Зохиогч: Урлаг

Энэхэн алаг бөм­бөр­цөгт шуугиан дэгдээж, шоу бизнесийн ертөнцөд дуулиан тарьж буй урлаг соёлын оддыг, өнөө Хол­ли­вудын эздийг эх орон­доо урьж баймаар бай­на. Товчхондоо хэлэхэд, дэлхийг байлдан дагуулж байгаа “товарищ”-уудыг Монголынхоо тайзан дээр цаг тухай бүрт нь урин залж, тэд бүгдээр дамжуулан хүн төрөлх­төнд шинэ зууны Мон­голыг үе үе зарлуулмаар санагдах юм. Гэвч манай­ханд тийм нэг далайц, үндэсний том амбиц ду­таад байх шиг. Үгүй яах вэ, Солонгосын олон ан­гит киноны жүжигчид “бөг­сүү, мөгсүү”-гээ хаа нэг урьчихдаг л даа. Гэхдээ жинхэнэ шуугианы эз­дийг, шоу ертөнцөд ца­хиур хагалж яваа эрхмүү­дийг уримаар байна шүү дээ.

Read More

Их эзэн Чингис хааны мэндэлсний 850 жилийн ой, Монгол бахархлын өдөрт зориулсан үндэсний бөхийн барилдаан анх удаагаа Монгол бөхийн өргөөнд өчигдөр боллоо Барилдаанд улсын арслан Г.Эрхэмбаяр, энэ жилийн наадмын түрүү бөх улсын залуу арслан П.Бүрэнтөгс, улсын гарьд Ж.Бат-Эрдэнэ, улсын заан Б.Соронзонболд, Ч.Санжаадамба, улсын харцага Ө.Бат-Орших, Т.Өсөх-Ирээдүй, Ц.Содномдорж нарын тэргүүтэй улс аймгийн алдар цолтой хүчит 256 бөх зодоглолоо.

Read More

Монголын сонгодог урлагийн нэрийн хуудас болж Оросын нэрт хөгжмийн зохиолч М.И.Глинкийн нэрэмжит олон улсын дуурийн дуулаачдын тэмцээний тэргүүн байрын шагналыг эх орондоо авчирсан Цагдаагийн “Сүлд” чуулгын гоцлол дуучин МУГЖ Г.Ариунбаатарын санаачлагаар “Монгол сонгодог” хэмээх урлагийн төслийг хэрэгжүүлж эхэлсэнээ хэдийнээ зарласан билээ.

Read More

Үзэгч түмний хайр хүндэтгэлийг хүлээсэн дуучин МУГЖ Х.Болормаа, Соёлын тэргүүний ажилтан Э.Оюумаа, Р.Дэлгэрмаа нар хамтарсан тоглолтоо монгол бөхийн өргөөнд хийхээр төлөвлөжээ. Тэрээр өмнө нь “Ээжийн бүүвэйтэй хорвоо” дууг хамтран дуулж, дүрсжүүлэн үзэгчдийн хүртээл болгосон билээ. Тэд энэ сарын 24-нд үзэгч фэнүүддээ тоглолтоо өргөн барих аж.

Read More

Өнөөдр 19.00 цагт УДЭТ-ын тайзнаа алдарт А.Аданы Жизель балетыг тоглох гэж байна. Хоёр бүлэгт тус балетыг анх Парижийн Гранд-Опера театрт тоглож байсан юм. Маргааш тоглох уг балетын гол дүрд МУГЖ балетчин Г.Цолмон, АНУ-ын алдарт бүжигчин Саша Радецки нар тоглох юм. Олон улсад нэр хүндтэй бүжигчин тоглож буй буй нь манай сонгодог урлагийн байгууллагыг ямар түвшинд явж байгааг илтгэж байгаа юм. “Жизель” балетын цомнолыг хуримлаж амжилгүй нас нөгчсөн охидын сүнсний тухай эрт урьдын домогоос сэдэвлэжээ.

Read More

“Соёлын биет бус өвийг хамгаалах тухай ЮНЕСКО-гийн конвенцийг хэрэгжүүлэхэд Монгол улсын чадавхийг бэхжүүлэх нь” төслийн сургалт энэ сарын 19-23-нд болно. Уг сургалтыг Японы итгэлцлийн сангийн дэмжлэгээр Соёл, спорт, аялал жуулчлалын яам, түүний харъяа Соёлын өвийн төв, ЮНЕСКО-гийн Монголын үндэсний комисс, Соёл урлагийн их сургууль хамтран зохион байгуулж байгаа бөгөөд нээлтийн ажиллагаа маргааш 09.00 цагт ШУТИС-ийн номын сан, хурлын танхимд /ШУТИС-ийн 1-р байрны өргөтгөлийн 6 давхарт/ болох юм байна.

Read More

Европын холбооны төлөөлөгчийн газар, “Блэк Бокс” театр, “Глоб Интернэшнл” ТББ хамтран “Монгол Ньюс” мэдээллийн төвд өнөөдөр 11.00 цагаас мэдээлэл хийнэ. Тус хуралд Европын холбооны төлөөлөгчийн газрын хэвлэл мэдээллийн албаны дарга В.Финглетон, Европын Холбооны Улаанбаатар дахь хамтын ажиллагаан газрын менежер О.Сугар, “Глоб Интернэшнл” ТББ-ын тэргүүн Х.Наранжаргал, “Блэк Бокс” театрын найруулагч М.Боролдой нар оролцоно.

Read More

Монголчуудын зүрх сэтгэлд хоногшсон “Michael learns to rоск” хамтлаг Монголд ирэх сарын 7, 8-ны өдрүүдэд тоглолтоо хийх юм. 1990-ээд онд дэлхийн амьд хөгжмийн ертөнцөд ноёрхож байсан тус хамтлагийн “Take me to your heart”, “Раint mу 1оvе”, “Slеерing child” зэрэг алдарт хит дуунууд одоо ч биднийг байлдан дагуулсан хэвээрээ. Тус хамтлагийнхан Азийн орнуудаар аялан тоглолт хийж буй бөгөөд энэ сарын 29-нд Индонезийн Баликпапан хотод аялан тоглолтоо үргэлжлүүлж, ирэх сарын 7, 8-нд Улаанбаатар хотноо тоглосноор аялан тоглолтоо өндөрлүүлэх юм. MLTR хамтлагийн ахлагч Жаша Рихтер “Бид Чингис хааны өлгий нутаг Монголд очихыг тэсч ядан хүлээж байна” хэмээн монголчуудад мэндчилгээ дэвшүүлжээ. http://www.youtube.com/watch?feature=player_embedded&v=d1kOzgtJA4s Тоглолт “Улаанбаатар палас”-ын концертын их танхимд 12 дугаар сарын 7, 8-ны үдэш 19.00 цагт болно.

Read More