Зохиогч: Урлаг

Мистер Бин гэдэг хошин шогийн дүр байхгүй болох нээ. Учир нь тус дүрийг бүтээгч хэн хүний хайрыг татсан жүжигчин Роуэн Аткинсон энэ дүрээ бүрмөсөн орхихоор шийдсэнээ албан ёсоор зарлажээ. Тэрээр драмын дүрүүд дээр ажиллахаар болсон хэмээжээ. 1990 онд телевизээр Мистер Бин гэдэг бүтэлгүй, бүлх залгисан сайн эр гарч эхэлсэн билээ. Хошин шогийн энэ цуврал кино таван жил үргэлжлээд дуусгавар болсон юм. Хүмүүс энэ дүрээр нь л Аткинсоныг хүлээж авдаг болсон.

Read More

“Жинхэнэ виртуоз, гайхамшиг, супер” гэхчилэн магтаалын сайхан үгсийг харамгүй хэлмээр тийм нэгэн үдшийг “American вallet theatre” буюу “Метрополитан” театрын гоцлооч Саша Радецки сонгодог урлагийг хүндлэн, биширдэг монгол үзэгчдэд мэдрүүллээ.

Read More

Жолооч нар маань өвөл болохоор л машинаа хөлдөөж царцаахгүй нь тулд “Дулаан граж эсвэл, Дулаан хучлагийг” сонгох хэрэгтэй болдог. Дулаан гражын хувьд үнэ өндөр байдаг болохоор жолооч нар маань ихэвчлэн дулаан хучлагийг сонгодог. Гэвч хучлагаа хулгайд алдах, эсвэл урагдаж цоорох, хөлдөж хугарах гэх мэт олон асуудлууд байдаг.

Read More

“Соёл ба хөгжил” олон улсын чуулгыг угтан зохион байгуулж буй “Соёлын өв судлал” эрдэм шинжилгээний хурал өнгөрөгч баасан гаригт боллоо.
Энэхүү эрдэм шинжилгээний хурлыг Соёл, спорт аялал жуулчлалын яам, Соёл урлагийн их сургууль, Юнескогийн Монголын үндэсний комисс зэрэг байгууллагууд хамтран зохион байгуулсан юм.

Read More

Наймхан настай хүү аавыгаа даган ОХУ-ын Буриадыг зорьж байсан Б.Амархүү 19-н насандаа 240 сая хүн амтай ОХУ-ын “Народны артист” телевизийн шоунд 30 мянган оролцогч дунд өрсөлдсөн цорын ганц монгол хүү болж байлаа. Тэмцээний эцсийн шатанд нэгэн орос охины хамт шалгарахад түүний аав Борхүү “Миний хүү оросуудаас ялгаран энэ хүртэл өрсөлдсөн нь том амжилт. Мэдээж их гүрний шоунд орос охин ялах нь тодорхой. Одоо болно доо” хэмээн бодож байсан ч ялагчийг зарлах торгон агшинд Борхүү Амархүү хэмээн дуудахад чихэндээ ч итгээгүй гэсэн шүү.

Read More

Найруулагч Билл Кондоны 131.5 сая ам доллараар бүтсэн алдарт бүтээл “Twilight Saga: Breaking Dawn-Part 2” кино нээлтээ хийснээс хойш “Box Office”-д тэргүүлж эхэлсэн талаар өнөөдөр эх сурвалжууд мэдээлжээ. Уг кино энэ сарын 16-нд буюу өнгөрсөн баасан гаригт дэлхий дахинд нээлтээ хийснээс хойш гуравхан хоногийн турш 141.3 сая ам.долларын ашиг орлого олж дээд амжилт тогтоосон байна.

Read More

“Take me to your heart” дуугаараа монголчууд бидэнд хэдийнээ танил болсон “Michael learns to rock” хамтлаг ирэх сарын 7, 8-нд манай улсад урилгаар ирж тоглох нээ. Тус хамтлагийнхан Азийн орнуудаар зохион байгуулж буй аялан тоглолтынхоо хаалтыг Улаанбаатар хотноо хийхээр болсон аж.

Read More