэрэмжит таван сая төгрөгөөр шагнуулсан юм.
Ингээд та бүхэндээ “Гэгээн муза Х” наадмын фото зурагнуудаас толилуулъя.
Драмын урлагийн шилдгүүдийг тодруулдаг “Гэгээн муза” наадам өчигдөр арав дахь жилийнхээ шилдгүүдийг тодрууллаа. Энэ жилээс эхлэн олон улсын наадам болж, хүрээгээ тэлсэн “Гэгээн муза” наадамд хот, хөдөө, олон улсын 70 гаруй уран бүтээлч өрсөлдсөн юм. Ийнхүү “Гэгээн муза Х” наадмын шилдэгийн шилдэг “Гран-при” шагналыг УДЭТ-ын бүтээл “Эсрэг дурлал” жүжиг хүртэж наадмын ерөнхий ивээн тэтгэгч Макс групын нэрэмжит таван сая төгрөгөөр шагнуулсан юм.
Монгол улсын “Морин хуурын чуулга”-хан ирэх дөрөвдүгээр сарын 12, 13-нд 19.00 цагаас Соёлын төв өргөөнд “Playing love-III” хэмээх монголын болоод дэлхийн киноны шилдэг хөгжмийн тоглолтоо үзэгчиддээ дахин толилуулахаар болжээ.
Тус тоглолтод монголын дэлгэцийн бүтээлүүдийн сор болсон “Мандухай сэцэн хатан”, “Би чамд хайртай”, “Гарын таван хуруу” зэрэг киноны аянууд, мөн дэлхийн шилдэг бүтээл болох “Playing love”, “Карибын тэнгисийн дээрэмчин”, “Gladiator” зэрэг киноны хөгжмүүд эгшиглэх аж.
Тун удахгүй Олон улсын инээдмийн баяр болох гэж байна. Бүтэн жил хуралдсан духныхаа үрчлээсийг тэнийтэл инээдээр бялхдаг энэ өдрийг угтан хошин урлагийн дунд үеийн төлөөлөл болох “Х-ТҮЦ” продакшны захирал, СТА жүжигчин Н.Ононг урьж, ярилцлаа. Хүүхэд болон эмэгтэйчүүдийн дүрийг чадварлаг бүтээдэг энэ эрхэмд монголчууд дэндүү хайртай.
Энэ удаагийн “Mobile news”-ээр анхлан “Хувьсал” продакшнаас уран бүтээлийн гараагаа эхэлж өдгөө УДЭТ-ын жүжигчнээр ажиллаж тайз дэлгэцийн олон сайхан уран бүтээлүүдэд гайхалтай дүрүүдийг бүтээсээр яваа МУСТА Г.Отгонцэцэгтэй холбогдож “Жүжигчин Г.Отгонцэцэг дахин нүцгэлнэ” гэсэн мэдээллийн тодруулгыг авсан юм.
Гурван настайдаа хийл тоглох төрөлхийн хосгүй чадвараа нээж тэр цагаас хойш хийл хөгжмийг мэргэжлийн түвшинд эзэмшсэн “Хип Хоп “ Хийлч” хэмээн олноо танигдсан түүнийг SVET гэдэг.