Зохиогч: Урлаг

Япон улсад зохион байгуулагдсан Канагавагийн Дэлхийн хүүхдийн урлагийн үзэсгэлэнгийн 2021 оны бүтээл шалгаруулах уралдааны шагналт байранд Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын гуравдугаар сургуулийн 10а ангийн сурагч Б.Лочингийн бүтээл шалгарчээ. Тус үзэсгэлэнд манай улсаас есөн хүүхдийн бүтээлийг илгээсэн байна.

Read More

АНУ-ын Калифорни муж улсын Лос-Анжелес хотноо зохион байгуулагдсан 63 дахь удаагийн Грэмми шагнал гардуулах ёслол өндөрлөлөө. Энэ удаагийн ёслол цар тахлын улмаас ямар ч үзэгчгүйгээр болж байгаа гэдгээрээ онцлог ба уригдсан зочдын хоорондын зайг барихын тулд нийт таван тайз засагджээ. Арга хэмжээг комедиан Тревор Ноа хөтөлсөн бөгөөд Билли Эйлиш, BTS, Тейлор Свифт, Дуа Липа, Харри Стайлс, Cardi B нар өөрсдийн үзүүлбэрээ толилуулсан байна.

Read More

Үндэсний тусгаар тогтнол, сэргэн мандалтын үндсийг тавьсан Ардын хувьсгал ялсны 100 жилийн ойд зориулсан “Ардын журамт цэргийн мөрөөр” түүхэн сэдэвт шоу нэвтрүүлэг гуравдугаар сарын 18-ны “Монгол цэргийн өдөр”-өөс эхлэн үзэгчдийн хүртээл болох гэж байна.

Read More

Засгийн газрын Хэрэг эрхлэх газраас аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, Засаг дарга нарын нэгдсэн уулзалт, семинарыг өнөөдөр Төрийн ордонд зохион байгуулав.

Энэ үеэр Соёлын сайд Ч.Номин соёлын салбарт 2021 онд баримтлах бодлого, үйл ажиллагаа, орон нутагт соёлын чиглэлээр хамтарч ажиллах талаар мэдээлэл хийлээ.
Үүний дараа Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Соёлын сайд Ч.Номин 21 аймаг, нийслэлийн Засаг дарга нартай соёлын салбарын хууль тогтоомжид заасан чиг үүрэг, Алсын хараа-2050”, “Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл”, “Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр”, Соёлын яамны 2021-2024 оны стратеги төлөвлөгөөний хүрээнд соёл, урлагийн үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, соён гэгээрүүлэх, соёлын өвийг хамгаалах, үндэсний агуулгатай инноваци шингэсэн соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжиж, хөгжүүлэх чиглэлээр СОЁЛЫН САЙД, АЙМАГ, НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА НАРТАЙ 2021 ОНД ХАМТРАН АЖИЛЛАХ ГЭРЭЭГ байгууллаа.

Read More

УИХ-ын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны дарга Ж.Мөнхбат болон тус байнгын хорооны гишүүд өнөөдөр Соёлын яамны үйл ажиллагаа, соёлын бүтээн байгуулалттай танилцав.

Read More

УИХ-ын гишүүн Х.Булгантуяа өөрийн сонгогдсон тойрог буюу Баянзүрх дүүргийн иргэд болон жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн санаа бодлыг сонсож, уулзалт зохион байгууллаа. Уулзалт Баянзүрх дүүргийн Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих төвд болов. Учир нь Засгийн газраас эрүүл мэнд, эдийн засгаа сэргээх 10 их наяд төгрөгийн цогц төлөвлөгөөг баталж, ГУРВАН жилийн хугацаанд хэрэгжүүлэхээр болсон билээ.

Read More

Засгийн газраас энэ онд Хүүхэлдэйн театр, Хүүхдийн төв номын сангийн гэсэн хоёр барилгаас бүтэх Хүүхдийн соёл, урлагийн цогцолбор хэмээх байгууламж барихаар төлөвлөсөн бөгөөд бүтээн байгуулах ажлыг энэ хавар эхлүүлэх гэнэ. Зургийг архитекторчдын “Гангоо архитектс” компаниар гаргуулжээ. Цогцолборыг Чингэлтэй дүүргийн V хорооны нутаг дэвсгэрт, олны мэдэхээр Тасганы овоо орчимд барина.

Read More

Соёл, урлагийг дэмжих сангаас 2021 онд хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний саналыг Соёлын яамны Соёлын үйлдвэрлэл, инновацийн хэлтэст 2021 оны 03 дугаар сарын 31-ны өдрийн 17.30 цаг хүртэл хүлээн авч байна. 2021 онд Соёл, урлагийг дэмжих сангаас дараах төрөл, сэдэв, шаардлагад нийцсэн төсөл арга хэмжээг шалгаруулна. Үүнд:

Read More

Улсын драмын эрдмийн театр гуравдугаар сарын 4-нөөс эхлэн “Анна Каренина” жүжгийг тайзнаа толилуулж эхэлсэн билээ. Гэвч тус театрын захиргаа болон жүжигчин, уран бүтээлчид, техникийн ажилтнууд, тэдгээрийн гэр бүл гэсэн нийт 54 хүнээс халдвар илэрсэн тул жүжгийг тодорхойгүй хугацаагаар цуцаллаа. Энэ мэдээллийг албаны эх сурвалж баталсан тул сэрэмжлүүлэх үүднээс мэдээллийг хүргэж байна. Театрын зүгээс жүжгийг цуцалсан талаараа дараах МЭДЭГДЛИЙГ гаргалаа.

Read More

Коронавирусний тархалт, хөл хорионы улмаас үйл ажиллагаагаа зогсоосон урлагийн байгууллагууд энэ сарын 4-нөөс үзвэр, үйлчилгээгээ нээсэн билээ. Гэвч Улсын драмын эрдмийн театрын захиргаа болон жүжигчин, уран бүтээлчид, техникийн ажилтнууд, тэдгээрийн гэр бүл гэсэн нийт 54 хүнээс өнөөдөр (2021.03.07) халдвар илэрсэн тул үйл ажиллагааг нь түр зогсоогоод байна.

Read More