Зохиогч: Урлаг

Сонгодог урлагийн театрууд шинэ жилийн баярын өмнө П.И.Чайковскийн “Щелкунчик” буюу “Цөмөөхэй” балетийг тоглодог уламжлалтай. Монголчууд бид ч мөн Дуурь, бүжгийн эрдмийн театртаа энэхүү балетыг шимтэн үздэг билээ. Тэгвэл шинэ жилийн өмнө Монголын “Цөмөөхэй” хилийн дээс алхан БНХАУ-ын Тяньжины “Grand Theater”-ын тайзнаа зочиллоо. Тус театрын урилгаар ДБЭТ-ын уран бүтээлчид олон улсын хэмжээнд анх удаа хамгийн олон буюу 150 хүний бүрэлдэхүүнтэйгээр “Цөмөөхэй” балетыг толилуулаад ирсэн юм. Тэд өнгөрсөн арванхоёрдугаар сарын 21-нд урд хөршийг зорин 24-26-нд Тяньжины “Grand Theater”-ын тайзнаа “Цөмөөхэй” балетыг тогложээ. Балетын найрал хөгжмийг Урлагийн гавьяат зүтгэлтэн Н.Туулайхүү, монголчуудын эртний танил, Стэнфордын их сургуулийн профессор, тус сургуулийн хөгжмийн тэнхмийн эрхлэгч, “Пан Ази” хөгжмийн фестивалийн ерөнхий зохион байгуулагч, хөгжим судлаач, удирдаач ноён Жин Дун Цай нар ээлжлэн удирджээ. “Цөмөөхэй” балетын гол дүрүүдэд балетын гоцлооч О.Ганцоож, Ч.Ганчимэг, Г.Батчимэг нар тоглон, туслах найруулагчаар Гавьяат жүжигчин Х.Гэрэлчимэг, тайзны зураачаар Д.Ганбаатар ажиллажээ.

Read More

R&B болон поп стилээр дуулдаг алдарт дуучин Рианна (Rihanna) шинэ оны босгон дээр шүтэн бишригчиддээ бэлэг барихыг хүсжээ. Тиймээс тэрээр өөрийн онлайн хуудсан дээр нэгэн зургийг тавьсан байна. Хүмүүс энэхүү зурагны нууцыг мэдэж олон нийтэд алдарт дуучны маань нууцыг задруулчихаж гэнэ. Ямар нууц байсан юм бол?…

Read More

Жил бүр уламжлал болон зохиогддог “Christmas in Washington” Зул сарын баярын ёслолд АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама болон түүний гэр бүлийнхэнд PSY “Gangnam Style”-аа сонирхуулан жинхэн од хэмээн хүлээн зөвшөөрөгджээ. Тэрээр Кристмас стайл хэмээн жинхэн бут авчээ.

Read More

Дэлхийн супер од Рианна шинэ оны өмнөхөн папарацид өртсөн нь одоог хүртэл шуугиан тарьсаар байгаа билээ. Тэрээр гэрийнхээ цонхны өмнө чармай нүцгэлсэн папарацчдын дуранд өртөж тэднийг ихэд баярлуулжээ. Дуучин бүсгүй хэдийгээр зургийг нь авч буйг анзаарсан ч хэдийн оройтсон байсан бөгөөд яаран сандран хувцсаа сольсон гэнэ.

Read More

Монголын рок поп урлагийн поп дива нарын нэг зууны манлай эстрадын дуучин Б.Сарантуяа 2012-2013 оны солигдох торгон мөчид Солонгос дахь монголчуудынхаа шинэ жилийн цэнгүүнд оролцож ая дуугаа өргөн хамтдаа шинэ оноо угтжээ.

Read More

Шинэ оны босгон дээр албан байгууллага, хамт олон төдийгүй хувь хүмүүс хүртэл өнгөрөгч оныхоо алдаа, оноог дүгнэн цэгнэдэг билээ. Монгол түмэн “Муу бүхнийг хуучин онтойгоо үдэж, сайн сайхныг шинэ он тээн ирдэг” хэмээн бэлгэшээдэг. Энэ торгон агшинд хэвлэл мэдээллийн хэрэгслүүд өнгөрөгч оны онцлох үйл явдлуудыг нэрлэсээр байна. Гэвч жилийн жилд урлагийнхны онцлох үйл явдлыг орхигдуулдаг талтай. Тиймээс “Өглөөний сонин” 2012 онд урлаг, соёлын ертөнцөд болсон үйл явдлуудаас онцлон толилуулж байна.

Read More

Хүүхдийн танин мэдэх сонирхол, сэтгэн бодох чадварыг хөгжүүлж, хүмүүнлэг ёсны талаар, анхдагч, зөв ойлголттой, дүрслэн зурах, урлан бүтээх, дуулах, хөгжимдөх, бүжиглэх талаархи анхны төсөөлөл, чадвартай болоход нь дэмжлэг үзүүлдэг гол хүчин зүйл бол урлаг юм. Ингээд та бүхэндээ хүүхдэд зориулгдан бүтээгдсэн уран бүтээлийн дэлгэрэнгүй мэдээллийг хүргэж байна.

Read More

Америкийн реалити шоуны од, модель, бизнес эрхлэгч эмэгтэй Ким Кардашиан реппэр Кэни Уэйсттэй үерхээд багагүй хугацаа өнгөрсөн билээ. Сүүлийн үед зарим хэвлэлд үзэсгэлэнтэй бүсгүйг бие давхар болсон хэмээн бичих болсон юм.

Read More