“Маск” продакшны үүсгэн байгуулагч, нэр нүүр нь болсон жүжигчдийн нэг М.Баярмагнайг нэлээд хүүхэмсэг гэлцдэг.
Зохиогч: Урлаг
Toп модель Э.Одгэрэлийг монголчууд жил бүр «Хамгийн дур булаам бүсгүй»-гээр нэрлэдэг. Тэрбээр Монголын загварын ертөнцөд №1 байр сууриа хэзээ ч, хэнд ч алдаж байгаагүй. Дөч гарсан хойноо ч арван хэдтэй охидтой зэрэгцэн гунхаж, тэднээс ч илүү цоглог, золбоолог харагдах энэ бүсгүй Монголын хамгийн өндөр үнэтэй загвар өмсөгч.
“Miss World 2006” бүх дэлхийн сайхан бүсгүй шалгаруулах тэмцээнд эх орноо төлөөлж оролцсон байсан загвар өмсөгч , мисс Э.Сэлэнгээгийн нүцгэн зурагнууд гадаадын нэгэн сайтад нүцгэн зургаа байршуулж, шуугиан тарьж байсан билээ. Харин тэрбээр саяхан энэхүү зургийнхаа тухай ам нээжээ. Эхээс төрсөн биеэ дэлхийн бүх хүн төрөлхтөний өмнө нээсэн бүсгүй 20 мянган доллараар нүцгэлсэн байна. Түүнд 20 мянган доллар боломжийн санагдсан учир би нүцгэлсэн хэмээн тэрбээр ярьжээ. Дашрамд дуулгахад 2010 онд нээлтээ хийж үзэгч түмнээ хүрч байсан “Помогите нам-2” буюу “Хуваарьгүй нислэг” инээдмийн уран сайхны кинонд амжилттай тоглож кино шүүмжлэгчдээс өндөр үнэлгээ авч байсан билээ.
Оны шилдэг бүтээл шалгаруулах “Алтан өд” наадам яруу найраг, хүүрнэл зохиолын богино болон томоохон хэмжээний бүтээл, хүүхдийн зохиол, жүжиг кино, судлал шүүмж, баримтат уран зохиол, орчуулгын бүтээл гэсэн найман төрлөөр бүтээлээ авч, бүртгэлийн хугацаа өнгөрөгч арванхоёрдугаар сард дууссан билээ. Уг наадмын эцсийн шалгаруулалтыг “Болор цом-30” наадамтай хамтатган зохион байгуулахаар төлөвлөөд байсан ч хойшлуулжээ.
Зохиолч, орчуулагч Я.Ганбаатарын “Их нүүдэл” түүхэн роман дахин хэвлэгдэн гарлаа. Монголчуудын өвөг дээдэс гэгддэг хүннүчүүд, тэдний байгуулсан Хүн гүрний мянган жилийн түүхийг баримтат-уран сайхны аргаар дүрслэн өгүүлсэн энэхүү гурамсан романы тэргүүн дэвтэр нь “Моодун шаньюй” хэмээх нэртэй. Зохиогч энэ номдоо хоёр мянганы тэртээд Төв Азийн өргөн уудам газар нутаг дээр хүчирхэгжин мандаж, нүүдэлчдийн анхны төр улсыг байгуулсан баатарлаг үйл явдлыг Хүннүгийн эзэн хаан Моодун шаньюйн намтар, үйл явдалд тулгуурлан өгүүлдэг.
Хамгийн богино хугацаанд хамгийн нөлөөтэй болж, залуусын дунд хамгийн ихээр хайрлагдах болсон дуучин А Cool-ийн амьдралын түүхийг фото зургаар нь хүргэж байна. А Cool анхны тоглолтоороо УБ паласын концертын их танхимыг дүүргэж чадсан чадварлаг дуучин юм. Мөн хүмүүнлэгийн ажилд идэвхтэй оролцож хөгшид, хүүхдүүдэд туслах сайн үйлсээрээ ч тэр бусдад үлгэрлэж чаддаг нэгэн. Ингээд Монгол залуусын үлгэр дууриалал болж буй дуучны хувийн гэрэл зургийн цомгийг эргүүлцгээе. 30 насны босгыг алхах гэж байгаа залуу хэн байж байгаад хэн болсонтой танилцана уу?
Вox office-ийн өнгөрөгч долоо хоногийн шилдгээр энэ сарын 4-нд нээлтээ хийсэн найруулагч John Luessenhop-ийн “Texas Chainsaw 3-D” кино шалгарсан байна. Тус кино нээлтээ хийснээс хойш эхний гурван өдрийн дотор л гэхэд 23 сая ам.долларын орлого олжээ. Харин удаах байранд өмнөх долоо хоногуудад шилдгээр шалгарч байсан "Django" and "Hobbit" кинонууд бичигдсэн байна. Django" өнгөрөгч долоо хоногт 20 сая ам.долларын ашиг олж одоогийн байдлаар нийт 106.6 сая ам.долларын орлого олоод байгаа бол “Hobbit" кино өнгөрсөн долоо хоногт 17.5 сая ам.долларын орлого олсноор нийт 263 сая ам доллар олоод байгаа юм байна. Өнгөрсөн долоо хоногийн эхний арван кинонд мөн 16.1 ам ам.доллар олсноор…
“UBS” телевизээс жил бүр уламжлал болгон зохиодог “Universe best songs” уралдаант шоу нэвтрүүлэг тав дахь жилдээ зохион байгуулагдах гэж байна
Монголын циркийн урлагийн нэрт мастер, алиалагч, алдарт жүжигчин “Латиф” агсаны хүүхдүүд санаачлан байгуулсан “Латиф” сангийнхан энэ сарын 25-нд нэрэмжит тоглолтоо Монгол хүүхдийн ордонд хийхээр ажилдаа оржээ. Өнгөрөгч онд байгуулагдсан сангийнхан Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын иргэн Д.Баяндэлгэр бүсгүйд тусалж “Хонгор нутгийн бүсгүй алхахыг хүсч байна” хандивын тоглолтыг өнгөрсөн намар амжилттай зохион байгуулсан бөгөөд энэ удаад ч мөн адил хайр халамж дутсан 200 хүүхдийг баярлуулахаар шийджээ.
Уран бүтээлчид болоод уншигчдын хүсэн хүлээдэг “Болор цом-30” наадам энэ сарын 9-нд УДЭТ-т болох гэж байна. Үгийн урлагт шимтэгч, түүгээр сэтгэлээ хөглөн ариусгадаг хүн бүхний сонорыг мялаасаар хагас жаран өнгөрсөн ч “Болор цом”-ын үнэнч үзэгчид энэ наадмын тухай сураг тавьсаар суудаг билээ. Эл наадамд оролцохоор МЗЭ-д бүтээлээ ирүүлсэн 300 гаруй найрагчдаас дараах 30 найрагчид “Болор цом”-д оролцохоор тунаж үлдсэн байна.
