Зохиогч: Урлаг

Сүүлийн үед залуусын шүтээн болоод байгаа Реппер “Rokit Bay” хоёр дахь бие даасан цомгоо тун удахгүй худалдаанд гаргахаар зэхээд байгаа юм. Тэрээр “Эвдэрхий хүмүүс” нэртэй шинэ цомгийн баяраа ирэх хоёрдугаар сарын 06-нд “iLoft function house”-д фейсбүүк дэх фен хуудсынхаа уулзаттай хамтад нь хийхээр товоо зарласан юм. Түүний цомгийн нээлтэд хүрэлцэн ирсэн 50 худалдан авагчид “Rokit Bay өөрийн гарын үсэгтэй цомог, плакатаа бэлэглэн хамтдаа зураг авхуулах боломжийг олгож байгаа юм. Мөн дараагийн 50 худалдан авагч “Rokit Bay”-ын гарын үсэгтэй плакатын эзэн болох нь. Түүнчлэн цомгийн баярт ирсэн үзэгчид “BE…” брендийн нэрэмжит хөгжөөнт тэмцээн уралдаануудад оролцох азтан болохоос гадна “Rokit Bay”- тэй чөлөөтэй ярилцан хүссэн асуултаа асууж болох алтан боломж олдож байгаа ажээ.

Read More

Дэлхийн сая сая хүмүүний шүтээн болж чадсан “Gangnam Style” буюу реппэр “PSY” Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Пак Кын Хегийн ирэх хоёрдугаар сарын 25-нд болох тангараг өргөх ёслолд ая дуугаа өргөхөөр болжээ. Уг арга хэмжээнд 60 мянга гаруй хүн оролцох бөгөөд эрх баригч “Сэнури” намын нэр дэвшигч Пак Кын Хе нь алагдсан дарангуйлагч генералын охин бөгөөд арванхоёрдугаар сарын 19-нд Өмнөд Солонгосын ерөнхийлөгчөөр сонгогджээ. Тэрбээр энэ улсыг толгойлох анхны эмэгтэй ерөнхийлөгч билээ. Реппэр PSY (жинхэнэ нэр нь Пак Чэ Сан) 2012 онд “Gangnam Style” дуугаараа дэлхий нийтийг байлдан дагуулсан. Тус дууны видео клип нь “YouTube” сүлжээгээр нэг тэрбум гаруй хандалт авч, түүхэн дээд амжилт тогтоогоод байгаа юм.

Read More

Монголын рок, попын урлагт 18 жил уран бүтээлээ сонсогч, фенүүддээ хүргэсэн “Камертон” хамтлагийн дууг олон түмэн сонсох дуртай. Тэд залгамж халаа болсон шинэ “Камертон”-ыг “төрүүлээд” байгаа. Энэ хамтлагийн продюссер, Төрийн соёрхолт, дуучин Д.Болдтой ярилцлаа.

Read More

Урлаг соёлын мэдээ мэдээллийн нэгдсэн www.URLAG.mn сайтаас санаачлан 2013 оны 01 дүгээр сарын 10-аас эхлэн “Mobile news” буланг нээсэн бөгөөд сүүлийн үед хэвлэл мэдээллийн хэрэгсэлүүдээр сенсааци тарин цацагдаж буй цаг үеийн мэдээ мэдээллийг эздээс нь тодруулга мэдээ хэлбэрээр утсаар авч уншигчдад үнэн зөвийг түргэн шуурхай мэдээлэхийн зэрэгцээ олныг шуугиулж сенсааци тарих бүх төрлийн үнэн зөв мэдээ мэдээллийг уншигч хэрэглэгчдээс шууд утсаар авч олон нийтэд түргэн шуурхай мэдээлэх онцлогтой булан юм.

Read More

Урлаг соёлын мэдээ мэдээллийн нэгдсэн www.URLAG.mn сайтаас санаачлан 2013 оны 01 дүгээр сарын 10- аас эхлэн “Mobile news” буланг нээж байгаа бөгөөд бүх л төрлийн мэдээ мэдээллийг уншигч хэрэглэгчдээс шууд утсаар авч олон нийтэд мэдээлэхийн зэрэгцээ, хэвлэл мэдээллийн хэрэгсэлүүдээр цацагдаж буй цаг үеийн шуурхай, мэдээ мэдээллийг эздээс нь тодруулга мэдээ хэлбэрээр утсаар авч уншигч хэрэглэгчдэд түргэн шуурхай үнэн зөвөөр мэдээлэх юм.

Read More

Хатагтай Паркер эхлээд ажлын өрөөтэй, гийчний хүлээлгийн танхимтай байраа танд үзүүлнэ. Түүний яриаг тасалж зүрхлэлгүй, энэ байрны саруул сайхан хийгээд энэ дөрвөлжид чилийсэн найман жилийн турш аж төрсөн нэгэн эрхмийн сайн сайхны тухай нүдэнд харагдтал ярихыг нь та өчнөөн удаан сонсоно.

Read More

Бүх аянд өөрийн гэсэн өнгө бий. Төгөлдөр хуурынхд тэр тусмаа. Ягаан, шар, хөх, улаан, хар аль эсвэл хүүхэд шиг гэнэхэн цэнхэрийн аль нэгийг төгөлдөр хуурын ая бүр илэрхийлж чаддаг. Сонгодог урлаг үүссэн цагаас хойш “хөгжмийн хаан”-тай хэн хамгийн сайн “нөхөрлөж” чадав? Бетховен, Франц Лист, Шопен нарыг эхлэн дурдаж болох юм. Таны оюуны таашаалд зориулан төгөлдөр хуурын сонгомол бүтээлүүдээс хүргэж байна. Людвиг Ван Бетховен-Сарны сонат 20-хон настай гоо үзэсгэлэнт гүнгийн авхайд ухаангүй дурласан суут хөгжмийн зохиолчийн толгойд юу орсон бол? Өөрийн шавь Жюли Гичардиг санагалзахдаа Бетховен 1801 онд сарны сонатыг бичжээ. Түүний хамгийн алдаршсан бүтээлийг 1832 онд хөгжим шүүмжлэгч Людвиг…

Read More

Сахилгагүй эрх жаахан хүү, аальгүй дэгжин махлаг эмэгтэйн дүрийг чадамгай бүтээдэг “Х-ТҮЦ” продакшны жүжигчин Ц.Ононтой уран бүтээлийнх нь сонин сайхнаас хуваалцлаа. Тэрбээр тоглолтондоо бэлдээд тун завгүй байсан юм.

Read More

“Хувьсал” продакшн нэг хэсэг залуусыг шууруулан “Би эр хүнийг хүснэ” “Шөнө дундын бүжиг” зэрэг олон сайхан жүжгийг үзэгч олондоо барьж байсан. Энэ продакшины захирал Г.Цоггэрэл ҮДБЭЧ-ын дарга болоод есөн сар болж байна.

Read More