Зохиогч: Урлаг

Монголын соёл урлагийн салбарт өөрсдийн гаргасан жимээр зогсолтгүй урагшлаж яваа хүмүүсийн тоонд DOZ entertainment –ын уран бүтээлчид албан ёсоор орно. Тэд өөрсдийн ээлжит уран бүтээл болох “ДҮҮЛЭН НИС” шинэ киноныхоо зураг авалтыг Солонгос улсад амжилттай дуусгаад он солигдох мөчид эх орондоо иржээ.

Read More

Дууны урлаг” гэдэг байгалиас заяасан хосгүй авъяас билиг, хоолойны царааг өвлөж төрсөн хүний бүтээх ертөнц биш гэдгийг эрүүл мэнд болоод сэтгэлзүйн өнцгөөс шинжлэх ухааны үндэстэй тайлбарласан дараах сонирхолтой нийтлэлийг хүргэж байна.

Read More

Төгс төгөлдөр гоо үзэсгэлэнгийн үнэ цэнийг төрөлх сэтгэлийн гүндээ шигтгэн, ухааны цараа юугаараа гайхагдсан эх дэлхий, энгүй орчлонгийн эрхэмсэг хатдын гоог магтан дуулсан Германы уран бүтээлч Майкл Мөүбиусын бүтээлээс сонирхуулж байна. 1968 онд мэндэлсэн тэрээр багаасаа зураг зурж эхэлсэн бөгөөд өдгөө дэлхийн олон оронд үзэсгэлэнгээ гаргахын зэрэгцээ бүтээлийн дээжисийг нь сонирхон цуглуулдаг “Playboy” тэргүүтэй цөөнгүй шүтэн бишрэгчтэй уран бүтээлч ажээ.

Read More

Алдартнуудын хувийн амьдралын эргэн тойрон дахь сонин хачинаас “Unsolved Mysteries” буюу ододтой холбоотой тайлагдашгүй нууцуудын жагсаалтад дээгүүрт бичигддэг сураггүй алга болоод эргэн олдсон болон зарим нэгнийх нь сураггүй алга болоод тэр чигтээ хорвоогоос халисан гэгддэг жигтэй тэмдэглэлүүдээс сонирхуулж байна. 1. Ник Стэль / Статус: Олдсон “The Man Without a Face” (1993) / “Terminator 3: Rise of the Machines” (2003) / “Mirrors II” (2010) зэрэг дэлгэцийн олон бүтээлээрээ нэрд гарсан Америкийн жүжигчин Николас Кент Стэлийг өнгөрөгч 5 сард сураггүй болсон тухай эхнэр Рөүз нь хэвлэлээр нилээд шуугиж байжээ. Тэрээр хар тамхи, мансууруулах бодисонд багагүй донтсон нь эхнэрийнх нь санааг түгшээсээр ирсэн…

Read More

Урлаг соёлын мэдээ мэдээллийн нэгдсэн www.URLAG.mn сайтаас санаачлан 2013 оны 01 дүгээр сарын 10-аас эхлэн “Mobile news” буланг нээсэн бөгөөд сүүлийн үед хэвлэл мэдээллийн хэрэгсэлүүдээр сенсааци тарин цацагдаж буй цаг үеийн мэдээ мэдээллийг эздээс нь тодруулга мэдээ хэлбэрээр утсаар авч уншигчдад үнэн зөвөөр түргэн шуурхай мэдээлэхийн зэрэгцээ олныг шуугиулж сенсааци тарих бүх төрлийн үнэн зөв мэдээ мэдээллийг уншигч хэрэглэгчдээс шууд утсаар авч олон нийтэд түргэн шуурхай мэдээлэх онцлогтой булан юм.

Read More

Язгуур урлагийн долоон хамтлаг хамтран Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор “Монгол төгсөшгүй” тоглолтыг сар шинийн босгон дээр үзэгчдэд толилуулах гэж байна. Уг тоглолтын найруулагч, Төрийн шагналт Д.Сосорбарамтай уг уран бүтээлийн талаар товч ярилцлаа.

Read More

440 mHz Монголийн анхны хөгжимчдөд зориулсан нэвтрүүлгээрээ дамжуулан монголд анх удаа 440 гитарчдийг нэгэн доор цуглуулах аж. Энэхүү цугларалт нь ирэх сарын 20-нд болох бөгөөд монголдоо хамгийн анхний гитарчдийн томоохон хэмжээний цугларалт болох юм.

Read More

Монголын хошин урлагийн шилдэгийн шилдэг нь хэмээгддэг “ХТҮЦ” продакшны хамт олон энэ оны хамгийн анхны хошин шоу тоглолтоо СТӨ-ний тайзнаа орой бүр үзэгч түмнээ толилуулсаар байгаа билээ. Тус продакшны уран бүтээлчид бүрэн бүрэлдхүүнээрээ ирэх ирэх 02 дугаар сарын 09,10-нд БНСУ-ын Сөүл хотын Тундэмүний соёлын ордонд “Шилдэгийн шилдэг” хошин шоу тоглолтоо хийхээр болжээ.

Read More

Дуучин Мино өнгөрсөн арван сард сүр дуулиантай хуримаа хийж гал голомтоо бадраасан билээ. Гэтэл хуримын шуугиан намжаагүй байхад хосуудын хамтын амьдрал хоёр тийш болсон сураг дуулдлаа.

Read More