Монголын Уран зургийн галерейн сан хөмрөгт дүрслэх урлагийн шилдэг бүтээлийг худалдан авах зорилготой шилдэг уран бүтээлийн үзэсгэлэнг жил бүр зохион байгуулдаг билээ. Энэ жилийн шилдэг бүтээл шалгаруулах үзэсгэлэн энэ сарын 22- 25-ныг хүртэл Уран зургийн галерейн үзэсгэлэнгийн танхимд болох гэж байна.
Зохиогч: Урлаг
Монголын кино урлаг дэлхийн тавцанд хэдийнээ гарсаны илрэл болж Францын алдарт кино найруулагч, Оскарын гурван удаагийн шагналт Жан Жак Анан манай улсад айлчлан ирсэн билээ. Тэрээр өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид бараалхсэн юм. Түүний хувьд Холливудын алдарт жүжигчин Брэд Питтийн тоглосон “Түвдэд өнгөрүүлсэн долоон жил” болон “Баавгай”, “Нууц Амраг”, “Мэргэн бууч Василий Заяцев” зэрэг уран бүтээлээрээ дэлхийн үзэгчдийг байлдан дагуулсан гайхалтай нэгэн юм.
Чарли Чаплиний гол имиж болсон таяг, бүрх малгайг өнгөрсөн ням гаригт Нью-Йоркт дуудлагаар худалджээ. Эдгээр зүйл 62.500 ам.доллараар зарагдсан байна.
Элдэв зураг
The Twilight Saga: Breaking Dawn – Part 2 нээлтийн үеээр Кристен Стюарт
Авъяас чадвараар цалгисан “Sweetymotion”-н ойн тоглолт боллоо
Хошин урлагийн “Х Түц” хамтлагийн жүжигчин Т.Бархүү төрийн албан хаагч болжээ. Тэрбээр Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, Соёл урлагийн хорооны дэд даргаар сонгогдсон байна. Тус хороо нь Монголын үндэсний уламжлалт болон орчин үеийн урлагийг хөгжүүлэх, дэлхий дахинд сурталчлах, соёлын биет болон биет бус өвийг өвлүүлэн уламжлуулах, соёлын ажилтны ур чадварыг дээшлүүлж зах зээлд өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх зорилтуудыг хэрэгжүүлэхээр гар сэтгэл нийлж урлаг, соёлын ариун гэгээлэг үйлсэд өөрсдийн эзэмшсэн мэдлэг мэргэжил, ажлын туршлага, бүхий л цаг хугацаагаа зориулан ажиллах зорилготой юм байна.
Хөгжмийн зохиолч Б.Магсаржавын тоглолт болж, энэ тоглолтод оролцсон дуучин С.Жавхлан тайзан дээр ийн Гавьяатын тэмдгээ уран бүтээлийн анддаа “бэлэглэжээ”.
Домогт “Битлз” хамтлагийн дуучин Пол Маккартни эхнэртээ зориулж романтик, хайрын сэдэвтэй дуу бичжээ. Өдгөө 60 насны босго алхаад байгаа Пол дууныхаа тухайд өнгөрсөн жилийн аравдугаар сард хуримаа хийсэн үзэсгэлэнт эхнэр Ненси Шевилдээ зориулж бичсэн хэмээсэн байна.
Манай рок попын амтат жимснүүд болох Киви хамтлагийхан тун удахгүй хийх гэж байгаа билээ. Тус хамтлагийнхан байнга л олны хараанд өртөж явдаг. Хамтлагийн дуучин Намуунааг рок попынхны хар сувд хэмээдэг. Хэвлэлийхэн түүний энэ эрлийз төрхийг нэгэн африк гаралтай улсаас олоод байгаа.
