Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Үндэсний хөгжим»Хүн эхийн хэвлийд байхаасаа дуулж эхэлдэг
Үндэсний хөгжим

Хүн эхийн хэвлийд байхаасаа дуулж эхэлдэг

Урлаг Урлаг29/01/2013Сэтгэгдэл байхгүй3 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
singer_baby7353390782013-01-29-14-51[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Дууны урлаг” гэдэг байгалиас заяасан хосгүй авъяас билиг, хоолойны царааг өвлөж төрсөн хүний бүтээх ертөнц биш гэдгийг эрүүл мэнд болоод сэтгэлзүйн өнцгөөс шинжлэх ухааны үндэстэй тайлбарласан дараах сонирхолтой нийтлэлийг хүргэж байна.

1. Биеийн дархлааг сайжруулна.
Германы “Univesity of Frankfurt” их сургуулийн тэргүүтэй олон эрдэмтэн, судлаачид дуулах нь хүний биеийн эсэргүүцлийг сайжруулж дархлааг тогтоодог гэнэ. Тус сургуулийн хувьд хотынхоо мэргэжлийн хоор дуу дуулаачдын дунд энэхүү судалгааг явуулсан бөгөөд Моцартын “Requiem”-ийг давтан эгшиглүүлж дуулахын өмнөх болон дуулсны дараах 60 минутын хугацаанд тэдний цусны бүтцэд гарсан өөрчлөлтийг харьцуулан судалсны дүнд ийм дүгнэлтийг хийсэн байна.
2. Өвчин намдааж, стресс “тайлна”
“Дуулах” нь хүний биед ямар олон ач холбогдолтой болохыг тогтоосон олон судалгаа байдаг бөгөөд эдгээрээс дурьдвал цусны даралтыг бууруулж, зүрхний хэмнэлийг тогтворжуулахаас эхлээд өвдөлтийг намдааж, стресснээс ангижруулах гайхалтай эм болдог байна. Стрессээ ийн тайлах нь та биднийг тав тухтай унтаж амрахад чухал юм шүү.
3. Жингээ барихад “тустай”
Нэн ялангуяа дуулах үед хүний нүүрний булчингууд идэвхитэй ажиллаж байдаг тул нүүрнийхээ галбирыг хэвийн байлгах, зарим тохиолдолд нүүрээрээ турах эерэг талтай байдаг ажээ. Мэдээж та дуулах дуртай нэгэн бол, хөгжмийн аялгуундаа эрхгүй бүжих нь ойлгомжтой. Тиймээс дан ганц нүүрээрээ гэлтгүй биеийнхээ аль идэвхитэй бүжиж байгаа хэсгүүдээрээ (ялангуйяа гэдсээрээ) турах, галбираа хадгалахад нэн тустай юм.
4. “Секс”-ийн дур хүслийг нэмэгдүүлнэ.
Яаж – Хүний биеийн хүрэлцэх мэдрэхүйд чухал үүрэгтэй “окситоцин” хэмээх гормон нь тархинаас ялгарч таны сэрэл мэдрэхүй, таашаалд онцгой нөлөөг үзүүлдэг бөгөөд ердөө хэдхэн минут дуртай дуугаа дуулснаар та өөрийн тархинаас ялгарах “окситоцин”-ыхоо хэмжээг нэмэгдүүлж тэр хэрээр тань хайртыгаа таалах “секс”-ийн дур хүсэл төдий чинээ нэмэгдэх ажээ.
5. IQ-г нэмэгдүүлж, ой санамжийг сайжруулна.
Биднийг дуулах үед тархи болоод оюуны хөгжилд чухал үүрэгтэй “серотонин” хэмээх бодис ялгарч байдаг бөгөөд энэ нь аливааг эерэгээр бодож тунгаах, дүгнэлт хийх, бусадтай харилцах, өөрийгөө илэрхийлэхэд “чухал” нөлөөтэй амин дэм юм. Тархиндаа ийнхүү амралт алжаалыг мэдрүүлэхийн сацуу оюун ухаанаа хөгжүүлэх гормоныг ялгаруулах нь мэдээж ой санамжаа сайжруулахад ч тустай билээ.
6. Хэл зүгшрүүлж, ярих чадварыг сайжруулна.
