Зохиогч: Урлаг

Ардын жүжигчин Д.Чимэд-Осорын 100 жилийн ой энэ жил тохиож байгаа билээ. Түүний 100 насны ойг ирэх сард тэмдэглэх шийдвэрийг Засгийн хуралдаанаас гаргажээ. Ойг тэмдэглэн өнгөрүүлэх, зохион байгуулах ажлын комиссын бүрэлдэхүүн зохион байгуулах арга хэмжээний төлөвлөгөөг баталж, батлагдсан төсөвт багтаан зохион байгуулахыг ССАЖ –ын сайд Ц.Оюунгэрэлд даалгажээ.

Read More

Үндэсний их найрал хөгжмийн 50 жилийн гала тоглолтыг үзэгчид тэсэн ядан хүлээж буй бизээ. Учир нь тэртээх 1962 оны 12 дугаар сарын 26-нд бүрэн хэмжээний хөтөлбөр боловсруулан бие даасан тоглолтоо бүтээж үндэсний хөгжмийн их найрлын шинэ цагийн түүхийн хуудсаа тоолсоор 50 дахь жилтэйгээ золгож буй юм. Тэрээр үндэсний найрал хөгжим түүхийн урт хугацаандаа хөгжмийн бүтэц төрөл зүйлд онцгой анхаарч, цаг үеээ соргогоор мэдэрч урын сангаа баяжуулж ирсээр монголын хөгжмийн урлагийн нэрт зүтгэлтнүүд, үе үеийн уран бүтээлчдийн хөдөлмөрийн үр шимээр ийнхүү 50 жилийг үджээ.

Read More

Монголын рок поп урлагийн охидын ууган хамтлаг “Sweetymotion” хамтлагийн 15-н жилийн ой энэ жил тохиож буй билээ. Тэд ойдоо зориулж олон арга хэмжээнүүд зохион байгуулсаар ирсэн бөгөөд ирэх арваннэгдүгээр сарын 23, 24-нд төрсөн өдрийн баяраа анх удаа фенүүдтэйгээ тэмдэглэхээр болсон билээ.

Read More

Өмнөд Солонгосын дуучин Psy-ийн дуу хөгжим сонирхогчдыг байлдан дагуулсан “Gangnam Style” дуу Youtube-ийн бүх цаг үеийн хамгийн олон үзэгч үзсэн видеогоор шалгарсныг олон улсын эх сурвалжууд онцолжээ. “Gangnam Style”-ийг өнгөрсөн долдугаар сараас хойш Youtube-ээр нийт 808 сая үзэгч үзсэн байна.

Read More

АНУ-ын кино, телевизийн нэрт жүжигчин CBS телевизийн “JR Ewing” олон ангит киноны од Ларри Хэгмэн 81 насандаа таалал төгссөн талаар түүний гэр бүлийхэн өчигдөр мэдэгдсэн байна. Ларри Хэгмэний гэр бүлийнхний эх сурвалжуудад мэдээлснээр Хэгмэн өнгөрсөн баасан гаригийн өглөө элэгний хорт хавдрын өвчнөө дийлэлгүй эмнэлэгт таалал төгсчээ.

Read More

Тэртээх 15 жилийн өмнө “Охид” хэмээх нэртэй хамтлагийг байгуулан монголын рок поп урлагт хөл тавьцгаасан хөгжим бүжгийн колежийн дөрвөн охид өөрсдийн авъяас чадвар, хүч хөдөлмөрөөрөө ялгарсаар өдгөө “Sweetymotion” хэмээх нэртэйгээр уран бүтээлээ туурвиж олон олон гайхалтай хит дуунуудыг бүтээж амьдруулан үзэгч сонсогч, түмнийгээ баярлуулсаар ирсэн билээ. Ийнхүү тэд ойн баяраа анх удаа фенүүдтэйгээ хамтдаа тэмдэглэж “Улсын цирк”-д үнэхээр гайхамшигтай, дахин давтагдашгүй оройг өнгөрүүлсэн юм.

Read More

Дэлхийн супер од Барбадосын гүнж дуучин Рианнагийн сүүлд гаргасан “Diamonds” сингл Billboard-ийн шилдэг 100 дууны жагсаалтыг тэргүүлж эхэлсэн байна. Энэ нь Billboard-ын жагсаалтын тэргүүнд бичигдсэн Рианнагийн 12 дахь дуу болж буй гэнэ. Түүнээс өмнө Мадонна, Майкл Жэксон, Мэрайя Кэри, Битлз нарын домогт уран бүтээлчид дээрх амжилтад хүрч байжээ.

Read More