Урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Ч.Сангидоржийн ууган охин, төгөлдөр хуурч С.Саянцэцэгийг урлагт дуртай монголчууд төдийгүй дэлхийн олон орны сонгодог урлагийг шимтэн сонирхогчид андахгүй. Тэрээр Москва, Софи, Мексик, Мадридын дуурийн театраас гадна сонгодог урлагийнхны дэлхийн мөрөөдлийн тавцан болсон алдарт Карнеги холлд уран бүтээлээ эгшиглүүлсэн анхны Монгол уран бүтээлч юм. Аавынхаа авьяас, уран бүтээлийг үргэлжлүүлэн эгшиглүүлж буй С.Саянцэцэгтэй ярилцсанаа хүргэе.
Зохиогч: Урлаг
Өнгөрөгч онд уран бүтээлийн ургац арвинтай байж Ази болон Европын орнуудаар аялан тоглолтоо хийж элэг нэгт ахан дүүсээ баярлуулаад ирсэн “Маск” продакшны уран бүтээлчид шинэ оны хамгийн анхны хошин шоу тоглолтоо үзэгч түмнээ толилуулж эхэллээ. Хамгийн инээмхий, элэглэмхий, уйланхай, уурламхай, албархаг, атаархаг, зөрүүд, зүггүй бүр хэзээ ч инээж байгаагүй хүнийг ч инээлгэхээр “Маск” продакшны 2012 оны шилдэгийн шилдэг үзүүлбэрүүдээс бүрдсэн цоо шинэ хошин шоу тоглолт өнөөдрөөс буюу 2013 оны 01 дүгээр сарын 04 нөөс эхлэн өдөр бүр 19:00 цагаас эхлэн МҮЭСТӨргөөнд ийнхүү тоглогдож эхэллээ.
Энэ жил Монголын соёл урлаг тэр дундаа сонгодог урлагийн ертөнцөд хоёр том үйл явдал тохиов. Өнгөрч буй жил хойд хөршийн “Гранд” театруудын буюу дэлхийд балетын урлагаар тэргүүлэгч Оросын балетын “Большой театр”, “Марийнский театр”, В.Гордеевийн “Русский балет”, “В.И.Немирович-Данченкогийн нэрэмжит театр”, “Новосибирский театр”-ын сор болсон уран бүтээлчдийн нэгдсэн гала тоглолтоо Монголын тайзнаа тоглосон бол манай сонгодгууд БНХАУ-ын “Гранд” театрт бүтээлээ толилуулаад ирлээ.Өнгөрсөн жил олон гайхалтай зочинтой байсан ДБЭТ-ийнхэн ийнхүү өөрсдөө шинэ жилийн өмнө БНХАУ-ын Тяньжины “Grand Theater”-т зочлон П.И.Чайковскийн “Щелкунчик” буюу “Цөмөөхэй” балетаа толилуулав. Тус театрын урилгаар ДБЭТ-ын уран бүтээлчид олон улсын хэмжээнд анх удаа хамгийн олон хүний бүрэлдэхүүнтэй буюу 150 хүний бүрэлдэхүүнтэйгээр “Цөмөөхэй” балетаа өнгөрсөн арванхоёрдугаар сарын 24-26-нд Тяньжины “Grand Theater”-ын тайзнаа тоглосон юм. Балетын найрал хөгжмийг Урлагийн гавьяат зүтгэлтэн Н.Туулайхүү, монголчуудын эртний танил, Стэнфордын их сургуулийн профессор, тус сургуулийн хөгжмийн тэнхмийн эрхлэгч, “Пан Ази” хөгжмийн фестивалийн ерөнхий зохион байгуулагч, хөгжим судлаач, удирдаач ноён Жин Дун Цай нар ээлжлэн удирдаж “Цөмөөхэй” балетын гол дүрүүдэд балетын гоцлооч О.Ганцоож, Ч.Ганчимэг, Г.Батчимэг нар тоглон, туслах найруулагчаар Гавьяат жүжигчин Х.Гэрэлчимэг, тайзны зураачаар Д.Ганбаатар нар ажиллажээ.
Нэгэн үе залуусын зүрх сэтгэлийг байлдан дагуулж явсан, рок попын дунд үеийн төлөөлөгч дуучин Р.Номин урлагийн амьдралаасаа хөндийрөөд удсан билээ. Уран бүтээлээсээ хөндийрч бизнес эрхлэх болсон түүнийг сайхан хувцасладаг, мэдрэмжтэй, тачаангуй эмэгтэй гэж ярьцгаадаг. Мөн тэрбээр “N Fashion” хэмээх брэнд хувцасны дэлгүүр ажиллуулдаг билээ. Тус дэлгүүрээр үйлчлүүлэгчдийн тоо ч тасардаггүй. Ийнхүү бизнесийн салбартаа чамлахааргүй амжилттай яваа дуучин бүсгүй тун удахгүй хуримаа хийх гэнэ.