Эх хэл дээрээ төдийгүй харь нутгийн хэл дээр ч дуулдаг бай уушигны багтаамж сайжирч, зөв амьсгалахад суралцаад зогсохгүй хэл зүгшрүүлэх сайн талтай. Судалгаагаар, дуулах нь бие махбодын хувьд 58%, сэтгэл зүйн хувьд 75%, найз нөхөд, нийгмийн хүрээлэлд 85% “эерэг” нөлөө үзүүлсэн гэсэн дүн байдаг ажээ. Түүнчлэн өөрөө өөртөө итгэх итгэлийг нэмэгдүүлж олны өмнө чөлөөтэй илтгэх чадварыг нэмэх сайн талтай юм.
7. Хүн эхийн эвлийд байхаасаа дуулж эхэлдэг.
“Emeritus Emporia State University” их сургуулийн профессор Жон Ленноны үзэж байгаагаар бид эхийн хэвлийд байхаасаа өөрөө өөртөө дуулж торнидог бөгөөд хөгжмийн сонгодог аялгууг сонсгож, ээж нь ч гэсэн хамтран дуулах нь ургийн өсөлт – хөгжил болон мэдрэмжид гайхалтай нөлөө үзүүлдэг нь батлагдсан юм. Цэцэрлэгийн насны багачуудын дунд явуулсан судалгаагаар хүүхдүүд дуугаар дамжуулж ихийг танин мэддэг ажээ.
8. “Хөгжим – Дуулах” эмчилгээ
Дуу хөгжимтэй холбоотой эмчилгээний олон аргыг анагаах ухаанд нэвтрүүлж, энэ чиглэлээр эрдэмтэд судалгаа шинжилгээний олон дүгнэлтийг гаргаад багагүй хугацаа өнгөрчээ. Тархины гэмтэл авсан болон Алцхаймер өвчтэй хүмүүст хөгжмийн буюу дуулах эмчилгээ хийх нь үр дүнтэй байгаа нь ажиглагдаж байгаа бөгөөд хагалгаанд орох гэж буй өвчтөнд чихэвч зүүлгээд дуу сонсгох нь хагалгааны эдгэрэлт болон тухайн өвчтөний сэтгэлзүйд эерэг нөлөөтэй нь тогтоогдсон юм.
9. Эрүүл аз жаргалтай урт удаан амьдралыг бэлэглэнэ.
Байнгын дуу хуурын ритмлэг аялгуугаар бие болоод сэтгэлийнхээ цангааг “тайлан” яваа хэн ч залуу, цог золбоолог амьдралыг туулах нь лав. Хүн гэдэг сэтгэлийн амьтан учраас, сэтгэлээс гарсан хөг аялгуугаар тэтгэгдэх нь зүй билээ. Дуулах үед ялгардаг “энфорфин” хэмээх бодис нь биднийг эрч хүчтэй, дэврүүн уур амьсгалд хөтөлдөг учраас “хөгшрөлт”-өөс эмээх зүйлгүй боллоо. Магад насаараа урлагт  зүтгэсэн Монголын олон гайхалтай дуучид, жүжигчид маань сэтгэлийн аялгуугаа юугаараа тэтгэдэн “толиотой” яваа биз ээ.
www.URLAG.mn
Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Үндэсний хөгжим Урлаг

Арилжааны кино хийхдээ банкнаас зээл авч, орлогоосоо төлнө

19/08/2021
Үндэсний хөгжим Урлаг

Э.Цэнд-Аюуш: Соёлын салбарын залуучууд яамныхаа бодлого, үйл ажиллагаанд саналаа хүргүүлэх боломж бүрдлээ

22/06/2021
Үндэсний хөгжим Урлаг

Д.Бямбажав: Утга зохиолын шүүмж судлал хоцрогдсон учраас чанаргүй уран бүтээл олон болсон

04/06/2021

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“Converse” болон “Swarovski” брэнд хамтарч шинэ загварууд худалдаанд гаргалаа

20/05/2025

“Final Destination” киноны шинэ анги тасалбарын борлуулалтаар тэргүүлжээ

20/05/2025

Хилийн цэргийн дуу бүжгийн чуулгын гоцлол дуучин М.Отгонжаргал олон улсын уралдаанд тэргүүн байр эзэлжээ

20/05/2025

Зураач Ц.Солонго “TERRAIN” уран бүтээлийн үзэсгэлэнгээ дэлгэлээ

20/05/2025

ФОТО: Бүжигчин М.Бямбаагийн “Миний ертөнц” бие даасан тоглолтоос

20/05/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.