Сонгодог урлаг тэр дундаа дуурийн урлагийг хөгжүүлэх их үйлст хувь нэмэр оруулж, мэргэжлийн дуулаачдын урын сангийн баяжилтыг аривжуулж, уран чадварыг нэмэгдүүлж, шинэ залуу чадварлаг дуучдыг олон улсын түвшинд гаргах зорилгоор зохион байгуулагдсан Хөдөлмөрийн баатар, ардын жүжигчин Ц.Пүрэвдоржийн нэрэмжит ари, романс дуулаачдын улсын IV уралдааны эцсийн шалгаруулалт өнгөрсөн баасан гаригт болж өнгөрлөө.
Зохиогч: Урлаг
Яруу найргийн шилдгийг шалгаруулдаг “Болор цом” наадмын бүртгэл өнөөдрөөс албан ёсоор эхлэж байна. 1983 оноос тасралтгүй зохион байгуулж буй тус наадам энэ жил 30 насны босго алхаж буй. Өнгөрсөн жил Архангайд, түүний өмнө Дархан-Уул аймагт зохион байгуулсан “Болор цом” энэ жил Улаанбаатар хотноо болох ажээ. Дашрамд сануулахад, өнгөрсөн жилийн “Болор цом” наадамд яруу найрагч Д.Болдхуяг “Монгол хэл” шүлгээрээ цомын эзнээр тодорч байв. Түүний “Монгол хэл” шүлгийг сонирхуулж байна.
Дуу хууранд дуртай дуучин монгол ард түмэндээ монголын сонгодог урлагийн гайхам сайхныг мэдрүүлсэн ”Монгол сонгодог” талархлын концерт өнгөрсөн арванхоёрдугаар сарын 1-нд “Тусгаар тогтнолын ордны концертын их танхимын тайзнаа уран бүтээлчдийн хязгааргүй мэдрэмж, үзэгч олны хэмжээлшгүй их баяр бахдлын дор болж өнгөрлөө.
Монголын сонгодог урлагийн нэгэн төлөөлөл болсон УДБЭТ-ын гоцлол дуучин Ө.Уянга “Grand Opera” төслөө үргэлжлүүлж байна. Түүний нэрийн хуудас, имиж болсон уран бүтээлүүд “Grand Opera” нэрийн дор үзэгчидтэй “уулзаж” буй билээ.
Дэлхийн сонгодог урлагийн түүхийн хуудаснаа Монголын сонгодог уран бүтээлч хэмээн цоллуулж, эх орныхоо нэрийг дэлхийн театрын тайзнаа мандуулж Оросын нэрт хөгжмийн зохиолч М.И.Глинкийн нэрэмжит олон улсын дуурийн дуулаачдын тэмцээний тэргүүн байрын шагналыг эх орондоо авчирсан Цагдаагийн “Сүлд” чуулгын гоцлол дуучин МУГЖ Г.Ариунбаатар “Монгол сонгодог” хэмээх урлагийн төслийг санаачлан хэрэгжүүлж эхэлсэн билээ.
Реппер Н.Цэцэнбилэг буюу Цэцээ “АСА” циркт энэ сарын 30-нд “Нийслэл хүү” анхны бие даасан тоглолтоо хийхээр товоо зарлаад байгаа юм. Нийслэлийн залууст зориулсан Монгол хип хоп үдшийг доргиохоор түүний хамт “Vanquish”, реппер Гантулга, дуучин BX, бүжгийн “Бэрд” хамтлаг, DJ Chin, “Punk&Rap” зэрэг хамтлаг дуучид тайзнаа гарах нь
Bold feat RokitBay “Үүлэн домог” дууны клип
“Монгол поп” хэмээх урсгалыг санаачлан хэрэгжүүлж мянга мянган залуусыг эх орон, үүх түүх, язгуур урлаг, Монгол бүхнээрээ омогших хүслийг нь бадрааж байдаг Төрийн соёрхолт дуучин Д.Болдын “Монгол поп-2” цомгийн анхны бүтээл “Үүлэн домог” дууны клип бэлэн болсон байна. Энэхүү дуу түүний 10 дахь бие даасан цомгийн эхлэл болж буйгаараа онцлог. Үргэлж шинийг санаачилж, сонсогч фэнүүдээ гайхашруулдаг түүний “Үүлэн домог” дуу нь монгол поп урсгалыг хип хоп урлагтай хослуулснаараа бусад уран бүтээлээс ялгарч чадлаа.
Монголын загварын ертөнцийн гоё сайхныг үзэгч, үйлчлүүлэгчдэд мэдрүүлж байдаг өндөр зэрэглэлийн “Cashmere Workshop” шоу өнөөдөр болох гэж байна. Үйлчлүүлэгч, хэрэглэгчиддээ шинэ жилийн бэлэг болгон жил бүр уламжлал болгон шинэ загвараа танилцуулдаг тус брэнд тансаг зэрэглэлийн ноолууран даашинзаараа алдартай. Тэд 2013 оны шинэ загварын дээжисээ ийнхүү өнөөдөр болох загварын шоугаараа танилцуулах ажээ.
Монгол телевизийн “Нээлттэй ярилцлаг” нэвтрүүлэгт дээхэн үед Ардын жүжигчин, Төрийн хошой шагналт Нацагийн Жанцанноров орсон бөгөөд үнэхээр чинь сэтгэлээсээ ярилцсан нэвтрүүлгийг дахин хүргэж байна.