Дэлхийн хамгийн сайхан хүүхнүүдийн нэг Моника Белуччи 1964 оны 9 сарын 30-нд Италид төрсөн. Моника Белуччи Италийн Умбрия мужийн Читта ди Кастелло хэмээх жижиг хотод эгэл жирийн ажилчны гэр бүлд төрсөн. Тэгвэл тухайн үед тэрхүү бөглүү газар ирээдүйн дэлхийн кино ертөнцийн хамгийн тачаангүй, дур булаам эмэгтэй өсөн торниж байгааг тухайн үед хэн мэдэх билээ. Моника багаасаа маш хэрсүү зан чанартай охин байсан бөгөөд мөнгө төгрөг, элдэв дэгжин ганган хувцас хунар гэж гэрийнхнийгээ зовоогоод байдаггүй байсан гэж хожим нь нь эцэг эхнь дурссан байдаг. Ингээд дунд сургуулиа амжилттай төгссөн тэрээр Перужигийн хуулийн сургуульд элсэн оржээ, гэвч гэрийнхнийх нь мөнгө хүрэлцэхгүй байсан тул Моника хичээлийнхээ зав зайгаар нууцаар загвар өмсөж мөнгө олохоор шийдэн 1988 онд Миланд байрлах Италийн загварын институтид иржээ.Ингэж түүний гайхалтай нэр алдарт хүрэх амьдрал нь эхэлжээ.
Зохиогч: Урлаг
Нэгэн үе залуусын зүрх сэтгэлийг эзэмдэж хайрын дуучин хэмээгдэж явсан дуучин Сэрчмаа өөрийнхөө амьдралаас сэдэвлэн бүтээсэн киногоо тун удахгүй үзэгчдийн хүртээл болгох гэж байгаа гэнэ. Тэрээр уран бүтээлч, олны танил хүний хувьд сайн, муу хэл аманд байнга л өртөж явдаг нэгэн. Ялангуяа урд хөршийн өвөрлөгч эртэй дэр нэгтгэснээр залуусын хэл, амны гол бай нь болж байсан гэхэд болно. Удалгүй Сэрчмаа хүүхэдтэй болж нөхрөөсөө салан эх нутагтаа эргэн ирсэн тухай хэвлэл мэдээллээр цацагдаж дуучин бүсгүй маань нэг хэсэг бяцхан охинтойгоо шар мэдээний гол дүр болж байсан. Энэ бүх эрээнтэй, бараантай амьдралынхаа үнэн зөвийг өгүүлсэн кино бүтээл хийж байгаа гэнэ.
Холливуудын оддын найдвартай ар тал байж амьдралынх нь эрээн бараан бүх л зүйлд хамтдаа байдаг тэдний эцэг эхчүүдийг та бүхэндээ танилцуулж байна.
Дуучин BX-ын шинэ уран бүтээл “НЭГД”
Монголын рок попын шилдгүүдийн нэг Харанга хамтлагийн дуучин Х.Лхагвасүрэн монголын сонгодог урлагийн нэрийн хуудас болж яваа МУГЖ Г.Ариунбаатар нар хамтран нэгэн шинэ уран бүтээл туурвиснаа сонсогч түмнээ өргөн барьжээ. Тэрээр Булган нутгийнхны шүтээн болсон “Хөгнө хан” уулын тухай яруу найрагч Х.Соёмбо, ая зохиогч Г.Энхбаяр нарын бүтээсэн энэхүү гайхалтай дууг ийнхүү хоёр дуучин маань хамтран дуулжээ.
“Радио Телевизийн Академи”-аас санаачлан, “Монголын Сэтгүүлчдийн Эвлэл”, “Мэдээллийн Сайтуудын Ассосиаци” нар хамтран зохион байгуулж буй “Болор үзэг” хүндэтгэлийн цэнгүүн 2012-ын хүрээнд монголын хэвлэл мэдээллийн салбарт ажиллаж байгаа нийт уран бүтээлчдийн шилдэг бүтээл шалгаруулах уралдааныг зарлаж байгаа билээ. Ийнхүү шилдэг бүтээл шалгаруулах “Болор үзэг” хүндэтгэлийн цэнгүүн 2012-ын журмыг танилцуулъя.
Дэлхийн хөгжмийн ертөнцийн шилдгүүдийг тодруулдаг Грэммийн шагнал гардуулах ёслолын 55 дахь удаагийн нэр дэвшигчдийг өчигдөр Америкийн Теннесси мужийн нийслэл Нэшвилд болсон тоглолтын үеэр эцсийн байдлаар танилцуулжээ. Тэрээр дэлхийн сая сая хөгжим сонирхогчдын хүсэн хүлээдэг тус наадмын шилдэгт өрсөлдөх нэр дэвшигчдийг танилцуулах хүндтэй үүрэг залуу дуучин Тейлор Свипт, LL Cool J нарт наадмыг зохион байгуулагчдын зүгээс оногдсон байна.
Тэртээ 1937 онд БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн 45-р тоот тушаалаар “Уран сайхны сургууль” нэртэйгээр байгуулагдсан Хөгжим бүжгийн коллежийн 75 жилийн ой энэ онд тохиож буй. Энэ хүрээнд коллежид шинэ өргөтгөл барихын зэрэгцээ хөгжмийн консерватори болгох тухай саналыг эрх баригчдад хүргүүлж, хэлэлцүүлэхэд нааштай хариу өгсөн ч тодорхой шийдэлд хараахан хүрээгүй байна. Юутай ч ХБК ойн хүрээнд энэ сарын 8-12-ны хооронд багш, сурагчдын цуврал тоглолтоо зохион байгуулахаар болжээ.
1990-ээд онд дэлхийн поп ертөнцөд ноёрхож байсан алдарт “Michael Learns to Rock” хамтлаг өнөөдөр 14 цаг 30 минутанд манай эх оронд хүрэлцэн ирнэ. Азийн орнуудаар хийх аялан тоглолтоо ийнхүү Монгол Улсаас эхлүүлж буй дэлхийн хэмжээний одод маань онгоцноос буугаад шууд “Bly Sky” зочид буудалд очиж байрлаад хэсэг хугацааны дараа 18 цагаас “Bly Sky”-ын Даймондод зөвхөн хэвлэл мэдээллийн хэрэгсэлүүдэд төдийгүй, үнэнч шүтэн бишрэгч фенүүдтэйгээ уулзаж, зургаа авхуулах юм.
АЖ О.Долгорын фейсбүүкийн зурагнуудаас…