Америкийн реалити-шоуны од Ким Кардашьян дуучин Канье Уэстийн хүүхдийг хэвлийдээ тээж буй тухай мэдээлэл өнгөрсөн нэгдүгээр сард анх цацагдсан. Гэвч Ким Кардашьян хөл хүндтэй боллоо гээд өндөр өсгийтөөс буухыг яарахгүй байгаа аж. Харин ч бүр улам ганган загварууд сонгож, олны нүдэнд байнга гарахыг эрмэлзэх болжээ.32 настай реалити шоуны хөтлөгч бүсгүй хувцаслалтын хэв маяг сайн, муу шүүмжлэлүүдийг аль алийг нь дагуулаад байгаа билээ.
Саяхны нэгэн нэвтрүүлэгт оролцохдоо бие давхар болсон энэ хугацаандаа үнэхээр эрч хүчтэй байгаа тухайгаа ярьжээ. Тэрээр энэ тухай ярихдаа "Би үнэхээр сайн байгаа. Надад маш их эрч хүч байна. Би ядраагүй. Өвдөөгүй. Тиймээс би өөрийгөө үнэхээр азтай гэж бодож байгаа" гэсэн байна. Түүнчлэн тэрээр "Ээж болох эсвэл бие давхар байх үед шүүмжлэгчдийн шинэ бүлэг үүсчихдэг. Хийж буй бүх зүйлийг чинь шүүмжилж эхэлдэг гэж Куртни надад анхааруулсан. Нэг өнгийн хувцас өмсөөд байвал нэг хэвийн боллоо гэнэ. Эсвэл өндөр өсгийтэй гутал өмсвөл аймшигтай гэнэ" хэмээн ярьжээ. Гэхдээ тэр эгчийнхээ зөвлөгөөг даган энэ бүхнийг үл тоохоор шийдсэн байна.
www.URLAG.mn