Зохиогч: Урлаг

“Circus Mongolia Khadgaa” циркийн жүжигчид циркийн урлагийн анхдагч Франц улсыг зорьж, олон улсын циркчдийн хамт гала тоглолтод оролцож байна. Францын Toulouse хотын зохион байгуулдаг олон улсын циркчдийн гала тоглолт энэ жил 67 дахь удаагаа болж байгаа юм. Уг тоглолтод дэлхийн 14 орны уран бүтээлчид сор болсон шиллдэг үзүүлбэрүүдээ толилуулж байгаа бөгөөд Монголын уран бүтээлчид өнгөрсөн жил Монте Карло наадмаас хүрэл арслан хүртсэн “Strong Voltigo” үзүүлбэртэйгээ очжээ.

Read More

“Интерном” номын их дэлгүүрээс уншигчдын таашаалд нийцэж, борлуултаараа тэргүүлсэн оны шилдэг номуудыг танилцуулахаар “Grand Book 2012” үзэсгэлэн худалдааг зохион байгуулж байгаа билээ. Оны шилдэг номнуудаа дэлгэн толилуулсан тус дэлгүүртэй хамтран өнгөрсөн долоо хоногийн бэстселлерыг танилцуулъя. Сүүлийн үед бэстселлэрийн жагсаалтыг тэргүүлж байгаа Айн Рэндийн “Бид амьд хүмүүс” роман энэ удаад ч жагсаалтыг тэргүүлсэн хэвээр байна. Харин түүний араас шинэ оны өмнө шалгаруулсан “Grand Book 2012”-ын уран зохиолын төрлийг тэргүүлсэн Зян Руны “Чонон сүлд” роман удаалан “Ногоон нүдэн лам”, “Сорхугтани” түүхэн зохиол борлуулалтаар тэргүүлжээ. Түүнчлэн өнгөрсөн долоо хоногийн бестселлерт зохиолч Сюзань Колинз “Өлсгөлөн тулаан” роман шинээр нэмэгдэн уг жагсаалтын эхний 10-т багтсан байна.

Read More

Британийн BBC телевизийн алдартай цуврал шоунуудын нэг болох “Strictly Come Dancing” буюу дэлхийн олон оронд “Ододтой бүжиглэе” нэрээрээ алдаршсан уг шоуны аравдахь цуврал энэ сарын 5-нд буюу өнгөрсөн баасан гаригт эхэлсэн байна.

Read More

“Болор цом” наадмын бүх цаг үеийн шилдгүүд, энэ жилийн яруу найргийн наадамд шалгаран үлдсэн яруу найрагчид цугларч яг одоо Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржтой Төрийн ордноо уулзацгааж байна. Байгуулагдаж ирсэн цагаасаа эхлэн үзэгчдийг цэнхэр дэлгэцтэй нь уядаг ганц сайхан наадам бол “Болор цом” гэдэгтэй маргах хүн үгүй биз ээ.

Read More

“Х-Түц” хамтлагийн алаг нүдэн Одноо буюу Гавьяат жүжигчин И.Одончимэг өнгөрсөн жилээс эхлэн UBS телевизээр үзэгчидтэй “Odnoo’s talk show” нэвтрүүлгээрээ уулзах болсон билээ.

Read More

Алдарт жүжигчин Т.Латиф, нэрт найруулагч Г.Доржсамбуу хоёр нэгэн удаа жаахан дарс хүртээд даврах санаатай жүжигчин Ж.Жигжиддулам гуйанд очжээ. Тэднийг ороход нь “Харанхуй шөнөөр юугаа хийж явдаг улс вэ” гээд зочны өрөөндөө урьж цай, идээ тавьж өгөн жаал явьж сууцгаажээ. Тэгээд сархад гаргах шинжгүй байсан тул Ж.Жигжиддуламыг нөгөө өрөөрүү орох хооронд нь Г.Доржсамбуу найруулагч ханан дээрх жинтүүнд зүүлттэй байсан СТА-ны тэмдгийг Т.Латифын энгэрт зүүгээд Ж.Жигжиддулам гуйаг орж ирэхэд нь, Манай Т.Латиф шагнал аваад бид хоёр айл, амьтнаар орж угааж явна хэмээжээ.

Read More

“A Sound” гэдэг хамтлагийн нэрийг нь л хэлэхэд таны толгойд тэдний уянгaлаг дуунууд шууд л бодогдож байгаа байх. 6 жилийн өмнө зүгээр л бааранд дуулж мөнгө олох зорилготой нэгдэж байсан бол тэд одоо өөрийн гэсэн өнгө аястай, шилдэг хамтлагуудын нэг болж чадсан.

Read More

Дуучин Женнифер Лопез “Dance Again” дэлхийг тойрох аялан тоглолтоороо Пуэрто Рикод иржээ. Тэрээр Пуэрто Рикод зөвхөн тоглолтоо хийх гэж ирээгүй бөгөөд тус улсын ододтой хамт Сэнди хар салхинд нэрвэгдсэн хүмүүст туслах хандив цуглуулах зорилготой америк хөлбөмбөгийн нөхөрсөг тэмцээнд оролцож, эршүүд чанараа харуулжээ. Тэрээр өөрийнхөө бүжигчид, тэр дундаа найз залуу Каспертайгаа хамт хөлбөмбөг тогложээ.

Read More

Дэлхийн домог болсон жааз хөгжимчин, хөгжмийн зохиолч Дэйв Брубек 91 насандаа таалал төгсчээ. Тэрээр “Take Five’’ “Blue Rondo a la Turk” нэртэй жааз хөгжмийн цомгуудаараа дэлхийн олон мянган хөгжим сонирхогчдын танил болсон юм.

Read More