Зохиогч: Урлаг

Эрчүүдийн Men`s Health сэтгүүл айлчлан ирээд удаагүй 2013 оны хамгийн дур өдөөм бүсгүйчүүдийн жагсаалтыг гаргажээ. Жагсаалтад поп дуучид, жүжигчид, загвар өмсөгчид, шоу-бизнесийн одод багтсан бөгөөд тэргүүн байрыг дуучин Кэти Перри эзэлсэн байна. Men`s Health сэтгүүлээс Кети Пэрригийн хошин шогийн мэдрэмж, гунигт явдлаас сайн сайхан талыг олж харах чадвар, хөгжмийн ертөнцөд гаргасан амжилтыг нь онцгойлон авч үзснээ тэмдэглэсэн байна. Харин жагсаалтын хоёрт Мила Кунис бичигджээ. Харин гуравдугаар байрт Кристина Хендрикс оржээ.

Read More

Леди Гага он гармагц “Born This Way Ball” тоглолтоо хийхээр төлөвлөсөн ч тасалбар нь тун муу борлогдож байгаа тул 60 ам.доллар байсан эхний үнийг нь 23 ам.доллар болгон навс буулгажээ. Тэгсэн ч гэсэн тоглолтынх тасалбар борлогдож дуусах шинжгүй байгаа аж. Өнгөрсөн оны сүүлийн хагаст дэлхийгээр аялан тоглолтдоо хэт анхаарч, PR ба сурталчилгааны тал орхигдуулсан нь ийнхүү дуучин бүсгүйн тоглолтод шууд нөлөө үзүүлж байгаа гэж мэргэжилтнүүд дүгнэсэн байна. Одоо Леди Гага зарагдаагүй тасалбараас болж хоосон үлдэх суудалдаа олон тооны хүн урих юмуу эсвэл үнэгүй тараах гэсэн хоёр л арга үлджээ. Эсвэл бүр тоглолтоо цуцлахад ч хүрч болох ажээ.

Read More

Монголын нийтийн дууны нэрт мастеруудын олон сайхан хит болсон дуунуудын хөг аялгууг амьдруулж дуунд дуртай, дуучин монгол ард түмэндээ уран бүтээлээрээ хэдийнээ танил болон хүндлэгдсэн хөгжмийн зохиолч МУСТА Б.Пүрэвсүрэнгийн гурав дахь уран бүтээлийн тайлан тоглолт энэ сарын 18-нд болох нээ.

Шинэ оны хамгийн анхны нийтийн дуучдын хамтарсан тоглолт болох гэж байна хэмээн онцолж буй “Ирж яваа цаг сайхан” хэмээх уран бүтээлийн тоглолтонд хөгжмийн зохиолчын дотны хамтрагчид болох “Дулаахан намар” дууг нь амьдруулсан МУГЖ С.Жавхлан, ”Хайрын болзоо” дууг нь амьдруулсан МУГЖ С.Эрдэнэцэцэг, Цагдаагийн “Сүлд” чуулгын гоцлол дуучин МУГЖ Г.Ариунбаатар, “Манай адуу” дууг нь амьдруулсан МУСТА А.Мөнхбат, “Босоо хиймортой эр хүн” дууг нь амьдруулсан МУСТА Л.Болдбаатар, “Амин булаг эжий аав хоёр” дууг нь амьдруулсан МУСТА Т.Батсайхан, “Сайхан” дууг нь амьдруулсан МУСТА Э.Төрмандах, “Санахгүй л гэсэн юмаа, Аялас хйигээд дуулъя даа” дуунуудыг нь амьдруулсан МУСТА Б.Буянжаргал, “Миний найз” дууг нь амьдруулсан Ноён Бондгор хүрэлцэн ирж ая дуугаа өргөх ажээ.

Read More

УДЭТ-ынхан тус театрын тайзнаа тавигдсан “Тэнгэрийн хүү” жүжгийг CD болгон гаргах гэж байгаа гэнэ. Тус жүжгийг найруулагч соёлын тэргүүний ажилтан Н.Наранбаатар найруулан, ерөнхий зураачаар соёлын тэргүүний ажилтан Т.Ганхуяг, хөгжмийн зохиолчоор Урлагийн гавьяат

Read More

Монголд хит болоод байсан “Хөөрхөн төрөх албагүй” ОХУ-ын олон ангит киноны гол дүрийг бүтээсэн жүжигчид хоорондоо гэр бүл болсон нь монголчуудын хувьд тун сонирхолтой мэдээллийн нэг байсан билээ. Григорий Антипенко, Юлия Такшина нар

Read More

“Гоёл-2009” наадмын топ модель Ч.Уранбилэгийг хүмүүс МУГЖ Т.Ариунаагийн “Харамсал, харуусал” гэх дууны клипэнд тоглож байснаар нь сайн мэднэ. “Монгол модель” агентлагаас төрж гарсан акулуудын нэг топ модель Ч.Уранбилэг хурдан моринд хорхойтой нэгэн. Бүр морь уяна хэмээж уяачдыг бухимдуулаад авсан. Түүнчлэн барилгын компанитай болохоор зэхэж байгаа сурагтай.

Read More

Их Британий шилдэгийн шилдэг уран бүтээлчдийн нэг дуучин Аделийн “21” цомог Америкт 2012 оны хамгийн их худалдаалагдсан цомгоор дахин шалгарчээ. Цомгийг өнгөрөгч оны нэгдүгээр сарын 19-нээс худалдаанд гарган, мөн оны борлуулалтаараа тэргүүлсэн шилдэг цомгоор шалгарч байсан юм. Аделийн “Rolling in the Deep”, “Someone Like You” нэртэй олон мянган сонсогчдын байлдан дагуулсан уран бүтээлүүд тус цомогт орсон бөгөөд 2011 онд 5.8 сая худалдаалагдсан бол 2012 онд 4.4 сая ширхэг худалдаалагджээ. Америкт 2012 оны борлуулалтаараа тэргүүлсэн шилдэг таван цомгийг танилцуулъя:

Read More

2008 онд Хонконгийн алдартай жүжигчин, дуучин Эдисон Чен өөрийн порно зургийн цуглуулгыг бусдын гарт алдсанаас болж урлагийн карьераасаа татгалзсан юм. Царайлаг од залуу энгэр зөрүүлсэн бүсгүйчүүдийнхээ зургийг авах хоббитой нэгэн. Тэрбээр зөвхөн өөрийн хувийн цуглуулгад хадгалах зорилгоор эдгээр зургуудыг авч байсан гэж тайлбарласан бөгөөд нотебүүкээ засуулахаар нэгэн засварын газарт өгчээ.

Read More