Зохиогч: Урлаг

440 mHz Монголийн анхны хөгжимчдөд зориулсан нэвтрүүлгээрээ дамжуулан монголд анх удаа 440 гитарчдийг нэгэн доор цуглуулах аж. Энэхүү цугларалт нь ирэх сарын 20-нд болох бөгөөд монголдоо хамгийн анхний гитарчдийн томоохон хэмжээний цугларалт болох юм.

Read More

Монголын хошин урлагийн шилдэгийн шилдэг нь хэмээгддэг “ХТҮЦ” продакшны хамт олон энэ оны хамгийн анхны хошин шоу тоглолтоо СТӨ-ний тайзнаа орой бүр үзэгч түмнээ толилуулсаар байгаа билээ. Тус продакшны уран бүтээлчид бүрэн бүрэлдхүүнээрээ ирэх ирэх 02 дугаар сарын 09,10-нд БНСУ-ын Сөүл хотын Тундэмүний соёлын ордонд “Шилдэгийн шилдэг” хошин шоу тоглолтоо хийхээр болжээ.

Read More

Дуучин Мино өнгөрсөн арван сард сүр дуулиантай хуримаа хийж гал голомтоо бадраасан билээ. Гэтэл хуримын шуугиан намжаагүй байхад хосуудын хамтын амьдрал хоёр тийш болсон сураг дуулдлаа.

Read More

“Spice Girls” хамтлагийнхан хөгжмийн ертөнцөд өөрсдийн дуу хоолой, этгээд хэв маягаараа хүч түрэн орж ирж байсан тэр үеэс хойш 15 гаруй жил өнгөрчээ. Өөр өөрийн гэсэн өнгө төрх, имижтэй таван бүсгүй дэлхий даяар нэр алдраа түгээж байсан бол одоо ганцаарчлан уран бүтээл хийж яваа билээ.

Read More

“Нэр төр, эрхэмсэг амьдрал” ТББ, “Очир фильм” студи, “Залуус шоу” группээс санаачлан ССАЖЯ, Монголын хүүхдийн ордонтой хамтарч шинийн гурванд буюу хоёрдугаар сарын 13-нд“Чингисийн хүрээ” жуулчны бааз цогцолборт “Монгол туургатны цагаан сар-2013” баяр наадмыг анх удаагаа зохион байгуулах гэж байна. Энэхүү баяр наадамд 21 аймаг, Өвөрмонгол, Шинжаанаас ирсэн монгол туургатан үндэстэн ястны төлөөлөл, Афганистанаас ирж манай оронд суралцаж байгаа хазаар монгол оюутнууд оролцоно.

Read More

Америкийн дуучин бүсгүй Николь Шерзингерийн хар даашинз сонгосон нь "дэлхий даяарын амны зугаа болоход хүрлээ" гэсэн мэдээллийг хүргэж байсан.Тэрээр хар даашинз өмссөн нь гэрэлд түүний хөх ил харагдаж өөрийг нь эвгүй ыайдалд оруулсан билээ Тэгвэл энэ удаад гэрэл зургийн аппаратын их гэрлийн “буян”-аар гэрэлд цохиулсан од Rihanna-н хар даашинзтай зургийг хүргэж байна. Гэрэл зурагчдын дурангаас холуурхан тойрохыг хүссэн ч чадаагүй бололтой.. www.URLAG.mn

Read More

1990-ээд оны үеийн шилдэг boyband “Backstreet Boys” 20 жилийн ойд зориулж, дэлхийг тойрон аялан тоглохоор болжээ. Ирэх дөрөвдүгээр сард 20 нас хүрэх тус хамтлагийнхан ойдоо зориулж, анхны бүрэн бүтэн бүрэлдэхүүнээрээ нэгдэж, дэлхийн өнцөг булан бүр дэх фенүүдтэйгээ уулзахаар болсон байна.

Read More

Кино ертөнцийн шилдгүүдийг тодруулдаг томоохон наадмын нэг “Screen Actors Guild Awards” өчигдөр Лос-Анжелес хотын “Auditorium & Exposition” төвд шилдгүүдээ тодруулсан байна. 19 дэх жилдээ зохион байгуулж байгаа тус наадамд найруулагч Стивен Спилбергийн “Lincoln”, найруулагч Том Хуперийн “Les Miserables”, найруулагч Девид Расселлийн романтик инээдмийн кино болох “Silver Linings Playbook” нар тус бүр дөрвөн номинацид нэр дэвшжээ. Түүнчлэн энэ удаагийн наадамд кино сонирхогчдын дунд хит болсон “Argo” болон “The Best Exotic Marigold Hotel” кинонууд мөн хүчтэй өрсөлдөгчийн тоонд зүй ёсоор орсон байна.

Read More