Зохиогч: Урлаг

Эрчүүдийн алдартай сэтгүүл Playboy-г үндэслэгч, 86 настай Хью Хефнер ахин гэрлэжээ. Түүний гурав дахь эхнэр нь 60 насаар дүү, фотомодель Кристалл Харрис аж. Тэдний хуримын ёслол арванхоёрдугаар сарын 31-нд зөвхөн ойр дотныхон, найз нөхдийн хүрээнд болсон байна. Хефнер, Харрис нарын хуримын ёслол бүр 2011 оны зургаадугаар сард болох байсан боловч гэрлэхээсээ тав хоногийн өмнө сүйт бүсгүй нь Хефнерийг хаячихсан аж. “Хурим болохгүй. Кристалл өөр хүнд зүрх сэтгэлээ өгсөн” хэмээн тухайн үед Хефнер бичиж байжээ.

Read More

Хүн төрөлхтнийг хэдэн зууны тэртээгээс өөртөө дурлуулсаар ирсэн сонгодог урлагтай монголчууд танилцаад ердөө л 50 жилийг үдэж байна. Классизм буюу сонгодог урлагийн оргил үе нь 16, 17-р зууны үе байсан гэдэг. Бидний шүтээн болсон алдартнууд, зураачид, хөгжмийн зохиолчид, балет, дуурь ид цэцэглэн хөгжиж байсан үе. 500 зуун жилийн түүхтэй энэхүү сонгодог урлаг Монголд 50 жилийн хугацаанд дэлхийд энэ зэрэгцэн хөгжсөн гэхэд хилсдэхгүй. Ялангуяа сүүлийн жилүүдэд Улсын дуурь, бүжгийн эрдмийн театрыг зорих үзэгчид нэмэгдсэн төдийгүй, уран бүтээлчид нь дэлхийд үнэлэгдэж, дэлхийн шилдгүүд энэ л ягаан байшинд зочлох болсон нь гэрчлэх биз. Өдгөө 50 дахь жилдээ үйл ажиллагаагаа явуулж буй Улсын дуурь, бүжгийн эрдмийн театрын уран бүтээлчид үзэгчдэд дэлхийн сонгодгууд дундаас шилэгдсэн агуу, гайхамшигтай хэмээн нэрлэгдэх бүтээлүүдийг тоглосоор ирсэн.

Read More

Тусгаар тогтнолоо сэргээсний 101 жилийн ойн өдрийг тохиолдуулан өнөөдөр 11.40 цагаас Төрийн ордонд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж салбар, салбарын шилдгүүдэд төрийн дээд одон медаль олгож эхэллээ. Эдгээр алдар гавъяатнуудын түрүүч болж, ард түмний гавъяат хэмээн нэрлэгдэж явсан “Шинэ үе” продакшны захирал Н.Ариунболд “Монгол Улсын Гавьяат жүжигчин” хэмээх эрхэм цол тэмдэгээр энгэрээ мялаалгалаа.

Read More

Төрийн соёрхолт дуучин Д.Болдын “Монгол поп” төслийн хоёр дахь давалгаа буюу шинэ цомог өнөөдрөөс эхлэн “Hifi cd shop”-ын салбаруудаар худалдаалагдаж эхэллээ. Тус цомог нь “Монгол поп” төслийг чухам ямар гүнзгий утга агуулгатай вэ гэдгийг харуулсанаараа онцлог ажээ.

Read More

Бүх урлагийн хаан гэгддэг кино урлаг тэртээ XIX зууны эцсээр мэндэлж өнөөг хүртэл өргөн дэлгэр хөгжисөөр ирсэн билээ. 1895 оны энэ өдөр Парис хотод Капуционок дахь “Гранд кафе”-д ах дүү Люмьерууд өөрсдийн анхны кино болох “Үйлдвэрийн ажилчид харьж байна”,” Галт тэрэг ирж байна” гэсэн хоёр киног үзүүлсэн нь тухайн үедээ шуугиан тарьж байжээ. Чухам энэ л өдрийг кино урлагийн жинхэн төрсөн өдөр гэж үздэг бөгөөд энэ өдрийг олон улсын кино өдөр болгон тэмдэглэсээр иржээ.

Read More

Тусгаар тогтнолоо сэргээсний 101 жилийн ойн өдрийг тохиолдуулан өнөөдөр 11.40 цагаас Төрийн ордонд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж салбар, салбарын шилдгүүдэд төрийн дээд одон медаль олгож эхэллээ. Эдгээр алдар гавъяатнуудын түрүүч болж 1990-ээд оноос эхлэн өнөөдрийг хүртэл залуусыг байлдан дагуулж буй “Никитон” хамтлагийн дуучин Б.Батчулуун “Монгол улсын урлагийн гавъяат зүтгэлтэн” хэмээх эрхэм цол тэмдэгээр энгэрээ мялаалгалаа.

Read More

“Радио Телевизийн Академи”-аас санаачлан “Монголын Сэтгүүлчдийн Эвлэл”, “Мэдээллийн Сайтуудын Ассосиаци”-аас уламжлал болгон зохион байгуулдаг “Болор үзэг” ёслол хүндэтгэлийн цэнгүүн 26-ны өдөр “iLoft”-т болж өнгөрлөө. Энэ үеэр радио, телевиз, фото, цахим сэтгүүл зүйн салбарын нийгмийн хариуцлагаа биелүүлж, олны таашаалд хүрсэн уран бүтээл туурвисан шилдэг сэтгүүлчдийг шалгаруулдаг бөгөөд энэ жил шилдэг 21-ийг шалгаруулж, автомашин, “Сваровски” брэндийн болор үзгийн эздээр тодруулжээ.

Read More

Зураач Ц. Амаржаргал “Цэцгэн Урлан” нэртэй анхны бие даасан үзэсгэлэнгээ олны хүртээл болгохоор зэхэж байна. Цэндбаатарын Амаржаргал нь 2010 онд Дүрслэх Урлагийн Дээд Сургуулийг Монголын Урчуудын Эвлэлийн Хорооны нэрэмжит шагналт зураач Ц. Нарангэрэл багшийн урланд суралцан төгссөн юм. Курсын болон дипломын ажлуудаа өөрийн хамгийн дуртай наранцэцгээр хийж байсан бөгөөд одоог хүртэл цэцгээ тасралтгүй зурсаар энэ багахаан туршлагаараа анхны үзэсгэлэнгээ гаргах гэж байна.

Read More