Хоёр ч хөөрхөн хүүхдийн ээж болж, урлагийн тайзнаас түр хөндийрсөн дуучин Х.Отгоо эргэн иржээ. Монголын амьд хөгжмийн ертөнцийн анхны бүсгүйчүүдийн нэг тэрбээр “Диваажин” хэмээх шинэ дуутайгаа фенүүдтэйгээ уулзаж байна
Зохиогч: Урлаг
Тогдгор хэмээн ард түмэндээ хайрлан хүндлэгддэг МУГЖ Д.Галсантогтохыг хөгжөөн наргиатай ахмад уран бүтээлч гэдэгтэй хэн ч маргахгүй бизээ. Гэвч тэрбээр цог зальтай жавхаалаг байдлаараа залуусаас огт дутахгүй гэдгээ харуулсан сурагтай.
Эзэн Чингис хааны мэндэлсний 850 жилийн түүхэн ойг тохиолдуулан Монгол Улсаас АНУ-ын Сан Франциско хотод суугаа Ерөнхий консулын газар Сан Франциско орчмын Монголчуудын холбоо болон Оакланд хотын хүүхдийн “Гэр” төвтэй хамтран АНУ-д амьдарч буй монголчуудын урлаг, спортын өдөрлөгийг энэ 2012 оны 11 дүгээр сарын 17-нд АНУ-ын Оакланд хотод амжилттай зохион байгуулжээ.
Миранда Керрын хэв маяг
“Ярилцъя” өнөөдөр та бүхэнтэй цэл залуу, шив шинэхэн нэгэн залуу бүсгүйг уулзуулахаар урилаа. Түүний нэрийг Дэлгэрмөрөн гэдэг. Дэлгэрмөрөн та бүхний интернэт дэх сайн анд “Zaluu.com” сайтын захирал юм. Одоогоос 20-иод хоногийн өмнө тус сайтыг хаасан гэх мэдээ түгж, кибер ертөнцийн хил хязгааргүй даяарчлагдсан мэдээллийн орон зай дахь тэдний уншигчдын бухимдлыг төрүүлсэн. Гэвч манай салбарынхан буюу өөрийнхөн маань эл явдалд гайхаш төрмөөр хөндий хандсан нь миний анхаарлыг татаж, улмаар түүнийг олж уулзах сонирхол төрсөн юм. Сэтгүүлзүйн салбар хэнийг ч өхөөрддөггүй хийгээд “Чи залуу юм даа” гэсэн нялуун хайраар энхрийлдэггүй. Тэрийг нь мэддэг учраас тал талаасаа хавчиж шахуулан, унаж босч, өргөстэй бутан дундуур туулай шиг дэгдэж яваа түүнийг “Зочин”-оор сонгохоор шийдсэн. Танилц, миний шинэ зочин, бяцхан хатагтай Дэлгэрмөрөн.
Олон Улсын Циркийн Дөрөвдүгээр Фестиваль энэ оны 11 дүгээр сарын 15-наас 21-ний өдрүүдэд БНСВУ-ын Ханой хотноо болж, Орос, Украин, Куба, Лаос, Монгол, Камбож, Франц, АНУ, Грек, Вьетнамын нийт 185 жүжигчид оролцож 5 төрөлд авьяас чадвараа сорьжээ.
Монголын сонгодог урлагийн гайхам сайхныг мэдрүүлхээр ирэх сарын нэгэнд “Тусгаар тогтнолын ордны тайзнаа манай улсын нэрийн хуудас болсон уран бүтээлчид хамтран тоглох нээ. Учир нь Оросын нэрт хөгжмийн зохиолч М.И.Глинкийн нэрэмжит олон улсын дуурийн дуулаачдын тэмцээний тэргүүн байрын шагналыг эх орондоо авчирсан Цагдаагийн “Сүлд” чуулгын гоцлол дуучин МУГЖ Г.Ариунбаатар “Монгол сонгодог” хэмээх урлагийн төслийг санаачлан хэрэгжүүлж эхлэн анхны концертийг ийнхүү хийх гэж буй юм.
Сайн уран бүтээл гарахад сайн баг чухал гэдэг. Тэр ч үүднээс Төрийн соёрхолт, дуучин Д.Болд “Монгол поп-2” цомгийнхоо бэлтгэл ажил болон клипний зураг авалтаа “Hero” энтертайнмантад даатгаж байгаа аж. Учир нь дүрс бичлэгийн чиглэлээр номер нэг гэгддэг тус студийн захирал Б.Баатартай олон ажил хамтран уран бүтээл хийж буй. Тиймээс Д.Болд “Монгол поп-2” цомгийнхоо дууг дүрсжүүлэхдээ тус студийг сонгож байгаа аж.
Дуучин Эми Уайнхаус агсны дурсгалыг хүндэтгэн, Лондон хотод хөшөө барихаар төлөвлөж байна. Амьд ахуйдаа шуугиан тарьдаг байсан дуучин бүсгүйг хорвоог орхисонд шүтэн бишрэгчид дурссаар байгаа юм. Дурсгалын хөшөөг эхлээд дуучны гэрийн дэргэд байрлуулах саналтай байсан ч дуучны эцэг эх зөвшөөрөөгүй аж.
ССАЖЯ, Соёл урлагийн их сургууль, ЮНЕСКО-гийн Бээжин дэх Төлөөлөгчийн газар, ЮНЕСКО-гийн Монголын үндэсний комисс, БШУЯ, Олон Улсын Монгол судлалын холбоо, МУЗ хамтран “Соёл ба хөгжил” чуулганыг ирэх сарын 12-14-нд Улаанбаатар хотноо зохиох гэж буй. Энэхүү үйл ажиллагааг санаачлан, хэрэгжүүлэгч СУИС-ийн захирал, доктор Э.Сонинтогостой чуулганы талаар ярилцсан юм.
