Aрваннэгдүгээр сарын 21-ний өдөр алдарт жүжигчин Кейт Уинслет “Их Британийн эзэнт гүрний одон” гардан авлаа. Түүний кино урлагт оруулсан хувь нэмрийг нь ийнхүү үнэлжээ. Хүндэт одон гардуулах ёслол Букингемийн ордонд болсон бөгөөд хатан хаан өөрийн биеэр энэ одонг жүжигчний энгэрт зүүж өгсөн аж.
Зохиогч: Урлаг
Рэппер Nicki Minaj “Freedom” цомогтоо зориулан бүтээсэн шинэ клиптээ өөрийгөө Есүстэй харьцуулжээ. Гоо сайхны талаарх орчин үеийн ойлголтыг эвдэгч хэмээн өөрийгөө тунхагладаг энэ дуучин ширүүн ууртай төрх, этгээд зан ааш гаргадгаараа нэртэй нэгэн.
Одоогоос 19 сарын өмнө АНУ-ын тусгай албаныхны хөнөөсөн зартай алан хядагч Осама Бин Ладены тухай “Zero Dark Thirty” хэмээх кино ирэх арванхоёрдугаар сарын 19-нд АНУ-ын кино театруудаар гарах гэнэ. Бодит явдлаас сэдэвлэн энэхүү киног найруулагч Кэтрин Бигелоу олон сарын судалгаа, эрэл хайгуулын дүнд бүтээжээ. Киноны зохиолыг The Hurt Locker киноны зохиолоор Оскарын шагналын эзэн болсон Марк Боал бичиж, гол дүрд нь Жессика Честейн тоглосон байна. Зохиолч, найруулагч хоёр уг адал явдалт триллер киноны зураг авалт бүрийг судалж, алан хядагчийн бүгэж байсан байранд тэр өдөр яг юу болсныг харуулахыг зорьсон аж. Зураг авалтыг Бин Ладеныг олж устгасан Пакистаны Абботтобадад биш Йорданд…
“ТВ-5” телевизээс зохиодог “Ододтой бүжиглэе 3” шоу энэ сарын 23-наас буюу маргаашнаас эхлэн үдэш бүр 20.00 цагт үзэгчдэд хүрэх гэж байна.
Far Away хамтлагын 5 дахь дуу болох “Тэвчээр” дууны видео клип.
Алдарт гэрэл зурагчин Спенсер Туникийг бид хэзээнээ андахаа больсон бизээ. Олон мянган Нүцгэн хүмүүсийг нэг дор цугларуулан өөр өөр сонирхолтой газар, орчинд зургийг нь авдгаараа тэрээр алдартай нэгэн болсон билээ. Тэрээр 1986 оноос энэ санаага олон зургаа авч эхэлсэн ба тухайн үед хориотой ихээхэн шүүмжлэл өртдөг байсанаас төдийлөн хүмүүст бүтээлээ ил тод болгож чаддаггүй байсан ба 1992 оноос түүний бүтээлийг олон нийт урлаг талаас нь ойлгон хүлээж авдаг болсон байна. Тэсгим хүйтэн, халуун зун , даваа гүвээ гээд л түүний зураг авалтын орчин нь тун сонирхолтой. Сонирхуулахад түүний бүтээлд зургаа авахуулж мөнхөрхөөр олон мянган хүн түүнд хүсэлтээ илгээдэг болсон гэнэ. Ингээд түүний хамгийг сүүлд авсан бүтээлээс хүргэе.
Бадамцэцэг фото
Та бидний сайн мэдэх ‘’Take me to your heart’’ синглээрээ 2006 оны хамгийн их борлуулалттай дуунуудын жагсаалтыг тэргүүлсэн “Michael Learns to Rock” хамтлаг UB Паласын концертийн их танхимыг 2 өдөр доргиох нь ээ. 12 сарын 7, 8-ны үдэш 19.00 цагт Монголын фэнүүдтэйгээ уулзах тоглолтын тасалбар эрэлт ихтэй байгаа аж.
Жүжигчин Кристен Стюарт энэ оны зургадугаар сард нээлтээ хийсэн “Snow White and the Huntsman” буюу “Цасангоо ба анчин” кинонд Цасангоогийн дүрийг бүтээсэн. Тус киноны зураг авалтын үеэр Кристен Стюарт найруулагч Руберт Сандерстай амрагийн холбоо тогтоосноор томоохон дуулиан дэгдээж, найз залуу Роберт Паттинсоноос салсан билээ.
“Viva” хамтлага “Гаригаа ол” дууны клип
