Зохиогч: Урлаг

Тусгаар тогтнолоо сэргээсний 101 жилийн ойн өдрийг тохиолдуулан өнөөдөр 11.40 цагаас Төрийн ордонд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж салбар, салбарын шилдгүүдэд төрийн дээд одон медаль олгож эхэллээ. Эдгээр алдар гавъяатнуудын түрүүч болж 1990-ээд оноос эхлэн өнөөдрийг хүртэл залуусыг байлдан дагуулж буй “Никитон” хамтлагийн дуучин Б.Батчулуун “Монгол улсын урлагийн гавъяат зүтгэлтэн” хэмээх эрхэм цол тэмдэгээр энгэрээ мялаалгалаа.

Read More

“Радио Телевизийн Академи”-аас санаачлан “Монголын Сэтгүүлчдийн Эвлэл”, “Мэдээллийн Сайтуудын Ассосиаци”-аас уламжлал болгон зохион байгуулдаг “Болор үзэг” ёслол хүндэтгэлийн цэнгүүн 26-ны өдөр “iLoft”-т болж өнгөрлөө. Энэ үеэр радио, телевиз, фото, цахим сэтгүүл зүйн салбарын нийгмийн хариуцлагаа биелүүлж, олны таашаалд хүрсэн уран бүтээл туурвисан шилдэг сэтгүүлчдийг шалгаруулдаг бөгөөд энэ жил шилдэг 21-ийг шалгаруулж, автомашин, “Сваровски” брэндийн болор үзгийн эздээр тодруулжээ.

Read More

Зураач Ц. Амаржаргал “Цэцгэн Урлан” нэртэй анхны бие даасан үзэсгэлэнгээ олны хүртээл болгохоор зэхэж байна. Цэндбаатарын Амаржаргал нь 2010 онд Дүрслэх Урлагийн Дээд Сургуулийг Монголын Урчуудын Эвлэлийн Хорооны нэрэмжит шагналт зураач Ц. Нарангэрэл багшийн урланд суралцан төгссөн юм. Курсын болон дипломын ажлуудаа өөрийн хамгийн дуртай наранцэцгээр хийж байсан бөгөөд одоог хүртэл цэцгээ тасралтгүй зурсаар энэ багахаан туршлагаараа анхны үзэсгэлэнгээ гаргах гэж байна.

Read More

Хүннүгээс эхлээд Чингис хааны нэгтгэсэн эзэнт улс, тусгаар тогтнолоо хамгаалсан Гапдан бошигтын тэмцэл, Занабазар, Богд хаан, ардын хувьсгал, социализм, ардчилал гээд монголчуудын өнөөг хүртэл туулж ирсэн төрийн түүхийг харуулсан “Монгол төрийн товчоон” баримтад кино энэ сарын сүүлчээр Төрийн түүхийн музейд нээлтээ хийх ажээ. “Big line film” студийн бүтээж буй уг киноны ерөнхий найруулагчаар З.Батболд хэмээх авъяаслаг найруулагч ажиллаж байгаа бөгөөд үзэгчид түүнийг “Бурхан өршөө”, “Гоёлын даашинз” тэргүүтэй киногоор нь сайн мэдэх билээ. Ийнхүү баримтат кинонд анх удаагаа хүч үзэж буй бөгөөд хорин минут үргэлжлэх тус киноны зургийг Сүхбаатарын талбай, Богд хааны ордон музей, Сонгинохайрхан уулын урд хормойд авчээ.

Read More

СУИС-ийн Хөгжмийн урлагийн сургуулийн Сонгодог хөгжмийн тэнхимийн эрхлэгч,Төгөлдөр хуурч Цэндоржийн Энхтөр шавь А.Энх-Амгалантай хамтран “Piano duo” буюу “Төгөлдөр хуурын хослол” тоглолтоо ирэх сарын 9-нд ДБЭТ-т тавих гэж байна. ДБЭТ-ын симфони найрал хөгжмийн удирдаач Н.Туулайхүүгийн удирдах уг тоглолтод Моцарт, Шуберт, Шопен, Рахманинов, Пулёнк нарын хөгжмийн зохиолчийн бүтээлээс тоглоно. Тоглолтыг “Mongolian classic education partners” компани зохион байгуулж буй бөгөөд тасалбар 20-30 мянган төгрөгийн үнэтэй.

Read More

Холливудын алдартнууд, дэлхий дахинаа нэр алдар нь түгсэн олны анхааралд байдаг хүмүүсийг тойрсон элдэв шар мэдээ их гардаг. Харин энэ оны хамгийн их шуугиан тариад авсан шар мэдээнүүдийг нэгтгэн хүргэж байна.

Read More

“Вox office”-ийн өнгөрөгч долоо хоногийн шилдгээр найруулагч Питер Жексоны “Hobbit” кино шалгарсан байна. Энэ сарын 13-нд нээлтээ хийснээс хойш уг кино хоёр дахь долоо хоногтоо ийнхүү “Вox office”-т орлогоороо тэргүүлж буй юм. Өнгөрсөн долоо хоногийн байдлаар 22.6 сая евро буюу 36.7 сая.ам долларын орлого олсон аж. Тус кино хоёрдахь долоо хоногтоо дахин орлогоороо тэргүүлсэн ч 84.8 сая ам.долларын орлого олсон эхний долоо хоногийн амжилтаа эвдэж чадаагүй байна.

Read More