Зохиогч: Урлаг

Үндэсний хувцасны уламжлал, шинэчлэлийг хослуулан танилцуулдаг “Торго 2012” загварын шоу энэ сарын 24-нд “Мишээл экспо”-д болох гэж байгаа билээ. Торго салоны дизайнер О.Болдын уран сэтгэмжит таван коллекцийн 100 гаруй хувцас танилцуулах тус шоунд топ моделиуд болон “Торго” салоны загвар өмсөгчид оролцох юм. Хоёр цаг гаруй үргэлжлэх загварын шоуны хөтөлбөрт үндэсний урлагийн тоглолт ч багтаж буй.

Read More

“People” сэтгүүл Холливудын жүжигчин Чаннин Татумыг 2012 оны хамгийн сайхан залуу хэмээн нэрлэснээс болж Нью Йорк дахь редакцийнхаа байрны харуул хамгаалалтыг чангатгахаас аргагүйд хүрчээ. Учир нь Холливудын царайлаг жүжигчин Райан Гослины галзуу шүтэн бишрэгчид түүнийг энэ алдрын титмийг хүртэх ёстой байсан хэмээн хилэгнэжээ.

Read More

Холливудаас загварын ертөнцөд урвасан Мэри Кэйт Олсеныг Францын ерөнхийлөгч байсан Николя Саркозигийн дүү Оливертой учир ургуулж эхлэхэд тэднийг зохицохгүй хос гэцгээж байжээ. Амрагийнхаа дэргэд охин шиг нь харагдах Мэри-Кэйт Олсен түүнээс 17 насаар дүү ч насны зөрүү, өндөр намын ялгаа тэдний дурлалд огтхон ч саад болдоггүй аж.

Read More

Mongolia-2010” тэмцээний “Дэд Мисс” шагнал, “Краса Бурятия-2010” олон улсын тэмцээний “Краса Байкала-2010” гранпри шагнал, “Goyol 2012” тэмцээний “Kerasys-н нэрэмжит Шилдэг загвар өмсөгч” шагналыг тус тус хүртэж өөрийн гоо үзэсгэлэн авьяас чадвараараа богино хугацаанд таниулж чадсан бүсгүй юм

Read More

Ард түмний хайр хүндэтгэлийг хүлээж олон сайхан уран бүтээлүүдээрээ бэлэг барьж ирсэн МУГЖ С.Жавхлан сүүлийн үед улс төрд оролцоод урлагаасаа жаахан хөндийрөөд байсан билээ. Тэгвэл өнөөдөр Хөгжмийн зохиолч Б.Магсаржавын “Хайранд мансуурсан аялгуу” тоглолтод оролцож ая дуугаа өргөсөн билээ. Тэрээр дуу хуурын ертөнцөөс багагүй хугацаанд хөндийрсөн гавьяат маань саяхан телевизийн нэгэн ярилцлагаар үзэгчдийг багагүй хөгжөөгөөд авчээ.

Read More

Холливудын сайхан бүсгүй Женнифер Энистон сүйт хархүү Жастин Терутай удахгүй хуримаа хийнэ. Тэрээр хуримандаа жүжигчин Брэд Питт эхнэр Анжелина Жологийн хамт урьсан байна. Жүжигчин бүсгүй өмнө нь /2000-2005 онд/ Брэд Питтэй гэрлэж байсан ч удалгүй хосууд салцгаасан билээ. Холливудын хосууд салсан ч тэд хоорондоо сайн харилцаатай байдаг ба Энистон урьд нь Брэд Питтийн ээжийг хуримандаа урьснаа мөн хэлж байсан аж. Харин Анжелина Жоли Энистонийг үнэлдэггүй бөгөөд хурц, ширүүн ааштай Энистоний энэ гэрлэлт удаан үргэлжлэхгүй гэжээ.

Read More

Сан-Франциско хотын эрх ба­риг­чид гудамж талбайгаар нүцгэн явахыг хориглох тухай хуулийн төслийг баталжээ. Тиймээс уг хуу­лийн дагуу олон нийтийн газар бэлэг эрхтэн, өгзөг зэрэг нууц эрхтнээ ил гаргасан этгээдийг торгохоор болж байна.

Read More

Холливудын хамгийн сайхан бүсгүй гэгддэг жүжигчин Скарлет Иохансон өнөөдөр 28 нас хүрч байна.
Нью-Йорк хотод төрж өссөн тэрбээр Дани гаралтай ажээ. Түүний эцэг чадварлаг уран барилгачин байв. Харин ээж нь гэртээ суун дөрвөн хүүхдээ өсгөжээ.

Read More

Монголд циркийн урлагийг үндэслэгч БНМАУ-ын гавьяат жүжигчин Ж.Раднаабазарын мэндэлсний 100 жилийн ой тохиож байна. Ойн хүрээнд олон арга хэмжээ зохион байгуулж буй бөгөөд өнөөдөр гэхэд түүний отгон охин Р.Нарантуяагийн аав, ээждээ зориулж бичсэн “Шарласан хуудаснаас амилах аавын минь дүр төрх” номын нээлт болох юм

Read More