Зохиогч: Урлаг

“Нюанс” хамтлагийнхан энэ жилийг хойд хөршид өнгөрөөсөн гэхэд хилсдэхгүй. Тэд өмнө нь СССР-ийн Ардын жүжигчин, Буриадын АЖ К.И.Базарсадаевын Соёлын фондны урилга болоод Улаан-Үд хотын үзэгчдийн хүсэлтээр чамгүй олон тоглолт хийсэн юм.

Read More

“Алтан бөмбөрцөг”-ийн найман удаагийн шагналт, нэрт жүжигчин Леонардо Ди Каприо 2013 онд нээлтээ хийх “Wolf of Wall Street” киноны зураг авалтаа Нью-Йоркод хийж байгаа. Тэрээр шинэ уран бүтээлийнхээ зураг авалтын хажуугаар өөрийн цуглуулга дахь урлагийн ховор бүтээлээ худалдаалахаар өчигдөр “Christie”s Auction House”-ийн урлагийн үнэт эдлэлийн дуудлага худалдаанд оролцох болсноо мэдэгджээ.

Read More

“Урланд өрнүүлсэн яриа” булангийнхаа анхны зочноор загвар зохион бүтээгч Үржнээгийн Юмжирыг урилаа. Уран бүтээлч гэр бүлээс гаралтай энэ авъяаслаг, хөдөлмөрч бүсгүйтэй ярилцахад түүнээс уран бүтээлийн их эрч хүч мэдрэгдэж байсан юм.

Read More

Төрийн ордонд байрлах Төрийн түүхийн музейд “Монгол үндэстэн” бэлэг дурсгалын дэлгүүр өнөөдөр нээлтээ хийлээ.Шинэчлэлийн Засгийн газраас өнгөрөгч 8 дугаар сарын 26-ны өдөр Төрийн ордныг иргэдэд нээлттэй болгосноос хойш өнөөдрийг хүртэл гадаад, дотоодын 90 гаруй мянган хүн эзэн Чингис хааны хөшөө, Есөн хөлт цагаан туганд хүндэтгэл үзүүлж, Төрийн түүхийн музейд зочлон монгол төрийн түүх, хэл соёлын нандин уламжлалтай танилцжээ.

Read More

Тайванийн Тайбэй хотод өнгөрсөн бямба гаригт “Golden Horse” буюу “Алтан морь” олон улсын кино наадам шилдгүүдээ тодруулжээ. Уг наадам нь Тайвань, Малайз, Сингапур, Хятад, Хонконг, Макао гэх мэт Азийн орнууд оролцдог томоохон хэмжээний кино наадам юм.

Read More

Хүн бүхний багшаа, хүндэт Ленин багшаа гэж Монголын бүх хүүхдүүд дуулдаг тэр цаг үед түүн лугаа нэгэн багш бидэнд байсан нь Монгол Улсын ардын зураач, Төрийн соёрхолт Д.Амгалан багш минь байлаа. Зураач болох хүсэлдээ хөтлөгдөн, зургийн талаар ёстой юугаа ч мэдэхгүй амьтад багшийн гар дээр очицгоодог байсан. Зав зай л гарвал гадаа гараад тоглочихдог, бүр зуны хээрийн дадлагаар Тэрэлжийн Горхид очоод байхдаа ч хоорондоо байлдаж тоглоод хад сүлжиж хашгирч гүйлдэхэд бидний дуу уул хаданд цуурайтан аль хэдийнэ уулын бэлд судалбар хийн суугаа багшийн чихэнд хүрчихдэгсэн.

Read More

Их Британийн нэрт рок хамтлаг “Rolling Stones” өчигдөр буюу ням гаригийн орой өөрсдийн 50 жилийн ойдоо зориулсан тоглолтоо Лондоны “O2 Arena”-д хийжээ. Дэлхий даяар дуу хөгжим сонирхогч олон мянган шүтэн бишрэгчтэй уг хамтлаг 2007 оноос хойш анх удаа “O2 Arena”-гийн тайзан дээр фэнүүдтэйгээ уулзаж байгаа нь энэ юм. Тэд 50 жилийн ойдоо зориулсан энэхүү тоглолтдоо олон мянган фэнүүдээ гайхашруулсан хит дуунуудаараа бэлэг барьж, Лондон хотын үзэгчид нэгэн оройг эрч хүч, догдол дүүрэн өнгөрүүлжээ.

Read More

МЗХ-ноос залуучуудыг өөрсдийнх нь оролцоотойгоор хөгжүүлэх зорилгоор Монгол улсын хэмжээнд 18-н залуучуудын мэргэжлийн хороодыг байгуулж эхэлсэн билээ. Энэхүү ажлын хүрээнд “Залуучуудын соёл урлагийн хороо”-г байгуулах хурал 11-р сарын 13-нд болж өнгөрсөн юм.
“Залуучуудын соёл урлагийн хороо”-ны даргаар “TV cocktail” хамтлагийн жүжигчин Б.Цолмонбаяр сонгогдсон бөгөөд дэд даргаар Х-Түц хамтлагийн жүжигчин Т.Бархүү сонгогдлоо.

Read More

Ардын жүжигчин Д.Чимэд-Осорын 100 жилийн ой энэ жил тохиож байгаа билээ. Түүний 100 насны ойг ирэх сард тэмдэглэх шийдвэрийг Засгийн хуралдаанаас гаргажээ. Ойг тэмдэглэн өнгөрүүлэх, зохион байгуулах ажлын комиссын бүрэлдэхүүн зохион байгуулах арга хэмжээний төлөвлөгөөг баталж, батлагдсан төсөвт багтаан зохион байгуулахыг ССАЖ –ын сайд Ц.Оюунгэрэлд даалгажээ.

Read More