“Болор цом” яруу найргийн 30 дахь удаагийн наадам өнөөдөр орой 18.00 цагт УДЭТеатрт болно. Наадамд шүлгээ уншихаар 34 яруу найрагч тунаж үлдээд буй юм.
Зохиогч: Урлаг
Mixx хамтлагийн дуучин Амаржил буюу Жила өөрийн нууц авьяасаа дэлгэв. Тэрээр бага байхдаа уран нугаралтаар хичээллэдэг байжээ. Сүүлийн үед эргэн нугаралтаараа хичээллэж эхэлснээ өөрийн цахим хуудсаар бичсэн байна. Ямартай ч дуучин бүсгүйдээ амжилт хүсье.
Энэ удаагийн “Дугаарын зочин” буландаа “Буруу эргэлт” , “Амьдралын амт” “Амьдралд тавтай морил”, “Валинтены захидал” зэрэг уран сайхны киноны гол дүрийг бүтээсэн, чадварлаг хөтлөгч, олны хайрлан хүндэтгэж явдаг залуу авъяаслаг жүжигчин СТА Э.Ууганбаярыг урьж ярилцлаа.
Яруу найргийн “Болор цом” наадам 30 дахь жилдээ болох гэж буйг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж үе үеийн “Болор цом”-ын эздийг өнөөдөр хүндэтгэн хүлээж авч уулзлаа. Зохиолч, яруу найрагчдыг төлөөлж Д.Урианхай, Д.Цоодол, Ш.Бадарч, Т.Галсан, Д.Төрбат, Г.Мөнхцэцэг, Б.Ичинхорлоо, С.Галсансүх, Ш.Лхамноржмаа, Х.Чилаажав, Ж.Баяржаргал, Ц.Хулан, Х.Эрдэнэбаатар, Ц.Бавуудорж нар Монгол Улсын Ерөнхийлөгчид бараалхсан юм. МЗЭ-ийн 84 жилийн ой тохиохын өмнөх өдөр энэ уулзалт болсноороо онцлог байв.
Дуучин Жастин Бибер найз бүсгүй Селена Гоместоо хаягдсан тухай Showbiz Spy цахим хуудаст мэдээлжээ. “Тэр хоёр удаан хугацааны турш хамтдаа байсан.
32 жилийн хүлээлтийг тайлж медаль авчирсан чөлөөт бөхийн анхны эмэгтэй тамирчин Лондонгийн Олимпийн чөлөөт бөхийн дэвжээнд эх орноо төлөөлсөн дэлхийн аварга, Монгол Улсын гавьяат тамирчин С.Батцэцэг хүрэл медалийн төлөө Канадын бөхтэй барилдаж, ялалт байгуулсан билээ. Олон улс, тив, дэлхий, олимпийн тавцанд гаргасан амжилт, дуудуулсан суугаар Монголын топ дөрвөн спортын нэг гэгдэх чөлөөт бөхийн төрөлд дэлхийн аварга анхны эмэгтэй тамирчин болж, Монголын спортын түүхэнд нэрээ мөнхөлсөн тэрбээр чөлөөтийн тамирчдын 32 жилийн хүлээлтийг тайлж, Олимпийн медалийн буухиаг үргэлжлүүлээд зогсохгүй, хурц өрсөлдөөний талбараас медаль зүүсэн Монголын чөлөөт бөхийн анхны эмэгтэй тамирчин болж чадсан түүгээр Монголын ард түмэн бахархахгүй байхын аргагүй. Монголын их…
Монголд хамгийн олон гишүүнтэй анхны охидын хамтлаг болж уран бүтээлийн гараагаа тун амжилттай эхлүүлсэн. Харин хамтлагийн нэрний тухайд, сэтгэл хөдлөлийн дээд цэг гэсэн утгаар нэрлэжээ.
Дуучин Сэрчмаагийн охин өдгөө хоёр настай. Тэрбээр хоёрхон настай балчирхан боловч урлагийн авъяас нь одооноос тодорч байгаа гэнэ. Ганнам стайл бүжиглэж, дуулах дуртай гэдгийг ээж нь онцолсон бөгөөд урлагийн хүн болгох хүсэлтэй байгаагаа хэлж байв.
Зохиолч Б.Шүүдэрцэцэгийн төрсөн өдөр энэ сарын 18-нд болно. Энэ өдөр мөн түүний “Ану хатан” уран сайхны кино нээлтээ хийх юм.
“ТВ коктейль” хамтлагийн жүжигчин Н.Цэнд-Аюушийг попопера хамтлаг байгуулсан тухай хэвлэл мэдээллээр цацагдах болсон. Энэ талаар түүнтэй ярилцлаа.