Жүжигчин Меттью МакКонахей нь Жекийн дүрд тоглох байсан
Анхны сонголтоор Жекийн дүрд жүжигчин Меттью МакКонахей тоглох байжээ. Тэр үед ямар шалтгаанаар Леонардо ДиКаприо тоглохоор болсныг бид мэдэхгүй ч түүнгүйгээр “Титаник”-ийг төсөөлөхөд хэцүү биз ээ.
1940.11.27-нд Сан-Францискод тоглолтоо хийж байсан Хятадын кантон дуурийн жүжигчин Ли Хой Чен болон түүний эхнэр Грейс Ли нарын гэр бүлд нэгэн хүү төрсөн нь хожмын гардан тулааны хаан хэмээгдэх Брюс байжээ. Тэрээр хүүхэд байхаасаа Хонг-Конгод кинонд тоглодог болжээ. Ингэхдээ гудамжны хулиган болон хэцүү зан ааштай хүүгийн дүрийг ихэвчлэн бүтээдэг байлаа. 19-тэйдөө Брюс Ли Америкт төрсөн эрхээ эдэлж иргэн нь болж Сан-Франциско дараа нь Сиэтлд нэг хэсэг амьдарч, ажиллаж байсан юм. Тэнд тэрээр Эдиссоны техникийн сургуулийг төгсөж дараа нь Вашингтоны Их сургуульд элсэн оржээ.
“TV5″ телевизээс гуравдахь удаагаа зохион байгуулсан “Ододтой бүжиглэе” шоу нэвтрүүлгийн ялагчийг тодруулах гала тоглолт жүжигчин Ууганаагийн хөгжилтэй яриагаар эхэллээ. Бүжгийн спортын гайхамшгийг үзэгчдэд мэдрүүлж, нийт 10 бүжгийн төрлөөр өрсөлдсөн бүжигчин “одод” шилдгийн, шилдэг бүжгээ дахин бүжиглэсэн юм. Энэ удаагийн нэвтрүүлэгт дуучин, жүжигчин, нугараач гээд урлагийн салбар бүрт тэргүүлж буй дуучин Б.Болдбаатар, ноён Бондгор, УДЭТ-ын жүжигчин Г.Отгонцэцэг, Anemone хамтлагийн дуучин Баяржаргал, Маск продакшны жүжигчин С.Ганзориг, мисс Ч.Содтуяа, уран нугараач Лхагва-Очир нар оролцсон билээ.
Төрийн соёрхолт Д.Болдын “Монгол поп2” цомгийн 2 дахь клип болох “Намрын тухай бодол” дууны клипийг та бүхэндээ хүргэж байна.
Монголын эмэгтэй зохиолчдоос толгой цохиж яваа зохиолч Б.Шүүдэрцэцэгийн “Ану хатан” романаас сэдэвлэн, “Шүүдэр” продакшны бүтээж буй “Ану хатан” түүхэн уран сайхны кино үзэгчдийн дунд хүлээлт үүсгээд байгаа билээ. Жил дамнан бүтээж буй уг кино өнгөрсөн аравдугаар сард албан ёсны трэйлерээ дэлгэж, нээлтийн товоо арванхоёрдугаар сард хэмээн зарлаад байсан ч тодорхой шалтгааны улмаас хойшлуулаад байсан. Тэгвэл тус продакшныхан киноны нээлтээ энэ сарын 18-нд хийхээр эцэслэн шийдсэн гэнэ.
“Интерном” номын их дэлгүүрээс уншигчдын таашаалд нийцэж, борлуултаараа тэргүүлсэн оны шилдэг номуудыг танилцуулахаар “Grand Book 2012” үзэсгэлэн худалдааг зохион байгуулж байна. Шинэ он солигдохын өмнөхөн “Grand Book 2012” номууд тодорсон бөгөөд орчуулгын уран зохиол, Монголын уран зохиол, хувь хүний хөгжил, түүх нийгэм, далд ухаан, бизнес эдийн засаг, гэр бүл эрүүл мэнд, хэрэглээний гарын авлага, хүүхдийн ном, толь бичиг хэл шинжлэл гэсэн арван төрлөөр борлуулалтаараа тэргүүлсэн 100 номыг шалгаруулжээ. Төрөл тус бүрээр нь шилдэг номын жагсаалтыг танд хүргэж байна.
