Дуучин Эми Уайнхаус агсны дурсгалыг хүндэтгэн, Лондон хотод хөшөө барихаар төлөвлөж байна. Амьд ахуйдаа шуугиан тарьдаг байсан дуучин бүсгүйг хорвоог орхисонд шүтэн бишрэгчид дурссаар байгаа юм. Дурсгалын хөшөөг эхлээд дуучны гэрийн дэргэд байрлуулах саналтай байсан ч дуучны эцэг эх зөвшөөрөөгүй аж.
Зохиогч: Урлаг
ССАЖЯ, Соёл урлагийн их сургууль, ЮНЕСКО-гийн Бээжин дэх Төлөөлөгчийн газар, ЮНЕСКО-гийн Монголын үндэсний комисс, БШУЯ, Олон Улсын Монгол судлалын холбоо, МУЗ хамтран “Соёл ба хөгжил” чуулганыг ирэх сарын 12-14-нд Улаанбаатар хотноо зохиох гэж буй. Энэхүү үйл ажиллагааг санаачлан, хэрэгжүүлэгч СУИС-ийн захирал, доктор Э.Сонинтогостой чуулганы талаар ярилцсан юм.
Найруулагч Билл Кондоны бүтээл, цус сорогч, хүн чононуудын тухай өгүүлэх “The Twilight Saga: Breaking Dawn – Part 2” box office-ын шилдгүүдийг тэргүүлж эхэллээ. Энэ сарын 16-нд нээлтээ хийсэн тус кино өнгөрөгч долоо хоногт 64 сая ам.долларын орлого олжээ. Харин хоёрдугаар байрт 51 сая ам.долларын орлогоор “Skyfall” бичигдсэн бол гуравт “Lincoln” шалгарчээ.
Туурга тусгаар монгол улсын эрх чөлөөт иргэн таньд Монгол Улс тунхагласны 88-н жилийн ойн баярын мэнд хүргье. Тэртээх 1924 онд Тусгаар тогтнолоо зарлаж, дэлхийд бvртгэгдсэнээс хойш монголчууд бие даасан тусгаар улс болсноо албан ёсоор тэмдэглэж ирсэн билээ.
Уншигчдын гарт очоод хоёр сар гаруйхны хугацаа болоход “bestseller”-ын уран зохиолын төрөлд тэргүүлээд буй Айн Рэндийн “Бид амьд хүмүүс” романы талаар Айн Рэндийн “Капитализмыг өмөөрөх нь” (УБ-2005), “Атлантын нуруу тэнийв” (УБ-2010) номын орчуулагчаар ажилласан Ж.Нэргүйтэй ярилцлаа.
Монголын Уран зургийн галерейн сан хөмрөгт дүрслэх урлагийн шилдэг бүтээлийг худалдан авах зорилготой шилдэг уран бүтээлийн үзэсгэлэнг жил бүр зохион байгуулдаг юм.
Номын их уншигч нартаа “Интер ном” номын их дэлгүүртэй хамтран өнгөрсөн долоо хоногийн “bestseller” номуудыг танилцуулъя. Уран зохиолын bestseller-ыг Айн Рэндийн “Бид амьд хүмүүс” роман тэргүүлж, “Луун шивээст охин”, “Ногоон нүдэн лам” романууд удаалжээ. Энэ удаад уран зохиолын төрөлд Монголын зохиолчдын эрхлэн гаргасан бүтээлүүд борлуултаараа тэргүүлэн шилдэгт жагсчээ.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнөөдөр Төрийн соёрхол хүртээх тухай зарлиг гарган гарамгай бүтээлүүдээрээ дэлхийн утга зохиолын санд дорнын сэтгэлгээ, сонгодог бичгийн хэл найруулгаар сувдан сондор адил үгсийн цоморлиг нээж, үндэсний яруу найргийг хөгжүүлэхэд жинтэй хувь нэмэр оруулсан Цогдоржийн Бавуудорж, Математикийн шинжлэх ухааны тооцон бодох математик, оновчлолын онолын салбарт шинэ чиглэл, хандлагыг үүсгэн хөгжүүлсэн “Ньютон төрлийн аргууд, хэрэглээ”, “Парето оновчлол, тоглоомын онол ба тэнцвэрийн онол”, “Тооцон бодох физикийн шинэ аргууд, хэрэглээ” болон “Квазигүдгэр программчлал, түүний хэрэглээ” хэмээх цогц бүтээл туурвин, дэлхий дахинд оюуны өндөр өглөг өргөж, эх орныхоо нэрийг дуурсгасан Тугалын Жанлав, Рэнцэнгийн Энхбат, Чинчулууны Алтаннар, Очбадрахын Чулуунбаатар нарт 2012 оны Төрийн соёрхол хүртээж, баяр хүргэлээ.
“Sweetymotion” цагийн дөрвөлийн нэг, дуучин Ч.Солонго хамтлагийнхаа 15 насны төрсөн өдрөөр Соёлын тэргүүний ажилтан цол, тэмдгээр энгэр мялаав. Өнгөрөгч баасан, бямба гаригт “АСА” циркт төрсөн өдрийн баяраа анх удаа фенүүдтэйгээ тэмдэглэсэн “Sweetymotion”-ы сюрпризийн нэг нь хамтлагийн экс-гишүүн Ч.Солонго байсан. Харин Солонгоод барьсан сюрприз нь СТА хэмээх хүндэтгэл байлаа.
“Монгол сонгодог” хэмээх урлагийн төслийг санаачлан анхны бие даасан талархлын тоглолтоо монголын нэрт хөгжмийн зохиолч Ардын жүжигчин, Төрийн хошой шагналт Н.Жанцанноровын сонгодог бүтээлүүдээс түүвэрлэн үзэгч түмнээ толилуулах гэж буй МУГЖ Г.Ариунбаатар “Хань минь дээ” дууны клипийг та бүхэндээ хүргэж байна.
