“Монгол поп” хэмээх урсгалыг санаачлан хэрэгжүүлж мянга мянган залуусыг эх орон, үүх түүх, язгуур урлаг, Монгол бүхнээрээ омогших хүслийг нь бадрааж байдаг Төрийн соёрхолт дуучин Д.Болдын “Монгол поп-2” цомгийн анхны бүтээл “Үүлэн домог” дууны клип бэлэн болсон байна. Энэхүү дуу түүний 10 дахь бие даасан цомгийн эхлэл болж буйгаараа онцлог. Үргэлж шинийг санаачилж, сонсогч фэнүүдээ гайхашруулдаг түүний “Үүлэн домог” дуу нь монгол поп урсгалыг хип хоп урлагтай хослуулснаараа бусад уран бүтээлээс ялгарч чадлаа.
Зохиогч: Урлаг
Монголын загварын ертөнцийн гоё сайхныг үзэгч, үйлчлүүлэгчдэд мэдрүүлж байдаг өндөр зэрэглэлийн “Cashmere Workshop” шоу өнөөдөр болох гэж байна. Үйлчлүүлэгч, хэрэглэгчиддээ шинэ жилийн бэлэг болгон жил бүр уламжлал болгон шинэ загвараа танилцуулдаг тус брэнд тансаг зэрэглэлийн ноолууран даашинзаараа алдартай. Тэд 2013 оны шинэ загварын дээжисээ ийнхүү өнөөдөр болох загварын шоугаараа танилцуулах ажээ.
Монгол телевизийн “Нээлттэй ярилцлаг” нэвтрүүлэгт дээхэн үед Ардын жүжигчин, Төрийн хошой шагналт Нацагийн Жанцанноров орсон бөгөөд үнэхээр чинь сэтгэлээсээ ярилцсан нэвтрүүлгийг дахин хүргэж байна.
Монгол орон түүхийн үнэт олдворын эх голомт болсон орон билээ. Үүнтэй холбоотойгоор Спорт, соёл урлаг, аялал жуулчлалын сайд Ц.Оюунгэрэл Төв аймгийн нутагт дэвсгэрт Богд уулын ойролцоо динозаврын томоохон музей байгуулахаар төлөвлөж байгаагаа орон нутгийн иргэдэд ярьсан юм.
Монголд мэргэжлийн уран бүтээлч бэлтгэж эхэлсэн Дүрслэх урлагийн дээд сургууль үүсэн байгуулагдсаны 68 жилийн ой онд тохиож байна. Ойн хүрээнд маргааш Зайсан дахь Веста Велла хотхонд байрлах “Цагаандариум” арт галерейд 16.00 цагт ДУДС-ийн залуу уран бүтээлч багш М.Ганзул, С.Ганзам, М.Чинбат, Ч.Эрдэнэбилэг, Б.Баярсайхан нарын хамтарсан “Бид” уран бүтээлийн үзэсгэлэн нээлтээ хийх гэж байна.
Монголын амьд хөгжмийн ертөнцөд өөрсдийн авъяас чадвар, хөдөлмөр бүтээлээрээ бусдаасаа ялгарч, цойлон гарч ирж чадаж буй “A Sound” хамтлагийнхан тун удахгүй Английн Лондон хотын зорих нь ээ. Саяхан бие даасан хоёр дахь тоглолтоо “Зуун наст” нэртэйгээр хийсэн тус хамтлагийнхан тус хотод ажиллаж, амьдарч, сурч байгаа монголчууддаа шинэ жилийн бэлэг болгон “Зуун наст” тоглолтоо хүргэхээр болсон байна.
Төгөлдөр хуурч “Ами” шинэ уран бүтээл Yesenia
Монголын утга зохиол, яруу найргийн оны шилдэг бүтээлүүдийг шалгаруулах “Алтан-Өд 2012” наадмын бүртгэл Монголын зохиолчдын эвлэлийн хороонд эхэллээ. Бүртгэлд яруу найраг, хүүрнэл зохиолын богино болон томоохон бүтээл, жүжиг, кино, хүүхдийн зохиол, утга зохиолын судлал шүүмж, утга зохиолын орчуулга, баримтат уран сайхны киноны зохиолыг тус тус шалгаруулах юм. Бүртгэл МЗЭ-ийн хороонд ирэх сарын 10-ныг хүртэл явагдана.
Эротик зураг Энэхvv буланг 18-аас дээш насны хvмvvсд зориулав!
Монголын сонгодог урлагийн гайхам сайхныг мэдрүүлхээр ирэх арванхоёрдугаар сарын 1-нд “Тусгаар тогтнолын ордны тайзнаа манай улсын нэрийн хуудас болсон уран бүтээлчид хамтран тоглох нээ. Учир нь Оросын нэрт хөгжмийн зохиолч М.И.Глинкийн нэрэмжит олон улсын дуурийн дуулаачдын тэмцээний тэргүүн байрын шагналыг эх орондоо авчирсан Цагдаагийн “Сүлд” чуулгын гоцлол дуучин МУГЖ Г.Ариунбаатар “Монгол сонгодог” хэмээх урлагийн төслийг санаачлан хэрэгжүүлж эхлэн анхны концертийг ийнхүү хийх гэж буй юм.
